Ц.Эрдэнэсүрэн:Аавын маань буган азарганы үр төлүүд хурдалж, бэсрэг угшил болтлоо тарсан


Өнөөдрийн зочны хойморт Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, аймгийн Алдарт уяач, "Жавхлант шарга" МСУХ-ны тэргүүлэгч Цэндийн Эрдэнэсүрэн залагдлаа. Олноо Сүрэнээ хэмээн нэрлэгдсэн тэрээр нутгийн адууг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж яваа. Тиймдээ ч биднийг очиход шинэ цагийн үрээндээ гүү тасдан өгч, адуун сүргийнхээ бүлийн тоог нэгээр өсгөөд байлаа. Ингээд түүнтэй хүүрэлдсэнээ хүргэе.
-Шинэ цагийн монгол адуугаар азарга тавилаа гэж байна. Ер нь Алдарт адууныхаа чанарыг сайжруулах тал дээр нэлээд анхаардаг юмаа даа?
-Хүн өнөөдрөө бус маргаашаа харж амьдран, үр хүүхдийнхээ төлөө санаа тавьж байх ёстой гэж боддог.Тиймээс ч адуугаа чангаруулахаар цэвэр цусны болон эрлийз азарган үрээнүүд авчирч тавьж байна. Манай адуунд Араб, Барга, Будённы азарганууд бий. Түрүүчийнх нь үр төл одоо хязаалан болчихоод байна. Бие томируун их цэмцгэр хийцтэй адуу байх юм.
-Сүхбаатар дан монгол адуу уралддаг онцлогтой аймаг. Шинэ цагийн үрээнүүдийнхээ хурд хүчийг таних боломж тэр болгон гарч байна уу?
-Манай аймагт шинэ цагийн монгол адуутай хүмүүс цөөнгүй бий. Дээрээс хориглосон аймгийн баяр наадам болон "Жавхлант шаргын хурд" уралдаануудад мэдээж мордуулахгүй. Жижгэвтэр уралдаануудад давхиулж л байна. Миний хувьд шинэ цагийн адуугаар одоо наадах нь чухал биш. Монгол тал руу нь татаж хоёр буюу гуравдугаар үеийн эрлийз болгон адуугаа чанаржуулах нь чухал байгаа юм. Сүхбаатарын адуу хурдан ч чанаржуулж байх ёстой шүү дээ. Аавын минь бий болгон өвлүүлж үлдээсэн манай адуу ч гэсэн хурдан гэдгийг энэ хавийнхан андахгүй. Цэндийн буган азарганы үр төлүүд эр болгон нь хурдалж бэсрэг угшил болтлоо тарж дэлгэрсэн. Хээр азарга бол Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор түрүүлсэн Даатгал хээр азарганы эцгийнх нь төрсөн ах байгаа юм. Аав хязааланд нь аймгийн Алдарч уяач Буд гэдэг өвгөнөөс худалдан авсан. Хээр азарга хязааландаа сумынхаа наадамд түрүүлээд, дараа жил нь 1992 онд аймгийн 50 жилээр соёолон азарга дөрвөөр давхисан. Ер нь гурав түрүүлж, тав айрагдсан хурдан буян. Өөрөө хурднаас гадна үр төл нь хурдалж, улс, бүс, "Их хурд"-д айрагдсан шүү дээ.
-Морины олимпод айрагдсан ямар хүлэг танай хээрийн угсааны адуу юм бэ?
-“Их хурд-4” уралдаанд аман хүзүүдсэн Архангай аймгийн харьяат улсын начин Дашцэрэнгийн хээр морь хээр азарганы төлийнх төл. Хээр азарганы эр төл болгон давхиж, Дашцэрэнгийн хээрээс бусад нь азарга болсон. 2011 онд улсын наадамд түрүүлсэн Улсын Алдарт уяач Бэчээрийн Далайн хээр үрээ манай Буганы төлийнх нь төл. Эцэг азаргыг нь би хүргэндээ өгсөн байсан юм. Ийм сайхан хурдан буянаа мөнхлөн Энхтөр гэдэг залуугаар баримтлыг нь хийлгээд Гандан орж аравнайлуулаад залчихсан байгаа нь тэр байна./заав/
-Хээр азарга хэд хүртлээ уралдсан бэ?
-13-14 хүртлээ уралдаж, 23 хүрээд мөнхөрсөн дөө хөөрхий. Сайн харвал Даатгал хээртэйгээ төстэй. Манай хээрийн төрсөн дүү Алтан-Овооны тахилга наадамд түрүүлж байсан. Ер нь удмаараа хурдалсан даа.
-Асгатын адуу хурдан гээд нэг хэсэг зөөсөн. Одоо ч зөөж байгаа байх. Үржлийн бодлого зөв баримталсаных уу?
-Аль аль нь л байгаа байх. Асгат сум бол адууны орон. Дээр нь аймгийн төвтэйгээ ойрхон болохоор ямар ч наадам зохиогдсон очоод уралдчихна. Үүнээс гадна хамгийн чухал нь буурлууд маань адуугаа сайжруулсных. Өөрийн чинь хэлснээр үржлийн зөв бодлого баримталсаных. Би гэхэд л адуугаа зарахдаа охин төлийг нь гаргахгүй байхыг хичээдэг. Хөдөөгийн малчин бидний амьдралын эх үүсвэр мал аж ахуй юм чинь зарахгүй байхын арга алга. Гэхдээ бас учиртай байх ёстой. Би хээр азарганыхаа угсааны азарганд хоёр дахь үеийн цустай гүүнүүд хураалгаж байгаа. Хойтонгоос эр унага гарвал дараа өвөл уралдуулна гээд залбираад л сууж байна. даа Ах нь ганц хүүтэй. Хүү маань хорь гарчихсан. Морь малд сонирхолтой. Энүүхэндээ гэхэд хүүдээ л юм бэлдээд байгаа юм.
-Таныг зуучийн үүргийг сайн гүйцэтгэдэг гэсэн. Наймааны тал дээр үү?
-Намайг гээд найз нөхөд зориод ирж байхад тусалж дэмжилгүй яахав. Нөгөө талаараа нутгийн сайн адуутай хүн мөнгөний хэрэгцээ гарлаа авах хүн мэдээч гэхээр бас хооронд нь холбож өгнө. Жишээлбэл Говь-Алтайдаа хоёр түрүүлээд, Ховдод болсон баруун бүсийн даншигт түрүүлсэн Бороогийн хээр үрээ байна. Манай Асгатын Ганзориг гэдэг манай найзын адуу байгаа юм. Найз маань надад бэлгэлээд би бас нэг найздаа бэлгэлчихсэн чинь очингуутаа гурав түрүүлчихсэн байна лээ. Одоо соёолон адуу байх ёстой.
-Манлай уяач Т.Энхбатад мөн нэлээд хэдэн адуу зуучилж олж өгсөн гэдэг байхаа?
-Хамгийн анх Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойн даншиг наадамд дөрвөлсөн Ноён хээр морийг нь зуучлан авч өгч байлаа. Хээр морь сумандаа айрагдчихсан байсан адуу л даа. Мөн соёолондоо улсад дөрвөлсөн Мөнгөн нүдэтийг нь зуучилж авч өгсөн. Ер нь хүмүүст зуучилж авч өгсөн адуу бүд л давхисан даа. Өвөрхангайн аймгийн харьяат Сэрсэнгийн Ганболдын улсад аман хүзүүддэг зээрд үрээний эцэг азаргыг би Хүрлээ гэдэг найзаасаа авч өгч байсан.
-Бага хурлын үеэр сэм танадахад Гацууртын Батмөнхтэй нэлээд дотно бололтой харагдсан?
-Мориор дамжиж танилцан сайхан нөхөрлөж байгаа найз маань. Найзынхаа хүүхдэд даагатай гүү бэлэглэсэн чинь Алтан-Овооны тахилга наадамд түрүүлчихсэн.Тэгээд манай Асгатаас Мөнхцогтын хөх азарга, Мөнхжаргалын хээр морь гээд олон сайхан хурдан буян авсан.
-Адуу зуучилна гэдэг дуртай болгоны хийх ажил. Ядаж л хурдыг нь шинждэг байх ёстой байх?
-Өө, тэгэлгүй яахав. Нутгийн улс бид чинь удам судраа мэднэ, давхилыг нь харна, наадмын үеэр дагана. Олон юмыг нь харна шүү дээ. Түүнээс биш тэр хурдан гээд аваад өгчихдөг яагаа ч билээ дээ.
-Танай сумын адуу дээд тал нь хэд хүрч байна?
-Ноднин сумын наадамд түрүүлсэн Батхутагийн хонгор морийг маргааш нь 50 сая төгрөгөөр аваад явчихсан. 30, 40 саяар бол гарсаан гарсан.
-Нутгийн адууг сайжруулах хэтийн зорилго өвөртөлсөн Алдарт аймгийнхаа МСУХ-ны тэргүүлэгчээр ажилладаг. Цаашдаа юуг хийж хэрэгжүүлээсэй гэж хүсч явдаг вэ?
-Холбоо маань жил ирэх тусам үйл ажиллагаа нь төгөлдөржиж л байна. Сая бага хурлаараа дүрэм журмаа шинэчилж баталсан. Нэлээд зүйл хийхээр төлөвлөж байгаа дуулдана лээ.
-Биднийг урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна