Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Монгол морь-3000” баярын бэлтгэл хангагдаж байна
А.Тэлмэн
Монгол улсад адууны яам байгуулсаны 750 жилийн ойн хүрээнд “Монгол морь-3000” Монголын үндэсний хурдан морины уралдааныг Дэлхийн дээд амжилт-Гиннест бүртгүүлэх 3000 морины уралдаан, мөн Монгол үндэсний дээл хувцас, эмээл хазаартай 10.000 морьтон монголчуудын их жагсаалыг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор 2013 оны 8-р сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Хүй долоон худагт зохион байгуулахаар Дэлхийн Гиннесийн холбооноос зөвшөөрлийг авч, шүүгчдыг урин бэлтгэл ажилдаа ороод байна.
Монголын үндэсний их өв соёл, Монголын хурдан морины уралдаан түүнийг тойрсон монголчуудын язгуур их өв соёл, түүхийг дэлхий нийтэд сурталчилан таниулах, гайхамшигт Монгол адуугаа дэлхий даяар зарлан тунхаглах, Монгол уяачийн эрдэм ухаан, өхөөрдөм хөөрхөн, баатарлаг Монгол уралдаанч хүүхдүүдийнхээ эр зориг авхаалж самбаа, дэлхийд ганцхан нүүдэлчдийн их өв соёлыг хүн төрөлхтөний дээд амжилт Гиннест бүртгүүлж, Монгол хэмээх гайхамшигт нэр алдараа дэлхийн түүхэнд мөнхжүүлэн үлдээхийн төлөө Монголчууд бид хотол олноороо хамтран энэхүү уралдаан, их жагсаалыг зохион байгуулж байна.
“Монгол морь-3000” Монголын үндэсний хурдан морины уралдааныг Дэлхийн дээд амжилт-Гиннест бүртгүүлэх 3000 морины уралдаан, мөн Монгол үндэсний дээл хувцас, эмээл хазаартай 10.000 морьтон түмний их жагсаалд оролцох нь Монгол хүн бүрийн нэр төрийн эрхэм үйл хэрэг бөгөөд Монгол улсынхаа нэр хүндийг дэлхий дахинаа өргөж, Морьтон Монголчууд дэлхийн дээд амжилтыг эзэмших болно.
Энэ үйл ажиллагааг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжиж, ивээлдээ зохион байгуулж буй нь төр ард түмнийг холбосон их амжилт, их түүхийн гүүр болж байна.
Дэлхийн талыг Монгол мориороо туулсан Морьтон Монголчууд дэлхийн дээд амжилтыг эвдэж, эзэмшигч болох ёстойг цаг хугацаа, эцэг өвгөдийн аугаа их соёл, түүх өнөөгийн биднээс шаардаж байгааг онцлон дурдах нь зүйтэй.
“Монгол морь-3000” дэлхийн дээд амжилт тогтоох Монголын үндэсний хурдан морины уралдаан, 10.000 Морьтоны Монголчуудын их жагсаалд Монголын Морин Спорт,Уяачдын Холбооны салбар холбоо 21 аймаг, 360 гаруй сумын уяачид хурдан хүлэг морьдоо уяж оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байна.
6-н гараанаас тус тусдаа 6-н бүсэд хувиарлагдан гарч уралдах морьдын уралдааны зам, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, Монгол хүний эр зориг, цог золбоог дэлхий дахинаа харуулсан уралдаан, жагсаал болно гэдэгт Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо бүрэн итгэлтэй байна.
Төв, Хангай, Говь, Зүүн, Баруун, Улаанбаатарын бүсэд хувааж 6-н гараа буюу бүс тус бүрээс түрүү, айргийг шалгаруулж, мөн нийт уралдсан 3000 мориноос түрүүлж, айрагдсан морьдыг шалгаруулж, алтан медаль, дэлхийн дээд амжилтын батламж, мөнгөн шагналаар шагнана. Уралдсан бүх 3000 уяач, уралдаанч хүүхдүүдэд ММСУХ, дэлхийн Гиннесийн байгууллагын хамтарсан дурсгалын алтан медаль дурсгана.
Хурдан хүлэг морьдоо түрүүлгэж, айрагдуулсан уяач болон уралдаанч хүүхдүүдэд түрүү, айргийн алт, мөнгө, хүрэл медалийг дахин давтагдахгүй загвараар урлан бүтээж шагнах болно.
10.000 Морьтон Монголчуудын их жагсаалын өмнө Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгч М.Энхболд нар сүргийн манлай удамт хурдан хүлгээ унан төрийн их тугаа залан мандуулж явна.
Мөн 10.000 Морьтоны Монголчуудын их жагсаалд аймгийн засаг дарга, уяачдын холбооны тэргүүн нар аймгийнхаа тугийг залж, өөрийн аймгийг манлайлж оролцох юм.
10.000 Морьтоны Монголчуудын их жагсаалд оролцсон бүх хүмүүст ММСУХ, дэлхийн Гиннесийн байгууллагын хамтарсан дэлхийн дээд амжилтын батламж үнэмлэхийг олгоно.
Эртний их домог түүхтэй Хүй мандалын буурал дэвжээн дээрээ, Монголын их хээр тал нутагт тархан амьдарч буй бүх Монголчууд нэгэн зорилгын дор хуран цуглаж, учран золгохын өлзийтөй ерөөлийг өргөн тавья.
Эмээлт хүлэг тань үүрсэж
Эх орон тань таныг дуудаж байна
Эзэн Чингис минь омогшиж
Эрийн хийморь таныг дуудаж байна
Сонсохтүн, Дагахтүн, Бишрэхтүн
17-р жарны “Тийн ялгуулсан” хэмээгч Усан могой жилийн Намрын тэргүүн цагаан бичин
сарын улаагчин хонь өдөр
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна