Аавыгаа дуурайсан Ажнай шаргын төлүүд

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 29 -нд

Монгол төрийнхөө наадамд зургаантаа түрүүлж, энэ цагийн амьд домог болсон Б.Наранхүүгийн Ажнай шарга азарга  зодог тайлж, ижил сүрэгтээ эрх дураараа бэлчээрлэх болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Өвсний соргог усны тунгалагийг  сорчлон хан Хэнтий нутагт бэлчээрлэж буй Ажнай шаргад  20-иод гүү хураалгаад байгаа талаар уяач Э.Дашчийрэв  “Тод магнай” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурьдаж байсан удаатай. Нялх унаганы цээл янцгаа тал нутгийг сэрээсэн эдүгээ цаг дор Ажнай шаргынхан эцгийгээ дуурайсан бяцхан шаргуудаар бүл нэмж, эзэд нь сэтгэл тэнүүн байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн унагууд эх талаа илүүтэй дуурайсан байсан бол энэ жил  эцэг талаа дагасан нь эзэн хүний сэтгэлийг баясган,ирэх наадмуудыг зураглахад хүргэжээ.
А.Мөнх   

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна