МУ-ын Мэргэн Г.Батзаяа: Түрүүлж мэргэн болчихоод багшаасаа нэг хэсэг халгасан
А.Тэлмэн
-Танд сур харвахыг заасан багш тань хэн бэ?
-Төв аймгийн харваач спортын мастер Оюунчимэг, түүний нөхөр спортын мастер Сүхбат нар. Одоогоос долоон жилийн өмнө 2006 онд анх шавь орж байлаа.
-Сур харваж эхлээд гурван жилийн дараа Мэргэн цол хүртсэн нь цөөхөн давтагдах амжилт болов уу?
-Хүмүүсийн яриаг сонсож байхад зарим нь богино хугацаанд мэргэн болсон байдаг бол ихэнх нь 10 жил орчим болж байж мэргэн цолонд хүрсэн байдаг юм. Тэгэхээр би өөрийгөө ямар ч байсан 10 жил харваж байж, энэ цолонд хүрэх байх л гэж бодож явсан. Гэтэл бодож байснаасаа хурдан мэргэн болчихсон. Тэр жилийн наадамд спортын мастер цолонд хүрэх бодолтой харвасан. 11-нд 32 онож энэ зорилгоо биелүүлсэн. Маргааш нь сүүлийн дөрвөн сумнаасаа нэг онож улсын мэргэн болж байлаа.
-Мэргэн болсон тэр мөчийг дурсах тоолонд таатай байдаг болов уу?
-Би багшийгаа надаас түрүүлж мэргэн болох ёстой гэж боддог байсан. Түүнээсээ болоод ч тэрүү багшаасаа халгаад уулзаж чадахгүй байсан. Мэргэн болсоны дараа багш маань ирээд баяр хүргэчихээд явсан ч, олон хүмүүс шавчихсан тухтай уулзаж чадаагүй. Тэгээд маргаашнаас нь уулзах гэсэн чинь халгаад уулзаж чаддаггүй, бүр сүүлд нь дүнгийн хурал дээр багшдаа сэтгэлийн үгээ хэлээд уулзсан чинь өөрийн эрхгүй нулимс унагаж байлаа.
-Ингэхэд яагаад сурын харваагаар хичээллэх болсон юм бэ?
-Би багаасаа спортоор хичээллэх дуртай хүүхэд байсан. Түүнээс гадна аав маань Монгол улсын Манлай уяач Гина гэж хүн бий. Ах нар маань аавыг дагаж морь уядаг болохоор би сураар хичээллэж амжилт гарган аавыгаа баярлуулъя гэж бодсон юм. Тэгээд л суранд орсон доо.
-Ямар ч байсан тэр зорилгодоо хүрч аавыгаа баярлуулж чаджээ дээ?
-Түрүүлчихээд Хүй долоон худагт байсан аав руугаа утсаар ярьж хэлсэн л дээ. Тэгсэн аав маань баярын нулимс нь тогтохгүй байсаар цэнгэлдэхэд ирсэн байна лээ. Аав гэлгүй ээж маань ч их баярласан.
-Багадаа морь унадаг байхдаа ээж аавыгаа хэр баярлуулдаг байсан бэ?
-Улсын наадамд уралдаж байгаагүй ч сумын наадмаас айраг түрүү авч байсан.
- Хэний нумаар харвадаг вэ?
- Сэлэнгийн спортын мастер Баатар гуайн нумаар мэргэн болсон. Баатар гуай сурчдын ихэнхийг нь нум сумаараа хангадаг. Ер нь монголдоо номер нэг гэж хэлж болно. Миний нум эмэгтэй нум дотроо ерөнхийдөө хатуу. Гэхдээ Норжмаа мэргэний нумыг илүү хатуу гэж ярьдаг юм билээ.
-Та амжилтынхаа нууцыг юутай холбож байгаа вэ? Харваач хүн ямар байх ёстой вэ, таныхаар?
-Маш тайван байх хэрэгтэйг мэргэн болохдоо мэдэрсэн. Ер нь тамирчин хүн сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол амжилтын үндэс. Ялангуяа сурын спорт бол маш нарийн мэдрэмж шаарддаг. Анх сурд орохдоо насны болон хүйсний хязгаар байхгүй гэдгийг нь онцолж байсан ч яваандаа уйгагүй хичээллэбэл амжилтанд хүрч болохыг мэдэрсэн. Мөн харваачдын бие биеэ хүндэтгэж, ёс жаягаа дээдэлж байгаа нь таалагддаг.
-Магадгүй таны хэлсэнтэй холбоотойгоор гэр бүлээс чинь харваж байна уу?
-Магадгүй ээ, манай охин харвах дуртай. Хурдан морь унадаг юм. “Ээжээ би мориноос хасагдахаараа харваандаа явна” л гэдэг юм.
-Ярилцсанд баярлалаа.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна