Бөхийн дэвжээнээс, улс төрийн дэвжээнд хүч үзнээ

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 15 -нд

Монгол бөхийн торгон ногоон дэвжээнээ 20 гаруй жил уран мэх, хурц барилдааныг үзүүлж ирсэн, олны хайртай бөх энэ удаад аваргын зангараг зааж ялалт байгуулах нь бололтой. УИХ-ын сонгуулийн 26-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтаар нийт сонгогчдын 33 хувь нь саналаа өгснөөс урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 54 хувийн санал авчээ. Сонгинохайрханчууд өмнөх сонгуулиар кёкүшюзан Батбаярт  итгэл хүлээлгэн их хуралд томилсон ч хүсч байсан шигээ үр дүн харж чадаагүй хэмээн амаа барьж байсан нь саяхан.  Гэсэн ч бөхөд хайртай монголчууд ихэд үнэнч улс бололтой. Энэ удаад Монгол улсын Аварга Д.Сумъяабазарыг улс төрд илгээх нь. Харин итгэл даан ажиллах эсэхийг харах л үлдэх ажээ.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна