Унаган хүлгээрээ урамтай наадагч Жадамба Алдарт


Хурдан хүлгийн нуруун дээр дарцаглаж, гийнгоо хадааж явсан бяцхан хүү хожмоо түмэндээ хүндлэгдэж,төрдөө үнэлэгдсэн сайн уяач болно чинээ санаагүй бизээ.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Сүхийн Жадамба унаган хүлгээрээ бахтай наадах уяачийн жаргалыг мэдэрч яваа нэгэн. Цэргийн албанд татагдан моторт тэрэгний жолоо мушгиж явсан ч адуунд дуртай хэзээний зангаараа хэц татан уяа эвлүүлж, нутгийн буурал уяачдаас сургааль дуулах болжээ. Хаврын хавсарга, зуны халуун, намрын сэрүүн, өвлийн хүйтнээс халшралгүй хээрээр гэр, хэцээр дэр хийн хүлэг морьдынхоо хурдыг ирлэж ирсэн тэрээр 2001 онд аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон билээ.
Аймгийн Алдарт уяач Сүхийн Жадамба гэхээр Дорнод нутгийнхан андахгүй. Тэр тусмаа бүсэндээ хусуур хавчуулж, дээлэндээ морины хөлс шингээсэн уяачид нь бүр ч дотно байцгаадаг. "Тэнднийхээр Тод манлай уяач Д.Онон буугаад гарч гэнэ, холоос том уяач нар ирж гэнэг. Хурдан удмын их морь, үрээний ханш сонирхож гэнэ" гээд л талын уяач хөөрөлдөнө. Гэргий Тунгалаг ирсэн зочдод хоол цай хийсэн. Олон хүүхэд бужигнасан тийм л сайхан халуун дулаан уур амьсгалтай ам бүл алтан наран мандах дорнын шаргал талд байдаг юм. Эдний гэр бүлээс том хүү Болд нь аймгийн Арслан цолонд хүрч дүү нар нь мөн үндэсний болон жүдо бөхөөр тодорхой амжилт гаргасан биеийн тамир, спортын талын улсууд. Харин ач охин Мичидмаа нь өвөөгийнхөө уясан морийг унаж 2012 оны дааганы түрүү, азарганы аман хүзүү хүртэн оны шилдэг унаачаар шалгарсан гээд Алдартынхан амжилтаар дүүрэн айл.
"За даа тэгээд морь уяхыг насаараг сурдаг юм гэнэ лээ" хэмээн хуучилж, дөлгөөн инээх Алдарт маань өөрийн унаган адуугаар сүүлийн хоёр жил тогтмол амжилт гаргаж аймгийнхаа баяр наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртээд буй юм.
А.Мөнх


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна