Нэгдлийн Тожин
А.Тэлмэн
Дарьганга нутгаар овоглосон цуут хүлгэдийн нэг нь Нэгдлийн Тожин хэмээх сумынхаа наадамд дөрөв түрүүлж, хоёр айрагдсан хурдан буян юм. 1970-аад оны эхэн үеэр ид гайхуулж явсан энэ шандаст хүлэг Ширээтийн цагаануудын угшилтай хэмээдэг. Өөрөөр хэлбэл Дарьгангын хоёр Шарын нэг Хув хэмээх Цэвэгжавын Ширээтийн цагаануудын угшилтай Тожин азарганы төл юм. Харин эх нь Дарьганга нэгдлийн өмч хонгор гүү байсан гэдэг. Ухаа халзан зүстэй, бөгсөндөө цагаан толботой хурдан хүлгийн төгс шинжийг агуулсан Тожин 1958 онд байгуулагдсан “Дарьганга” нэгдлийн өмч байсан бөгөөд хурдан хурцыг нь таньж уясан анхны эзэн нь өдгөөгийн аймгийн Алдарт уяач Намсрайн Дагвадорж юм. Тухайн үед ерөнхий нягтлангаар ажиллаж байсан тэрээр нэгдлийн адууг номхруулах зорилготой “эр бүхэн даага сургана” уриатай 100 дааганы болзолт уралдаанд оролцохоор гологдсон хоёр тожин дааганаас сонголт хийн арай бадриуныг нь онцолжээ. /Болзолт уралдаанд оролцохоор хүмүүс аль сайныг шилж, шар үсээ гээгүй хоёр тожин үрээ үлдсэн байсан гэдэг/ Энэ бол 1970 оны 6-р сарын дунд үе бөгөөд ухаа халзан даагыг сургаснаас ердөө арваадхан хоногийн дараа болзолт уралдаан болж, түүнд Н.Дагвадоржийн гологдсон Тожин магнайдаа тоосгүй түрүүлэн, “дахан дор эр, даахин дор хүлэг” гэдгийг харуулсан билээ. Тэр цагаас хойш Тожин үрээний уяаг Н.Дагвадорж тааруулах болж өөрийн хамаатны адуунд нүдтэй, хурд таньдаг Далхаагийн Зундуйгаар зөвлүүлж байсан гэдэг. Нэгдлийн болзолт уралдаанаас хойш хэдхэн хоногийн дараа улсын наадам болсон тул тэр жил өнжин, харин шүдлэн, хязааландаа сумынхаа наадамд хол түрүүлж голсон эрсийн голыг харлуулж байжээ. Гэтэл эзэнд нь нам төрийн даалгавар ирж тэр үеийн Баянтэрэм буюу одоогийн Мөнххаан сумын ерөнхий нягтлангаар ажиллах томилолт өвөртлүүлэн явуулах болж, хошой аварга адуучин С.Шарбандид Тожин үрээг нь өгөхөөр болсон гэдэг. “Сайн хүлгээсээ салах дургүй байсан ч нэгдэл нийгмийн өмчинд дураар аашлах эрхгүй тул арга буюу үлдээсэн дээ” хэмээн Н.Дагвадорж Алдарт энэ тухай хуучилдаг. Аргагүй хурдан буян Тожин азарга шинэ эзэндээ ирсэн ч урамтайхан хурдалж 1973, 1974 оны баяр наадмуудад мөн л түрүү магнайлж, сумын баяр наадамд завсаргүй дөрөв түрүүлсэн хүлгээр нэрлэгдэх болсон юм. Харин түүний дараа жил 1975, 1976 онуудад Тожин азаргын хурд яльгүй саарч, айргийн таваар тус тус хурдалсан бөгөөд түүний дараа Далхаагийн Зундуй авч хоёр сумын нийлсэн томоохон баярт айрагдуулж байсан гэдэг. Монголын гэсэн болгонд хүйтэн сэтгэлээр хандаж морь уяхыг таашаадаггүй хатуухан цаг үеийн шаардлагаар Нэгдлийн Тожинд сумаасаа гарч уралдах эрх бас хувь байгаагүй нь харамсалтай. Тиймгүйсэн бол энэхүү цуут хүлэг ямархан амжилтыг үзүүлж, монголын хурдан морины түүхэнд үлдэх байсныг таахын аргагүй. Уралдсан болгондоо түрүүлж айрагдан шандасаараа гайхуулж явсан хурдан хүлэг нэлээд өндөр насалсан гэгддэг бөгөөд өвлийн эхэн сард Хүрэмний хар толгой хэмээх газар өвс зуусан чигээрээ мөнхөрсөн байсан хэмээдэг билээ. Өвс тасдах шүдгүй болтлоо өвгөрсөн тэр сайхан хүлгийг хараад нутгийн уяач Галсандашийн Ням “Эр хүн адуу хоёр өндөр наслах дэмий юм. Их хөгширөхөөрөө арчаагаа алдчихдаг юм байна” хэмээн харуусангуй ярьж байсан тухай яруу найрагч Ай Төмөр-Очир хуучилсан юм. Уяа нь орохоороо агсамнаж ойртохын аргагүй болдог Тожин азарга нэгдлийн өмч байсан гэдгээрээ тогтсон эзэнгүй түүнийгээ дагаад үр төл нь нарийн тодорхойгүй байдаг хэмээн нутгийн буурлууд ярих нь бий. Гэсэн хэдий ч нэгэн үе сайн эрсийн нутгийн наадмыг чимж явсан Нэгдэл Тожин баярын бичиг, зурагт хуудаснаа мөнхрөн өдгөө Дарьгангын айл болгоноо хойморт залагдаж байдаг билээ.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна