М.Батжаргал: Саарал азарга маань улсын рекордыг эвдэж түрүүлсэн


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач М.Батжаргал өнөөдрийн зочноор уригдан оролцож байна. Аймгийнхаа 70 жилийн ойд саарал азаргаа түрүүлгэсэн түүнийг морь сонирхогчид эчнээ таних бизээ.
-Хурд чуулсан Сүхбаатар аймгийн түүхт 70 жилийн ойд таны саарал азарга магнайдаа тоосгүй түрүүлсэн. Наадмын сонин жилээ даадаг гэдэг. Тэр үеийн дурсамжаас яриагаа эхэлье?
-Мэдээж сэтгэл хангалуун байлгүй яахав. Нутгийнхаа ойд дээд нас тэр тусмаа сүргийн манлай азарга түрүүлгэнэ гэдэг сайхан шүү дээ. Саарал азарга маань энэ жил аравтай. Өнгөрсөн жил есөн хүсэл биелүүлэх есөн настай байсан. Сүхбаатар аймаг болон улсын наадмын хурдуутай уралдаж уралдааны зам бороо усыг үл харгалзан улсын рекорд эвдэж түрүүлсэнд маш их баярлаж байгаа. Хурдан хүлгээрээ, хийморь бүхний дээд Алтан-Овоогоороо, ах дүүс ард түмнээрээ, нутаг усаараа омогшин бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан.
-Улсын рекорд гэдэг нь?
-Манай аймгийн 70 жилийн ойн баяр наадмын тухай өгүүлсэн нэг сонин дээр тэгж бичсэн байсан. Манай аймгийн азарга чинь 23 км уралдсан. Улсын наадмын азарганууд 22 километрээс уралдсан.
-Хурдан хүлгийн талаар ярихад удам угшлыг нэн түрүүнд дурьдах хэрэгтэй болдог?
-Зүүн бүсийн хурдан азаргануудыг магнайлсан саарал азарганы маань эх нь манай унаган адуу хар гүү байсан юм. Харин эцэг тал нь Да Жамбын ухаагийн угшилтай. Бүр тодруулбал Э.Төмөрийн ухаа азарганы төлийн төл буюу Бадамсамбуугийн ухаа азарганы төл байгаа юм.
-Саарал азарга энэ жил аравтай. Бага насандаа яаж давхиж байсан юм бэ?
-Соёолон азарга сумынхаа баяр наадамд айргийн гуравт давхиад, хавчигтаа сумандаа дөрвөлсөн.
-Яагаад засаг даргынхаа нэр дээр уралдуулсан бэ?
-Ж.Батсуурь бид хоёр нэг зорилготой түүнийхээ төлөө бие биедээ түшиг болж яваа хүмүүс . Энэ аймаг байгуулагдаад 60 гаруй жил хийж бүтээгээгүй зүйлийг Ж.Батсуурь маань дөрвөн жилийн дотор хийж өөрчилж чадсан. Би үүгээр нь их бахархаж явдаг юм. Нэр дээр нь уралдуулахад энэ сэтгэл маань нөлөөлсөн байх. Нөгөөтэйгүүр ах маань “Батсуурийн нэр дээр азаргаа бүртгүүлээрэй” гэсэн даалгаврыг сумаас морьдоо ачаад гарахад өгсөн. Аливаа юмны учрал бэлгэдэл гэж бас их сонин шүү. Ах маань азаргаа бүртгүүлэх гээд очиход хамгийн эхний буюу нэг ноймор таарсан гэсэн. Азарга маань ч нэгээр давхисан. Би хувьдаа бэлгэшээж л байгаа.
-Саарал азарга өмнө нь хэд уралдсан байсан бэ?
-Дан уяагаар уралдсан нь тэр. Тэгэхдээ сумынхаа наадамд айрагдсан их насны морьдтой давхил хийсэн л дээ. Тэгэхэд их хурдан байгаа нь мэдрэгдэж байсан.
-Саарал азаргатай цус нэгтэй адуунуудаас өөр давхиж бий хүлэг бий юу?
-Сумын наадамд түрүүлж айрагдсан адуунууд олон бий. Улс бүсийн наадамд одоогоор саарал азарганаас бусад нь ороогүй л байна.
- Дарьганга нутгийн хүү удам дамжсан уяачийн нэг болов уу хэмээн таамаглаж байна. Таны эцэг Мажигсүрэн морь малтай хэр ойр хүн байв?
-Миний аав Мажигсүрэн Сүхбаатар аймгийн Онгон, Халзан зэрэг сумдад нэгдлийн eрөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан, тэр үеийн төрийн албан хаагч хүн. Гэсэн хэдий ч ажлынхаа зав чөлөөгөар морь уяж хурдлуулан морио дээдлэгч монгол эр хүний бахархлыг мэдэрч явсан. 1971 онд Монголын бүх ард түмний спартикадын хурдан морины уралдаанд аавын уясан хүрэн халзан морь тэр үeд улс аймагтаа хурдаараа гайхагдаж байсан алдарт Нийгмийн хонгортой уралдан аман хүзүүдэж байсан гэдэг. Тэгэхээр аав маань шаггүй уяач байсан байгаа биз.
-Тэгвэл та хэдий үеэс уяа эвлүүлэх болсон юм бэ?
-Аав маань сум нэгдлийн нягтлан бодогч хийгээд энд тэнд томилогдоно. Тэр тоолонд манайх нүүдэг байлаа. Аав Халзан суманд ажиллаж, би дунд сургуульд сурч байх үедээ анх морины уяа эвлүүлж байлаа. Хүүхэд насны гэнэн томоогүй хэрнээ сайхан дурсамж юм даа. Тэр үед жил бүрийн 9-р сарын 1-нд 100 дааганы уралдаан болдог байсан юм. Бидний үеийнхэн нэгдлийн адуунаас даага сургаж өөрсдөө уяад уралдуулдаг байлаа.
-Та янз нь даага сургаж уралдуулжээ дээ?
-Тэгсээн. Бидний уяаны багш тухайн үедээ сумын сургуулийн жолооч байсан, одоо засаг даргын жолоочоор ажиллаж байгаа Баярсайхан гэдэг ах байлаа л даа. Даагаа сургаж уячихаад наадмын өмнөх орой хоолыг нь тааруулж гэж манаж хонх юм боловоо. Тэгээд сургуулийнхаа Газ-51 машиныг гуйж майхнаа ачаад, гэрээсээ лаа ,борц , боорцог хулгайлж аваад түүнийгээ идэнгээ зоос хаяж мэргэлдэг тийм уяачид байлаа, бидний үеийнхэн. Тэгсэн одоо бүгдээрээ сум орон нутагтаа нэртэй сайн уяачид болж дээ./инээв/
-Тэгээд дааганууд нь яаж давхисан бэ?
-Сургаж унасан дааганууд маань арав гаргаж давхиад ёотонгоор шагнуулж байсан. Түүний 1990 оноос өөрийн нагац ах аймгийн Алдарт уяач Б.Шар (аймгийн арслан Мөнгөнбаатарын аав ) гэдэг хүнийг даган морь уях их эрдэмд шамдсан даа. Өөрөөр хэлбэл уяаны А үсэг заасан багш маань наганц ах маань. 1990 оны эхэн үе гэхэд би гэдэг хүн 10 хүрэхгүй адуутай уядаг хоёр хүрэн морьтой л байлаа. Хоёр хүрэн морио хөтлөөд аймгийнхаа урд талын сумдуудад болж байгаа уралдаануудад ахтайгаа очиж наадна. Хоёр хүрэн морь маань ч их олон айраг түрүү авсан даа. Тэгж байгаад 1991 оны өвлийн уралдаанд аавын өгсөн хүрэн соёолон морийг хоёр сумн дамжин уралдуулаад аман хүзүүдүүлж, түүндээ их хөөрч байлаа.
-Хурдан морь сэтгэл зүрхээ зориулсан нэгнээ заавал баярлуулдаг гэдэг?
-Тэр үнэн шүү. Багшийн дээд их сургуулийг төгсөөд сумынхаа дотуур байранд амьдарч байгаа хэр нь цалингаа цуглуулж байгаад удам угшил сайтай байдас, эр дааганы наймаа хийдэг байлаа. Мэдээж мөнгөндөө захирагдаад аль хямдыг нь авна шүү дээ. Тэр үед цуглуулсан байдас үрээнүүд маань өсч үржсээр өдгөө 300 гаруй адуутай болоод байна.
- Одоо бол сонгож уядаг болсон биз?
-Үгүй яахав ээ, хурд бол байна. Гэвч ажил байдлаас болоод тэр бүр морь гээд шимтээд байж чадахгүй байна.
-Та чинь нээрэн сумынхаа Засаг дарга билүү?
-Тиймээ. Нутгийн олныхоо итгэл дэмжлэгийг хүлээж сонгогдсон учраас тэднийхээ эрх ашгийг нэгдүгээрт , өөрийн болон адуугаа хоёрдугаарт тавих хэрэгтэй болж байна. Тиймээс “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад 20 гаруй жилийн хөдөлмөрийн минь үр шимээр бий болсон хурдан хүлгэдээ адуунд дуртай аавын хүүд өгсөн ч яахав гэж л бодогдож байна.
-Адуу заръя л гэж байгаа юм биз дээ?
-Хурдан морины уралдаан гэдэг үндэсний уламжлал найдгай ч нөгөө талаараа спорт шүү дээ. Аливаа спортын тамирчинд амжилт гаргах нас гэж байдаг. Хурдан моринд ч ялгаагүй. Уралдах нас үе гэж байна. 20 гаруй жилийн хөдөлмөр сэтгэл зүрхээ зориулан бий болгосон адуугаа ид уралдах үед нь ажил гээд зэврээчихмээргүй байгаа юм. Тэгээд л миний нэгэн адил хурдан морины төлөө гэсэн хичээл зүтгэлтэй нэгэн байвал өгч болноо л гээд байгаа юм. Хурдан морь сонирхогчид, эрхэм уяач хүн бүхэнд манай адуунаас таалагдвал харамын сэтгэлгүй өгнө. Хожим хурдалбал наанадаж миний нэр цаанадаж Дарьганга адууны болон уул усны минь нэр гарна шүү дээ.
-Алдартын удмыг залгаж уяа эвлүүлэх багачуул алга уу?
-Бий, бий. Том хүү маань ХААИС-ийн малын эмчийн ангид суралцдаг. Хүү маань зуныхаа амралтаар морьдоо уядаг даа.
-Сумынхаа уяачдын холбооны тэргүүнээр нэлээд олон жил ажилласан. Тэр үед хийж хэрэгжүүлсэн ажлаасаа цухас дурьдаач?
-Би Сүхбаатар аймгийнхаа морин уяачдын холбооны тэргүүлэгчээр таван жил, сумынхаа уяачдын холбооны тэргүүнээр долоон жил ажилласан. Энэ хугацаандаа 2006 онд сумынхаа тэргүүний уяачдыг авч, морь тэжээж арга техникт суралцуулахаар улаанбаатар хотод авч очиж, өндөр бооцоот дааганы уралдааныг үзэнгээ, Өлзийт хороолол орж Онон Тод манлай, Бямбадорж Алдарт болон малын эмч Наранхүү нарын уяагаар орж туршлага судалж байлаа.
-Шинэхэн Алдарт цолоо мялаах хүлгэдээ хөнгөрүүлээ юу?
-17-р жарны усан могой жилийн сар шинийн босгон дээр Сүхбаатар аймгийн Алдарт уяач гэдэг эрхэм цолыг хүртсэн.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Алдартын нэртэй хүлгэд, аймаг цаашлаад улс бүсийн наадамд цахиур хагалан хурдлах болтугай гэдэг билгэтэй сайхан ерөөлөөр ярилцлагаа жаргаая. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Миний Монголын босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай хэмээн хүсэн ерөөе.
А.Тэлмэн





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна