Бүтээн байгуулалт өрнөсөн Хүй долоон худаг


Тун удахгүй Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жил, Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойн баяр наадам болох гэж байна. Үүнтэй холбогдуулан хотын дарга наадмын бэлтгэл ажилтай танилцсан юм.
Наадмын нээлтийн тасалбар энэ сарын 5-наас худалдаанд гарах бөгөөд 16,20,25 мянган төгрөгийн үнэтэй байх ажээ. Төв цэнгэлдэхэд нэмж 2000 суудал тавьснаар 14,500 хүний багтаамжтай болж байгаа гэнэ. Энэ удаагийн урсгал засварт 15 сая төгрөгийг зарцуулаад байгаа бөгөөд ажил дуусах шатандаа яваа тухай холбогдох хүмүүс хотын даргад танилцуулж байлаа. Энэ удаад наадмын комиссоос иргэдийнхээ тав тухтай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна гэлээ. Тиймээс явган зорчигчдын талбайд машин оруулахгүй байхаар зохицуулж байгаа ажээ. Цэнгэлдэхийн ойр орчмын талбайд түр зогсоолыг нээн ажиллуулах болсны нэг нь Дүнжингарав худалдааны төвийн өмнөх машины зогсоол байх нь. Энэ мэтчилэн хэд хэдэн газарт түр зогсоолыг ажиллуулахаар болсон байна.
МУ-ны гавьяат жүжигчин Д.Сосорбарам: Наадмын хаалт саак болно
Наадмын нээлт хаалтын тоглолтыг Монгол улсын Гавьяат жүжигчин Д.Сосорбарам “дэглэхээр” болж бэлтгэл ажилдаа орсон байна. Өмнө жил багагүй шүүмжлэл дагуулаад байсан наадмын нээлтийг энэ жил өөрөөр хийнэ гэдгээ Со гавьяат дуулгана лээ. Наадмын нээлтэнд 999 уртын дуучин, 999 ардын бүжигчид оролцох бол цэнгэлдэхэд хурсан олон ч нээлтийн оролцогчид байх ажээ. Монгол философийг харуулахаар зорьж буй хэмээн ярих гавьяат хөгжмийн зохиолоо АНУ-д захиалан хийлгэсэн ажээ. Нэрт хөгжмийн зохиолч Сангидорж агсны хүү хөгжмийн зохиолч Сансаргэрэлтэх хөгжмийн зохиолыг бичжээ. Сосорбарам гавьяат наадмын нээлтээс гадна хаалт ч чухал байх ёстой. Өмнөх жилүүдэд наадмын хаалт тэгсхийгээд өнгөрдөг байсан бол энэ удаад саак байх болно хэмээн ам алдана лээ.
Унаач хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт болно
Наадмын урлагийн тоглолт Хүй долоон худагт ч долоодугаар сарын 11-12-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Хүй долоон худагийн наадмын нээлт 11-ний өдөр 14 цагаас болно. Э.Сонинтогос захиралтай СУИС-ийн хамт олон, Монголын урлагийн зөвлөлөөс Хүй долоон худагт соёлын арга хэмжээ явуулаад зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. Монгол үндэстний өв соёл, монгол наадмыг харуулах энэхүү соёлын наадам үндсэн хоёр хэсгээс бүрдэх ажээ. Эхнийх нь “Сэрсэн тал” ардын болон орчин үеийн урлагийн тоглолт байх бол хоёр дахь хэсэг “Монголын нэг өдөр” нэртэй байх байна. Түүнчлэн уран зургийн болон аварга баримлуудын үзэсгэлэн гарах бол агаарын бөмбөлөг, хайнагийн үзүүлбэр гэхчилэн олон арга хэмжээ соёлын наадмын хөтөлбөрт багтжээ. Мөн Дарханы хүүхэд залуучуудын явуулын театр ажиллана. Энэ жилийн бас нэг онцлог нь Хүүхдийн төлөө үндэсний газар энэхүү арга хэмжээнд хамтран ажиллахаар болсон байна. Тиймдээ ч унаач хүүхдэд рүү чиглэсэн олон арга хэмжээг авч явуулахаар болжээ. Унаач хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолтыг зохион байгуулах бол тэдний дунд уран зураг, гийгоон сонирхолтой тэмцээнүүд явагдах юм байна.
Хүй долоон худагтаа нааддаг болно
Хүй долоон худагийн бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай явж байгаа бөгөөд энэ сарын 5-нд бэлэн болгох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 7000 машины авто зогсоол, 12,5 га-д хоёр худалдааны талбай, 8,5 км замыг барьсан байна. Энэхүү худалдааны төв дээр 200 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгож байгаа бол цэнгэлдэхийн эргэн тойронд 300 аж ахуйн нэгж ажиллана. Наадмын гол хүнсний нэг хуушуурын үнийн зохицуулалт дээр шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас хяналт тавих ажээ.
Энд үндэсний компаниуд болох “Экспрес зам”, “Наранбулаг сан”, “O&D”, “Тэгш балаант”, “Хомын тал”, “Дагшин хар” гэх зургаан байгууллага бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Монгол наадам” цогцолборыг Хүй долоон худагт барих шийдвэрийг гаргасан билээ. Энэ шийдвэрийн дагуу цогцолборын үйл ажиллагааны эхлэлийг ийнхүү тавиад байгаа юм. 2015 он гэхэд Монгол наадам цогцолборын ажил дуусах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ингэснээр бид Хүй долоон худагтаа нааддаг болох юм. Энд 80000 хүний суудалтай хагас саран хэлбэртэй стадион баригдах ажээ. Харин төв цэнгэлдэх нь Олимп цогцолбор болох тухай хотын дарга танилцуулсан юм.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна