Дэлхийн адууны баярт Дорнод аймгаас оролцох ажлын удирдамж

Батсайхан
2013 оны 6-р сарын 21 -нд

                                                            

ДЭЛХИЙН АДУУНЫ БАЯРТ ДОРНОД АЙМГААС ОРОЛЦОХ АЖЛЫН УДИРАМЖ

2013 оны 06-р сарын 20 -ны өдөр                                                                             Хэрлэн сум

Нэг. Зорилго
     Нийслэл  Улаанбаатар хотноо 2013 оны 08 сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх Дэлхийн адууны баяр, Монгол Улсад Адууны яам байгуулагдсны 750 жилийн ойн үеэр Гиннесийн номонд 3000 хурдан морины уралдаан, 10 000 морьтоны жагсаалыг бүртгүүлэх ажилд Дорнод аймгийн нийт иргэд, уяачид, унаач хүүхдүүдийг оролцуулан Монгол үндэсний  өв соёлоороо бахархах, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн гайхамшигт зүй ёсоор тэмдэглүүлэхэд оршино.
Хоёр.Хугацаа
     Аймгийн МСУХ-ны ажлын хэсэг гарч нийт сумдыг доорхи хуваарийн дагуу тойрч мэргэжлийн гэрээт зурагчнаар авахуулсан гэрэл зураг, бусад материалын хамт 2013 оны 07 сарын 24 өдөр Улаанбаатар хот дахь Төвийн ажлын хэсэгт явуулна. Үүнд:-
1. Халхгол                     07 сарын 04 -ны өдөр Пүрэв гараг өглөө 10.00 цагт
2. Матад                        07 сарын 05-ны өдөр Баасан гараг 10.00 цагт
3. Баянтүмэн                 07 сарын 15-ны өдөр Даваа гараг 10.00 цагт
4. Булган                       07 сарын 15-ны өдөр Даваа гараг 18.00 цагт
5. Хөлөнбуйр                07 сарын 16-ны өдөр Мягмар гараг 10.00 цагт
6. Цагаановоо               07 сарын 16-ны өдөр Мягмар гараг 18.00 цагт
7. Баянуул                    07 сарын 17-ны өдөр Лхагва гараг 10.00 цагт
8. Баяндун                    07 сарын 18-ны өдөр Пүрэв  гараг 10.00 цагт
9. Дашбалбар               07 сарын 18-ны өдөр Пүрэв гараг 18.00 цагт
10. Гурванзагал             07 сарын19 -ны өдөр Баасан гараг 10.00 цагт
11. Чулуунхороот           07 сарын 20-ны өдөр Бямба гараг 10.00 цагт
12. Чойбалсан                07 сарын 21-ны өдөр Ням гараг 10.00 цагт
13. Сэргэлэн сум           07 сарын 22-ны өдөр Даваа гараг 10.00 цагт
14. Хэрлэн сум               07 сарын 22-ны өдөр Даваа гараг 18.00 цагт  
Гурав. Зохион байгуулалтын талаар:
А.  Хэрлэн, Баянтүмэн сумын ЗДТГ, МСУХ-ны салбарууд  3 000 хурдан морины уралдаанд уралдах их насны  морь 30, унаач хүүхэд 30, морины эзэн , эсхүл уяач 30,  бусад сумд их насны морь 20, унаач хүүхэд 20, морины эзэн,  эсхүл уяач 20-г тус тус бүртгэж  бэлтгэсэн байна. Уралдах хурдан морь соёолонгоос дээш насны шинээр зассан, засмал дэлтэй морин адууг / азарга бус/ дэл сүүлийг боож бэлдсэн, унаач хүүхдийг гэнэтийн ослын даатгалд хамруулж , үсийг засуулсан,ханцуйтай монгол цамц, өмдтэй, түрийтэй гутал өмсгөсөн  байх, харин уяач эсхүл морин эзэн үндэсний дээл хувцасаа өмссөн байх шаардлагатайг анхаарна уу...
Б.  Аймгийн нийт сумын ЗДТГ, МСУХ-ны салбарууд 10 000 морьтоны жагсаалд 25 морьтон бэлтгэнэ. Үүнд заавал уяач хүн байхыг шаардахгүй бөгөөд монгол  эмээл,  хазаар,  ташуур бүхий тоноглолтой морьтой ,10-50 насны, хүйс харгалзахгүй, олны дунд биеэ зөв авч явах чадвартай, үндэсний дээл хувцас, малгайтай,  Улаанбаатар хотод очиж жагсаалд оролцох чинхүү хүсэлтэй Дорнод аймгийн  иргэд байна. Хос морьтой болон гэр бүлээрээ бол давуу талтай, харин орос, цэрэг эмээлтэй байж болохгүйг анхаарна уу...
В. Сум тус бүр дэд ажлын хэсгийг 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон ажиллуулж,  дээрх шаардлагыг хангасан морь, унаач, уяач, морьтон иргэдийг урьдчилан бүртгэж 2013 оны 07 сарын 02-ны дотор Аймгийн МСУХ-нд хүргүүлнэ.
Дөрөв. Зардлын талаар: Бүх сумдаар явах  шатахууны зардал, гэрэл зурагчин,тээврийн хөлсийг аймгийн МСУХ-ноос гаргаж, сумдад ажиллах ажлын хэсгийн 4 хүний  байр, хоолны зардлыг тухайн сумд хариуцана. Бүртгүүлж гэрэл зургаа авахуулсан бүх хүнд оролцох эрхийн бичиг өгөх бөгөөд  Улаанбаатарт  хотод зөвхөн тухайн эрхийн бичгийн үндэслэн батламж олгогдож,  Монгол улс даяар нэгтгэн гаргасан гэрэл зургийн цомог бэлгэнд авна.  Улаанбаатар хот руу хэзээ, хаанаас хэрхэн явах, явах үеийн зардлын талаар жич зарлан түгээнэ.

/Аймгийн МСУХ-ны НБДарга Б.Батсайхан/    

 Лавлах утас 9890-5577

     

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна