Спортын мастер Г.Баярсайхан: Сумаа дийлэхгүй болтлоо л харвана даа
А.Тэлмэн
-Таныг удам дамжсан харваач гэр бүлээс төрсөн гэдгийг чинь мэдэх юм байна?
-Манай удамд Монгол улсын мэргэн, спортын мастер Пүрэв гэж хүн анх сур харваж байсан түүхтэй юм билээ. Ер нь ах дүү нар нь бүгд харваж байсан. Улсын мэргэн Гэнэн, Гүржав гэж хүмүүс байсан гэсэн. Харин одоо манай аав улсын мэргэн Гарамдорж гэж хүн бий. Манай аавын дүү нар нь спортын мастер цолтой, харвадаг хүмүүс байдаг. Гарамболд, Гарамсүрэн, Гарамханд болон улсын мэргэн Долгормаа гэж эмэгтэй байгаа л даа. Харин би нэлээд хожуу, 1993 оноос харваж эхэлсэн. Гэхдээ би өвөөгөө ид харваж байх үед нь нум сумыг нь зөөж өгдөг жаахан хүүхэд л байсан. Манай өвөө их сайхан харвадаг, нум сум хийдэг хүн байдаг юм.
-Харваачийн гэр бүлд төрсөн бусад хүүхдийн адил өвөө, аавынхаа сумыг зөөсөөр энэ спортод орсон болов уу. Ер нь хүүхэд ахуй үеийн наадмаасаа дурсвал?
-Би хүүхэд байхдаа харваж байгаагүй, сумыг нь зөөгөөд гүйдэг хүүхэд байлаа ш дээ. Ахмадууд, мэргэчүүлээ цол эрэмбээрээ их хүндэтгэдэг, нум сумаа эмх цэгцтэй хураадаг байсан. Тэр үед дөрвөн сумаар харвадаг байж байгаад нэг хэсэг нэг сумаар, сүүлдээ эргээд дөрвөн сумаар харвадаг болсон. Хүүхэд байсан болохоор ч тэр үү тухайн үеийн наадам их сайхан л болдог байсан.
-Харваач удам угсаатай хүний хувьд 22-той сурд орно гэдэг нэлээн хожуу юм. Яагаад ийм хожуу харвасан юм бэ?
-Тэр үед манайх Хэнтийд байдаг байсан юм. Тэгээд тэр болгон хотод орж ирж харваад байх боломжгүй, аав л ганцаараа хөдөөнөөс ирж харвадаг байсан. Тийм болохоор ч тэр үү нэлээд хожуу орсон. Манай хөгшин аавын нэрэмжит харваа Дорнодын Эрээн хороонд болдог байлаа. 1993 оны найман сард болоход нь анх удаагаа харвасан чинь 16 оночихож билээ. Тэгээд тэнд байсан хүмүүс их урам өгч, түүнээс хойш л харвадаг болчихсон байсан.
-Танай гэргий чинь бас харвадаг. Гэр бүлээрээ харвахад ар гэрийн амьдралаас эхлээд хүндрэлтэй зүйл их гардаг байх даа?
-Манай дүү спортын мастер цолтой, харин эхнэр маань спортын дэд мастер. Одоо манай хүү сонирхоод л байгаа юм. Гэхдээ одоохондоо арай болоогүй. Энэ спорт хүнд хэцүү болохоор шантарч магадгүй гэж бодоод байна л даа. Эхнэртэйгээ хоёулаа харвалаа гээд нэг их хүндрэлтэй зүйл гардаггүй юм. Яалт ч үгүй ажилтай бол тэмцээнд орохгүй байх нь бий. Харин чөлөөт цаг гарах л юм бол сураа хөөгөөд явчихаж байгаа юм чинь. Ажил алба, амьдралаа зохицуулаад л харвадаг даа.
-Хамгийн анх улсын наадамд харвасан, спортын зэрэгт хүрсэн наадмаа дурсахгүй юу?
-Би чинь 1993 онд сур харваж эхлээд, дөрвөн жилийн дараа 1997 онд спортын мастер болж байсан юм. 1997 оны улсын баяр наадмаар 32 онож мастер болоод тэр жилийн наадамдаа дөрөвт орж байлаа. Харин 1998 онд Улсын наадамд тавд орж байсан. Хоёр жил улсын наадамд айрагдсан. Миний хамгийн амжилт дүүрэн жилүүд маань энэ дээ. Улсын аваргын тэмцээнүүдэд багаараа зөндөө орж байсан л даа.
Спортын мастер болдог тэр жилийн наадам сайхан байлгүй яахав. Тухайн үед одоог бодох юм бол юугаа ч мэдэхгүй хүүхэд байжээ. Гэхдээ одоо ч бас мэдэхгүй, чадахгүй зүйл их бий. Одоог бодох юм бол залуу байхад нум хэрэглэл сайн, харсан болгоноо л онох юм шиг санагддаг байсан. Одоо бол сумаа дийлэхгүй болтлоо харвана гэж боддог.
-Сур харвахад сэтгэл санааны байдал их чухал юм шиг санагддаг?
-Тэр ч тийм шүү. Энэ спортоор хичээллэхэд их нервтдэг юм. Одоо ингээд харж байхад тайван, юм боддоггүй хүмүүс сайн харвадаг юм байна. Түүнээс биш ганц сум алдахдаа тэрэндээ гутраад байх юм бол байгаа онохгүй ш дээ. Ер нь сэтгэл санаа тайван үедээ л хүн сайн харвадаг. Энэ спортоор хөгшин, залуу хамаа байхгүй, дийлж л байвал харвах л хэрэгтэй. Зуны цагт хүмүүс амарна гээд л архидаад алга болохын оронд сураар оролдоод явах юм бол ядаж л чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, биеэ чийрэгжүүлнэ. Ядаж л орой нь харваж хоолоо шингээж, бэлтгэл хийж болно шүү дээ. Манай Багануурынхан ажил тарлаа л бол сурын талбай руугаа алхацгаадаг.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна