Аймгийн Алдарт уяач И.Батпүрэв: 300 гаруй километрийг сар туулж, Нууц товчооны ойд уралдаж байлаа


-Таныг удам дагасан уяач гэж сонссон. Аавынхаа тухай бидэнд ярьж өгөөч?
-Тийм ээ, би удамт уяач. Миний аав Сүрэнгийн Ишдорж гэж Дундговь аймгийн Баянжаргалан сумын уугуул хүн. Залуудаа адуу мал, эмнэг хангалтай ноцолдож, жин тээж, багийн дарга, хоршооны агент хийж явлаа. Туувраар улсын бэлтгэлийн мал олон жил тууварлаж байсан. Ингээд 1960-аад сүүлээс төлөг, шүдлэн маллаж, 1974 онд “Улсын аварга малчин” болж байсан юм. Бас их ажлынхаа хажуугаар хурдан морь уяж, аймаг сумынхаа наадамд айраг, түрүүнд хурдлуулж байв. Аав маань эрийн гурван наадмынхаа хоёроор одтой наадчихдаг хиймортой эр явлаа. Цагаандэлгэр, Сайнцагааны наадамд найм давж, Хараатын томоохон наадамд үзүүр түрүү булаалдаж явсан сумандаа зэгсэн бөх явлаа. Би ч бас бага залуудаа ноцолдчихдог л байсан. Ямар ч байсан наадамд гурван даваатай шүү. Одоо бидний үргэлжлэл болсон хөвгүүд маань барилдаж байна. Би чинь дөрвөн хүү, хоёр охинтой. Эднээс Цогтгэрэл, Цогтсайхан хөвгүүд маань сумын заан цолтой. Харин Цолмонбаяр хүү маань СУИС-ийн уртийн дууны ангийг төгссөн. Охид маань цэцэрлэгийн багш, эрхлэгчийн албатай улс.
-Харин та хэзээнээс бие даан морь уяж эхэлсэн бэ?
-Ухаан орохын цагаасаа л адууны дэргэд өссөн хүн дээ, би. Үеийнхээ хөвгүүдийн адилаар хурдан морь унаж, томдоод ирэхийн үестээ морины ажил хийж, 16 наснаасаа бие даан уях болсон. Тэр бол 1968, 69 он юм. Ингээд 1969 онд Улаанбаатар хотод барилгын цэргийн 022-р ангид гурван жил алба хаагаад нутагтаа ирсэн. Тэр жилээс эхлэн идэвхитэй морь уях болсоор хэдийнэ 40 гаруй жил өнгөрчээ. Сумынхаа “Ардын жаргалан” нэгдлийн малчин явлаа. Цэргээс ирээд арваад жил адуу, 1980-1991 онуудад үхэр малладаг байлаа. Тэр үед чинь нэгдлийн гишүүн хүн 75 бодтой байхыг зөвшөөрдөг байсан юм. Тийм болохоор амины хэдээ уяад уралдуулчихдаг л байлаа. Тэгж байтал нийгэм өөрчлөгдөж, мал хувьд гарснаар тааваараа уядаг болсон доо.
-Энэ хугацаанд ямар ямар амжилт гаргаад байна вэ?
-Ааваасаа өвлөн ирсэн унаган адуугаараа л нааддаг даа. Миний аавын Сүхбаатараас авсан бор, Данаа гэж өвгөнөөс авсан Дорноговийн гаралтай хүрэн азарга сумандаа мөн ч олон удаа түрүү магнайд хурдалсан даа. Сүүлд аав нас 80 гарчихсан байхдаа Сүхбаатараас нэг цагаан азарга авсны үр төлүүд их хурдан байсан. 1980 оны эхээр санаж байна. Манай унаган адуу болох цагаан азарганы төл хоёр бор морьтойгоо Говьсүмбэрт болсон авто тээврийн 10 жилийн ойд очиж уралдсан. Энэ наадмаас хоёр аман хүзүү, нэг айрагтай буцаж билээ. Тэр үед байнд гитар өгч, охиддоо гурван гитараар бэлэг барьж байлаа. Түүнээс хойш айраг түрүү алдаж байсангүй. Би ч адууныхаа цусыг сайжруулах ажлыг чамлахааргүй хийсэн гэж боддог юм. Говь-Угтаал, Төв аймгийн Баянжаргалан, Баянцагаан, Сүхбаатар, Хэнтийгээс адуу их зөөсөөн.
-Хамгийн холдоо хаана очиж наадаж байсан бэ?
-Хэнтий аймгийн Дэлгэрхаанд болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойн баяр их морь мордуулж, 17-оор давхиулсан. Тэр үед чинь одоотой адил машин тэргээр зөөчихнө гэж байх биш. 300 гаруй км газрыг тааваараа явж хүрэхэд сар явж байлаа шүү дээ. Бас л сайхан наадмуудын нэг байгаа юм. Газар газрын хурдан хүлгүүд шандас шалган уралдахаар дүүхэлзээд л.
-Могой жил гарсаар морьдоо уралдуулав уу?
-Хөвгүүд маань морь маланд дуртай улс. Цолмонбаатар, Цогтбаатар, Цогтгэрэл нарын хөвгүүд маань гурвуулаа сумын алдарт уяачид болсон. Тийм болохоор хөвгүүдэдээ морины ажлаа даатгачихаад зөвлөх маягтай л суудаг болоод байгаа. Одоо ч уяаны арга барил өөр болж дээ. Бид чинь цагаан өвсөөр л уралдчихдаг байсан бол одоо тэжээж байгаад л өвөл зунгүй уралдуулдаг болчихож. Могой жил гарсаар том хүү маань хоёр, гурван ч айраг авчихлаа. Бас нэг хүү нэг түрүү авлаа. Энэ жил өнгөтэй сайхан эхэлж байна. Энд сонирхуулахад том хүү маань сар шинийн босгон дээр аймгийн сайн малчин боллоо. Аавын хувьд их баяртай байгаа шүү.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна