Аймгийн Алдарт уяач Л.Өлзийбаяр: Холхоон зээрд даагандаа дөрөв түрүүлсэн


-Төрийн наадмын түрүү Холхоон зээрд азарганы эзэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Зээрд үрээний эцэг хурдан адуу байсан гэж дуулсан юм байна?
-Холхоон зээрдийн эцгийнх нь эцэг хүрэн азарга аймгийнхаа баяр наадамд нэг удаа аман хүзүүдэж, нэг удаа гурвалсан. Харин эцэг улаан азарга нь сумынхаа баяр наадамд гурав аман хүзүүдэж, нэг гурвалж, нэг тавласан хурдан адуу байгаа юм. Улаан азарганы эцгийн эцэг буюу өвөг эцэг нь Асгат сумын адуу. 1985, 1986 оны үед би “чанга” Рэнцэн гэдэг хүнээс хүрэн азарга авч Дүүдэнгийн харын угшилтай хөгшин цагаагч гүү хураалган улаан азарга гарч байсан юм.
- Холхоон зээрдийн эх гүүний тухайд?
-2000 оны үед Онгон сумын цэргийн ангиас хүрэн гүү авсан. Тэрний төл байгаа юм. Холхоон зээрд 2002 оны унага.
- Зээрд азаргыг авсан Энхбат азаргаа Баттөрийн унаган адуу гэдэг юм билээ. Тэр ямар учиртай юм бэ?
-Баттөр гэдэг нь миний ууган хүү байгаа юм. Ах нь дөрвөн хүүтэй. Хүүгийн минь нэртэй адуу байгаа юм. Зээрд үрээ даагандаа энэ хавьдаа дөрөв түрүүлж, нэг айрагдсан адуу. Сумынхаа баяр наадам болон Дорнод аймгийн Булган сумын 80 жилийн ой, Манлай уяач С.Төмөр-Очирын Шуурган зээрдийн нэрэмжит уралдаанд тус тус түрүүлсэн. Нөгөөх нь орон нутгийн чанартай бага шиг уралдаан байсан санагдана. Намар нь Энхбатад очсон юм.
-Нууц биш бол хэдээр зарж байсан бэ?
-2,5 сая төгрөгөөр л зарж байсан даа. Очсон жилээ улсын наадамд арав гаргаж давхиад, дараа жил нь хязааландаа эрлийз буюу шинэ цагийн монгол адуутай уралдаад түрүүлж байсан.
-Зээрд үрээний тэрхүү амжилтаар монгол адуугаа дээдлэгч морь сонирхогчид ихэд бахархдаг юм билээ. Холхооноос өөр хурдалсан ямар адуу байна вэ?
-Тэмээнборын шарга азарганы төл шарга азарга надад байдаг юм. Тэр шарга азарганы төл хонгор үрээг Мөнгөншагай гэдэг залуу авч 2011 онд болсон “Тамирын хурд-3” уралдаанд таваар давхиулсан. Манлай уяач Түвдэн агсны хүү Батцоожийн хамт ирсэн юм. Тэр хонгор шүдлэн даагандаа нэг түрүүлж, гурав айрагдсан адуу. Аймгийн Алдарт уяач Далантайн алдрыг тэмдэглэх мялаалганд түрүүлж, Халзан сумын наадамд аман хүзүүдэн, аймгийн баяр наадамд айрагдсан. Мөн морины буюу Дэлгэр овооны тахилга наадамд дөрвөөр давхисан.
-Холхоонтой угшил нэгтэй адуунаас яаж давхиж байна?
-Өвөрхангай аймгийн Алдарт уяач Найдандорж Холхооны угсааны хонгор үрээг Төмөр-Уяа гэдэг хүнд авч өгсөн. Тэндээ 11 уралдаж ес айрагдсан дуулдана лээ. Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд таваар орсон гэсэн. Мөн Говь-Алтай аймгийн уугуул Баттөр гэдэг залуу Холхоон зээрдийн угсааны саарал үрээ аваад явсан нь ямар ч байсан нэг аман хүзүүдсэн дуулдсан. Ер нь манайхаас адуу авсан хүмүүс сэтгэл дундуур зүйл ярьж байгаагүй. Холхооны эцэг улаан азарганы сүүлийн төл хязаалан үрээ одоо надад бий. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын наадамд даага шүдлэндээ айрагдсан хурдан буян байгаа юм.
-Сүхбаатарын сум бүрт бараг айл болгон өөрийн гэсэн бэсрэг угшил бүрдүүлсэн байх юм. Өлзийбаяр Алдартын адууны цөм суурь нь...?
- Миний эцэг Луузан гэж мөн л хурдан морь уядаг, адуунд дуртай эр байсан. Би долоон настайгаасаа эхлээд аавынхаа уясан морийг унадаг байлаа. Олон ч айраг түрүү авсан. Би аавыгаа сайн уяач байсан гэж боддог. Аавын минь нэртэй олон сайхан хурдан хүлгүүд байсан. Одоогийн Онгон сум буюу хуучны Шарбүрдэд зургаан насны морь уяж очоод хоёр түрүү, дөрвөн айргийг нь авчихаж байсан юмдаг. Ер нь намайг мориноос хасагдтал айраг түрүү тасраагүй дээ. Манай аавын дүү Рагчаа гэж бас морь уядаг хүн байсан. Ах дүү хоёрын морьд айраг түрүүнээс салдаггүй л байсан юмдаг. Аавын адуунаас ганц хүрэн гүү үлдсэн. Тэрний үр төлүүд манай адууны суурь болдог. Бид гаднаас дотроос айхтар олон адуу аваагүй ээ.
-Хэдийнээс бие даан морь уях болсон бэ?
-18 настайгаасаа эхлээд бие даан морь уяж эхэлсэн. 1973 онд байхаа хуучны Хонгор суманд Майн баяраар цавьдар морио айрагдуулж байлаа. Тэр хонгор морио би өмнө нь мал хуй эргүүлэх зэрэгт унадаг байсан юм. Тэгээд дараа нь уяж Майн баяраар айрагдуулаад, дараа нь нэг фестивальд гуравлуулсан.
-Уяач болгонд амжилт бялхсан оргил үе байдаг. Таны хувьд тэр үе хэзээ байв?
-Нэг хэсэг айрагдаагүй ээ. Морь болгон хурдан юм шиг санагдаад уяад байдаг ордоггүй. Тэгж байгаад 1987 онд сумын наадамд хар азарга айрагдсан. Түүнээс хойш мэр сэр айраг авч байгаад сүүлийн хэдэн жил морьд маань овоо давхиж байгаа. Аймгийнхаа баяр наадмаас долоон айраг авсан. Түрүүлгэж чадаагүй л байна.
-Тэгвэл сумын баяр наадмаас...
-Зургаан түрүү, 20 гаруй айраг авч 2012 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн.
-Хөвгүүд удам залган уяа эвлүүлж байгаа гэсэн. Цол хэргэмд хүрсэн хүн бий юу?
-Дөрвөн хүү дөрвүүлээ морь уяна. Хөвгүүд маань унаган адуугаараа наадаж байгаа. Одоогоор цолонд хүрээгүй ч дажгүй л уяад байдаг юм. Морь гэдэг эзэн хүнийхээ магнайг тэнийлгэж байдаг буянтай амьтан. Хэзээ нэг өдөр алдар цолонд хүрэх байлгүй дээ.
-Эргэлзэхгүй байна. Таныг болон үр хүүхдүүдийг тань хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээж явах болтугай.
А.Тэлмэн















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна