Д.Базаррагчаа: Галшар угшилтай хул азарга аймагтаа тав түрүүлж, зургаа айрагдсан


-Таныг Галшарын адуугаар нааддаг хэмээн тодорхойлсон. Тэр нутгаас хурд авчирсан юмаа даа?
-Галшараас хоёр азарга адуу тууж авчирсан Чүлтэмсүрэн Арслан гэгч манайхны талын Чунаа гэдэг эгчтэй гэр бүл болсон, нэг ёсны манай хүргэн байгаа юм. Тэр хүн 1953 оны аймгийн наадамд өөрөө барилдаж түрүүлээд, хээр азарга нь мөн түрүүлж, “Галшарын унага хурдан шүү” гэдгийг харуулж байлаа. Тэр хүнээс үлгэр авч би “морь уях нь зүйтэй юм байна” гэж шийдээд 1967 оноос уяа эвлүүлж эхэлсэн. Тэгэхдээ тэдний Галшараас авчирсан адууны удмаас нэг үрээ авсан. Хул үрээ дааган цагаасаа эхлэн уягдаж даага, шүдлэн хязаалан, соёолон хүртлээ сумын наадамд завсаргүй дөрөв түрүүлээд, нас нийлснийхээ дараа аймгийн наадамд таван удаа түрүүлсэн.
-Айрагдаж байгаагүй юм уу?
-Тав түрүүлж, гурав аман хүзүүдэн, гурав айрагдсан адуу. Үнэхээр л Галшарын адууны хурдыг баруун аймагт гайхуулсан хүлэг дээ. Сүүлдээ зайлуул нүд нь муудаад сайн давхиагүй ээ. Өрөөсөн нүдийг нь адуу өшиглөөд, тэрнээс болж хараа нь муудчихсан юм. Тэгээгүй байсан бол олон түрүүлэх адуу байсан.
-Та дааганд нь авсан юм уу?
-Үгүй ээ. Хязаалан үрээ авч байсан юм. Над дээр ирэхээсээ өмнө даага, шүдлэн, хязааландаа суманд түрүүлчихсэн байсан. Хонхор Банзаа гэдэг хүнээс хайнагийн тугалтай үнээ, 300 төгрөгөөр авч байсан юм.
-Хул азарганы үр төлүүд яаж давхиж байх юм?
-Хул азарга өөрөө хурднаас гадна үр төл сайтай байсан адуу. Таван ч хул эр унагаар нь азарга тавьсан. Бас хүмүүст ч өгсөн. Очсон газар бүртээ хурдалсан. Аймгийн Алдарт уяач өмсдөг хэмээх Пүрвээд өгсөн хул азарганы төл хонгор азарга аймгийн наадамд хоёр түрүүлж, суманд хэд хэд түрүүлсэн.Тэр хүнийг аймгийн Алдарт уяач цолонд хүрэхэд хонгор азарганы амжилт их нөлөөлсөн байх. Мөн Алагаа хэмээх Цэдэнсамбуу гэж хүн хул азарганы нэг төлийг авч 1991 оны улсын баяр наадамд зургаалуулаад авчирч өгч байлаа.
-Та өөрөө хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ?
-1990-н хэдэн онд л авсан, сайн санахгүй байна. Би 1967 оноос 1991 он хүртэл айраг алдалгүй наадсан хүн байгаа юм. Нэг жил сумын наадмаас хоёр түрүү, хоёр айраг хүртэл авч л явлаа. Ер нь морь уясаар аймаг сумын нийлсэн 40-50 айраг түрүү бий байхаа.
-Уяачдын ихэнх нь удам дагаж голомт залгасан хүмүүс байдаг. Таны эцэг Дамба гэдэг хүн морь уядаг байв уу?
-Үгүй ээ. Би аавынхаа ахынд өргүүлчихсэн, айлын өргөмөл хүү. Манай өргөмөл эцэг Бадамханд гэдэг хүн морь уяна. 1950-н хэдэн онд халтар азарга нь аймагт гуравлаж байсан. Хурдан морь сонирхоход аавын маань нөлөө байсан гэж боддог шүү.
-Танай аймгийн уяачдын нэлээд нь барилддаг юм байна. Базаррагчаа Алдарт ноцолдож байв уу?
- Залуудаа монгол эр хүн болгон л ноцолддог. Тийм маягаар залуудаа ноцолдож л явсан. Гэхдээ аймгийн баяр наадамд гурваас илүү давж үзээгүй. Харин эмнэг хангал сургаж, морь уургалахдаа муугүй байсан шүү. Түүний хүчээр өнөөдөр 76 хүрчихсэн хэр нь адуу уургалж барьж аваад уначихтайгаа л байна. Сүүлийн үеийн залуус зааланд бэлтгэл хийж, биеэ задална хөгжүүлнэ гэдэг болж. Уг нь морь гэдэг амьтан чинь хүнд асар их энерги өгч, бие хаа задалдаг юм шүү дээ.
-Тэгвэл жороо мориор хэр гангарч байв?
-За харин тэр тал дээр чинь ах нь их юм ярина шүү. Олон жороо адуу авсан даа. 40-50 жороо морь авсан. Нэг хэсэг жороо морийг жинхэнэ утгаар нь эдэлж, гангарч явлаа. Сумандаа уралдуулаад түрүүлгэчихэж ч байлаа. Манай нутаг жороо морь ихтэй байсан, одоо жаахан цөөрөөд байх шиг байна.
-Адуу сайхан эдэлдэг хүмүүс алхаатай моринд жороо оруулчихдаг юм билээ?
-Оруулдаг л байсан. Сүүлийн үед морь унадаг хүн байхгүй болж. Энэ бол анхаарал хандуулах ёстой сэдэв шүү. Монгол хүн морио унахаа болино гэдэг тоохгүй өнгөрч болохгүй асуудал биш. Монгол хүн тэр тусмаа эр хүн морио унадаг байх хэрэгтэй. Унахдаа зөв унаж эдэлдэг байх ёстой. Морь унах зөв мордохоос эхэлнэ. Тэгээд биеийн жингээ зөв хуваарилж зөв суугаад, амыг зөөлөн суулгаж явбал хүн мал аль алиндаа зүдэргээгүй байдаг юм.
-Алдартын удмыг залган уяа эвлүүлж байгаа багачуул байгаа биз дээ?
-1990-ээд оны эхээр хэдэн адууг маань эзэн нь таниад аваад явчихсан. Манай нутагт адууны хулгай маш их. Хурдан адууг тэр тусмаа байлгахгүй. Байнгын гардаж л маллахгүй бол хэцүү. Тэгээд ч сүүлийн үеийн уяаны арга барил бидний мэдэхээс тэс өөр болж дээ.
-Илүү мэргэшиж байна хэмээн ярьдаг?
-Тийм байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Урт удаан насалж удаан жаргаарай.
-Баярлалаа. Та бүхэн энэ сайхан буянт үйлсээ улам бүр дэлгэрүүлж яваарай гэж хүсэх байна.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна