Аймгийн Алдарт уяач С.Гомбосүрэн: Дорнодын ойд ганцхан адуутай очоод түрүүлгэсэндээ баяртай байдаг


Хурдны өлгий нутаг болсон Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сүхдоржийн Гомбосүрэн энэ удаагийн сонирхолтой зочдын нэг байлаа. Түүнтэй ярилцсанаа уншигч тантай хуваалцаж байна.
-Таны адуу малтай холбогдож эхэлсэн тэр үеэс яриагаа эхэлье?
- Манай аав Сүхдорж нэгдлийн адуучин хүн байлаа. Аавтайгаа хамт нэгдлийн адуу маллалцаж байгаад цэрэгт явсан юм. Цэргээс халагдаж ирээд хар багаас дуртай болсон морио уяж эхэлсэн дээ. Уг нь би 30 гаруй жил түргэн барьсан жолооч хүн. Гэхдээ л дуртай юм хойно ажлынхаа зав зайгаараа морио уядаг байлаа. Наадмын өмнө амралтаа авч хөдөө гараад морио уяна, наадам дуусаад ажилдаа орно.
-Тэр үед малын тоо хязгаартай байсан. Яаж хурдан хурц адуугаа авч үлдсэн юм бэ?
-Тэр үед аав маань нэгдлийн малчин байгаад цөөн хэдэн малтай үлдэж, би өөрөө албан хаагч гэдгээрээ 5 бодтой. Адуугаа авч үлдэхийн тулд өөр бог, бод малгүй, ганцхан адуутай байсан. Тэр таван адуутайгаа үлдэж, удмыг нь таслаагүй дээ.
-Авч үлдсэн адуу тань ямар удам угшлын адуунууд байв?
-Аав минь морь сайн уядаг хүн байсан юм. Дүү нар нь ч бас морины хөхөл сүүл уячихдаг хүмүүс байж. Чоён гэж дүүгийнх нь хээр морь аймгийн 20 жилийн ойгоор түрүүлж байсан гэдэг. Аавын тухайд Түнтэгийн Бадамсүрэн гэдэг хүнээс хонгор халзан даага худалдан авч, уяж байсан нь их хурдан адуу байсан бөгөөд 1960-аад оны үед Асгат, Халзан суманд хурдалж байсан юм. Тэр азарганы төл надад хурдалж байна. Мөн манай ээжийн дүү Халзан сумын харьяат Сэрээтэрийн Цэрэнбалтав гэж хүн байсан юм. Тэр өвгөний хонгор азаргыг би 8 дугаар ангид байхдаа уяж сумандаа түрүүлгэж тодруулж байлаа. Тэр азарганы төл Өмнөговийн хоёр ихэрт очоод 4 түрүүлсэн Тэргүүн хул гээд их сайн давхиж байна шүү дээ. Энэ хоёр азарганы төлүүд надад байгаа, их ч сайн давхисан. Гүүг бол Халзан, Эрдэнэцагаан сумдаас, найз нөхдөөсөө нэлээдийг авч, их селекц хийсэн.
-8 дугаар ангиас эхэлж амталсан уяачийн хөдөлмөрийн үр шим, хурдан хүлгийн давхилын хийморь цааш хэрхэн үргэлжилсэн бэ?
-1987 онд аймгийн наадамд соёолон морь тавлуулж байлаа. Медаль өгдөггүй байсан тэр үед өчнөөн айраг, түрүү авч байсан даа. Тэр үед овооны наадам энэ тэрийг тоолохгүй, сум, аймгийн АХ-ын наадмынхаа л айраг, түрүү тоолдог байсан. Нийтдээ сум, аймгийн 100 гаруй айраг, түрүү бий. Их Монгол улсын 800 жилийн ойн жил Дорнод аймгийн 75 жилийн ойд шарга хязаалангаа түрүүлгэж, дараа нь Хэнтий аймгийн Хөдөө аралын наадамд мөн шарга хязаалангаа гуравт оруулж байлаа. Дорнод аймгийн ойд би ганцхан шаргатайгаа очоод түрүүлгэсэндээ их баяртай, сэтгэл хангалуун буцсан даа.
-Ямар адуу танд хамгийн олон айраг түрүү авчирсан бэ?
-Дээхэн үедээ миний унаган адуу болох хонгор азарганы төл, Эрдэнэцагааны эхтэй халиун, шарга адуунууд байсан. Тэд их сайн давхиж, надад амжилт авчирч байсан. Сүүлийн үед Сүхбаатар сумын уугуул, хуурай дүү маань “ахдаа нэг сайхан адуу бэлэглэе” гээд шарга унага бэлэглэсэн нь их амжилт үзүүлсэн. Би ч бас хариуд нь нэг хонгор даага бэлэглэсэн юм. Тэр дүү маань ертөнцийн мөнх бусыг үзсэн дээ, хөөрхий. Шарга, хонгор азаргануудын төл очсон газартаа аль алинд нь сайн хурдалж байгаа. Шарга азарга маань одоо л бүдүүн азарга болж байгаа. Сая ярьсан Дорнодод түрүүлж, Хөдөө аралд гуравласан шарга маань энэ шүү дээ. Энэ шарга азарга дангаараа 4 түрүүлж, 12 айрагдсан адуу байгаа юм.
Нагац хөгшин Цэрэнбалтавын хонгор азарганы төлийн төлийн дүү Дорнод аймгийн бүсэд соёолон морь тавласан. Одоо бүдүүн морь болсон. Тэрийг сайн давхина гэж боддог юм. Бас Дарьгангаас нэг найзаасаа азарга авсан, тэрний төл ч бас хурдалж байна. Мөн 2004 онд Доржхүү гэж хүнээс буурал азарга худалдаж авсан юм, түүний төл буурлыг Манлайн Доржсүрэн гуайд өгсөн. Тэр буурлыг Доржсүрэн гуай Билэгт гэж хүнд авч өгсөн юм билээ.
-Бэлгэнд ирсэн шарга азарга тань танд аймгийн Алдарт цол авчирчээ дээ?
-Шаргын 4 түрүү, 12 айрагнаас өмнө би аймгийн алдарт цолоо авчихсан байсан. Алдартыг 2005 онд авсан юм.
-Улсын алдарт цолонд хүрэхэд хэдэн шат гишгүүр алхах хэрэгтэй байгаа вэ?
- 2006 оноос хойш бүсийн уралдаанд 7 айраг, түрүү аваад байгаа. 2006 онд дүрэм журам ч өөрчлөгдсөн, тэр дүрмээр бүсийн 1 түрүү, 6 айрагтай болоод байгаа. Улс, бүсээс 12 айраг, эсвэл 6 түрүү авч байж улсын алдарт болно. Гэхдээ насны хязгаар заачихсан болохоор дээд насны амжилт дутаад байгаа юм.
-Тэгвэл та бага насны морьдыг сайн давхиулдаг байх нь ээ?
-Би соёолонгоос доош насны морьдыг гайгүй давхиулаад байдаг юм.
-Их насны адууны уяа сойлго тааруулах тухайд учир байна уу? Аль эсвэл өөр шалтгаан байна уу?
-2008 оны их шуургаар олон адуу үхсэн юм. Би гэхэд 100 гаруй адуутай байгаад 42 адуутай үлдсэн. Тэр шуурганаар их насныхан нь шингэрчихсэн байхгүй юу. Багачуул нь одоо л томорч байна даа.
-Улсын чанартай наадам, уралдаанд хурдан хүлгэдийнхээ тоосыг өргөж байв уу?
-Байсаан. Улсын чанартай уралдаанд 2 удаа очиж оролцсон. Анх удаа 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд 2 морьтой очиж, нэг нь 600 мориноос 50-иар, нөгөө нь 38-аар орсон юм. Хоёр дахь удаа нь энэ жилийн Дүнжингарав уралдаанд очсон, тэнд бас тавин хэд, наян хэдээр орсон доо.
-“Жавхлант шарга”-даа хэр амжилттай уралдаж байгаа вэ?
-Манай аймаг 2 бүсээр уралдаан явуулдаг юм. Өнгөрсөн өвөл аймгийн “Жавхлант шарга” өмнөд бүсийн уралдаанаас 3 айраг авсан. Хоёр морь дараалан оруулаад, соёолон тавлуулсан.
-Дүнжингаравт анх удаа очиход ямар байх юм бэ? Мэдээж тэжээлийн адуу, өвлийн уяа сойлго, шинэ орчин гээд өөр байсан байх?
-Эндээс гарахдаа хугацаа тулгуу гарсан болохоор морьд хэцүүдсэн. Тэрнээс биш тэндээ суурин байж байгаад уралдвал боломжийн л юм билээ. Морьдынхоо ядаргааг нь гаргаад уралдвал сайхан уралдахаар газар. Гэхдээ л халхын дов өндөр шүү дээ. Тэнд л очиж аймгийн уяачид бид харах юмаа харна. Үзэж харах юм ч зөндөө. Уяачид их залуужсан байна. Залуу гэлтгүй морийг их сайхан уяж байна. Манай аймаг ч ялгаагүй залуу уяачид олонтой болсон. Би ер нь залуу хүмүүсийг их дэмждэг, Дорнод аймагт хүртэл уяач хуурай дүү нартай болсон. -Улсын чанартай уралдаанд давхиад ирсэн морьдод чинь үнэ хаях хүмүүс байв уу?
-Байгаагүй ээ. Утсаар л их ярьдаг юм. 2009 онд Тод манлай Доржсүрэн гуай надаас 2 даага авсан. Хоёулаа тэндээ гайгүй давхидаг гэж сонсогдсон. Өвөрхангайн Хархорин сумын нэг хүн надаас соёолон авсан, их сайхан давхиж байгаа. Мөн Нарийнтээлийн Ерөнхий аудит Зангад гэдэг хүн миний шарга морийг авч, нутагтаа их сайхан давхиулж байна.
-Нартай, талтай, хурдтай аймгийнхан болсон хойно эр хүн болгон морь унаж, уяж байдаг болов уу гэмээр. Танай хүүхдүүдээс аавыгаа дагаж хусуур барьж байгаа хүн байна уу?
- Хоёр хүү маань хөдөө малтай байдаг. Бага хүү Амарцогт маань морь унадаг хүүхэд байгаад, моринд томдоод ирэхээрээ намайг дагаж морь уядаг болсон. 2009 онд 23 настай аймгийн алдарт уяач цол авсан. Бас найзынхаа морийг уяад, найз нь 2011 онд аймгийн алдарт болсон юм.
Манайх 4 азаргатай, 200-аад адуутай. Уядаг хэдээ өвөл тэжээдэг болсон. Одоо тэжээлийн адууныхаа оёгийг гаргаж, “Жавхлант шарга”-ынхаа уралдаанд бага 3 насны морьдтой орохоор үзэж байна. Хөдөөний бидний хувьд овьёосоор тэжээхээс биш томчууд шиг витамин тариагаар тарина гэсэн юм байхгүй. Бидэнд бяр дутна шүү дээ./инээв/ Наргиж хэлэхэд тэр чинь бяртай улсуудын хийдэг зүйл байхгүй юу.
-Сүүлийн үед унаач хүүхдүүдийн асуудал их яригдаж, хуулийн төсөл боловсруулах хүртэлээ хурцдаж байгаа. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Миний тухайд хүүхдүүд бага байхад тэднээрээ морио унуулдаг байлаа. Одоо бол манай том ач маань морь унаж байгаа. Гэхдээ томдоод хасагдчих гээд сандаргаж байна. Сүүлийн үед яалт ч үгүй айлын хүүхдээр морио унуулж байна. Даатгалд хамруулна, хөлс мөнгийг нь өгнө. Дүрэм журмын дагуу айрагдсан морины бай шагналын 20%-ийг өгч байна. Дээр нь хувцас хунар, ар гэрт нь тусалж дэмжинэ. Гэхдээ айлын хүүхэд байлаа гээд өөрийнхөөс дутуу хандана гэж байхгүй. Морь унадаг хүүхдүүдийг хайрлах ёстой юм. Сайн унаач хүүхэд 10 морины өмнө, муу унаач 10 морины ард гэж үг бий. Адуу, хүн хоёр удам дагадаг ч гэж ярьдаг. Тийм болохоор хүүхдүүдийг дагуулж, зааж зурж өгөх юм бишгүй дээ байх юм.
Д.Энхтуяа



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна