Аймгийн Алдарт уяач Д.Хуягбаатар: Нутгийн наадамд морь түрүүлгээд, том шагнал авах сайхан юм билээ


-Эцгийн шийрийг хатааж буй удам дамжсан уяач уяа морь унахаас л гараагаа эхэлсэн болов уу? Сайн унаач шаггүй уяач болдог гэдэг дээ?
-Уяач аавын хүү хурдан морь унахгүй байна гэж юу байхав. Хамгийн анх 1964, 1965 оны үед л юм болов уу даа. Сайхан-Овоо сумын уугуул Сээмэгийн Баатар гэж нагац ахынхаа морийг унаж түрүүлгэж байлаа. Баатар ах манай ээжийн төрсөн дүү нь байгаа юм.
Сумынх нь наадамд саарал азарга, хар морь хоёулаа түрүүлж, аймгийн наадамд айрагдаж байсан санагдана. Түүний дараа 1969 оны 9-р сарын 1-нд аавынхаа уясан хар даагыг унаж түрүүлгэж байлаа. Тэгэхэд 80-аад даага мордож миний хар даага хол түрүүлж байсан юм.
-Шаггүй л унаач байсан юм байна?
-Тэгэхдээ олон жил унаагүй ээ. 1970 оноос мориноос хасагдаж, туслах уяачийн ажилд шилжсэн. Аймгийн баяр наадамд аман хүзүүдсэн хээр хязаалан, хээр даагыг уяхад аавдаа тусалж байснаа мартдаггүй юм. Тэр хээр хязаалан нэгдлийн үрээ байсан. Хурдан адуу байж билээ хөөрхий. Тэгж байгаад 1978 онд цэрэгт татагдан хотод барилгын цэргийн 073-р ангид алба хаагаад 1981 онд халагдаж ирсэн. Тэгээд 1983 оноос бие дааж морь уяж эхэлсэн дээ.
-Бие дааж морь уяад авсан анхны айраг түрүү хэдэн онд байв?
-Хулд сумын тэмээчин Дэмбээ гуай улсын аварга малчин болж, хавар тэргүүн сарын шинийн гурванд морь уралдуулсан юм. Тэгэхэд миний буурал азарга аман хүзүүдэж анхны айргаа амсаж байлаа. Түүний дараа 1984 онд Луус сумын баяр наадамд хязаалан хүрэн үрээ таваар давхиулсан. 1985 онд Адаацаг сумын наадамд хээр морио түрүүлгэж, хар үрээ айрагдуулсан. 1986 оны аймгийн наадамд хүрэн соёолон аман хүзүүдүүлсэн. Түүнээс хойш олон оруулсан даа. 2001 онд аймгийн баяр наадмын хоёр түрүү, найман айргийн амжилтаар аймгийн Алдарт уяач цолыг хүртчихээд 2002 онд Эрдэнэдалай суманд даага түрүүлгэж байлаа.
-Аймаг байгуулагдсаны 70 жилийн ойгоор хязаалан морь түрүүлгэж Ланд-200 машинаар шагнуулсан. Тэр таны авч байсан хамгийн том бай байсан биз?
-Тэгэлгүй яахав. Монголын хамгийн том бай шагналтай наадам манай аймгийн 70 жилийн ой болсон гээ биз дээ. Тэгэхээр хамгийн том бай шагнал нь болж таарнаа даа. Сайхан л юм билээ. Нутгийн наадамд морь түрүүлгээд тийм том шагнал авах.
-Шагналын машинаа унаж байгаа юу?
-Үгүй ээ. Хөдөөгийн бидэнд нэг том асуудал байна. Хаана тэр үнэтэй машиныг унахав. Ямар малдаа унаж давхиад байлтай биш. Дээр нь хийдэг бензин нь эндээс манай суманд байхгүй. Машиндаа бензин хийнэ гээд Эрдэнэдалай юмуу аймгийн төв явж байлтай биш гээд зарчихсан. Тэгэхдээ хоосонгүй ээ. Оронд нь Ланд-80 авсан. Хөдөөд түүн шиг сайн унаа алга.
-Тэр ч тийм байх шүү. Түрүүлдэг хязаалан танай унаган адуу юу?
-Тиймээ, манай унаган адуу. Эх нь манай буурал азарганы төрсөн дүүгээс гарсан халзан гүү харин эцэг нь Угтаалын Тэрлэг хэмээх Баярсайханы хонгор азарга байдаг юм. Зээрд халзан үрээ маань даагандаа ойр зуурын наадмуудад 4-5 ч удаа орж, шүдлэндээ Эрдэнэдалай сумын наадамд түрүүлж ирээд тугны гадуур орж тавд баригдаад, давхар уяагаар Хулд, Цагаандэлгэр сумдын наадамд тус тус түрүүлсэн. Тэгээд дараа жил нь хязааландаа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын наадамд очиж түрүүлээд, давхар уяагаар аймгийнхаа баяр наадамд түрүүлж тэр том байг авч байгаа нь тэр.
-Түрүүлсэн азарга бас танай унаган адуу гэдэг билүү?
-Тийм. Аавдаа өгсөн юм. Түрүүлдэг буурал азарганы эцэг нь аймагт нэг түрүүлж, гурав айрагдсан их хурдан адуу байгаа юм. Шүдлэндээ Эрдэнэдалай сумын 70 жилийн ойд 280 хэдэн үрээнээс түрүүлж , хязааландаа Дэрэн сумын наадамд очиж 180-аад үрээнээс мөн түрүүлсэн. Ер нь их хурдан буян даа. Тийм хурдан амьтны төл хурдан байхаас яахав.
-Эх нь ямар гүү байдаг юм?
-Говь-Угтаалын Түвдэн Алдартын шарга гүү байсан.
-Буурал азарга аймгийнхаа ойд түрүүлэхээс өмнө ямар амжилт гаргасан бэ?
-Сумандаа түрүүлчихээд аймагт ирсэн нь тэр. Бараг уягдаагүй битүү шахуу адуу даа.
-Сайхан дурсамж сэтгэлд өег байдаг. Тийм наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Их бай авснаараа тэр ч юм уу аймгийн 70 жилийн ой байна. Тэр том бай шагналтай наадамд хүн болгон л адуугаа оруулчихъя гэж бодож байсан байх. Гэтэл манайхны хоёр үрээ түрүүлсэн. Түүнээс гадна энэ жил Төв аймгийн Бүрэн сумын наадамд 16 адуутай дөрвөн түрүү, 10 айраг авсан. Түүгээрээ нэлээд бахархаж байгаа. Ховорхон л завшаан байх.
-Өнгөрсөн жил улсын наадамд аман хүзүүдсэн халзан дааганы уяаг та тааруулсан байхаа. Тэр төрийн наадмын анхны айраг уу?
- Анх удаа улсын наадамд ирж байгаа нь тэр. Улсын наадам гэдэг аргагүй том юм билээ. Хүн танихгүй, газар мэдэхгүй жаахан сүрдэж л байлаа. Бага хүү Лхагважавтайгаа хамтарч морьдоо уясан. Даага аман хүзүүдэж, нэг үрээ наймалсан.
-Могой жил гарсаар ямархуу амжилттай наадав?
-Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болсон “Таван толгой” транст компанийн уралдаанд бага хүү маань дээд гурван настай очоод азарга, их морио аман хүзүүдүүлж, соёолонгоо наймт хурдлуулсан. Түүний дараа аймгийн хаврын бүсийн уралдаанд азарга зургаалуулж, соёолон гуравлуулсан.
-Танай хөвгүүд цөм морь уях уу?
-Би гурван хүү, нэг охинтой. Гурван хүү маань гурвуулаа морь уяна. Том хүү аймгийн Алдарт уяач Доржхорол гэж хүн бий. Хоёр бага нь хоёулаа сумын Алдарт уяач цолтой. Адуу дагасан эр хүн хийморьтой байдаг болохоор хүүхдүүдээрээ бахархаж л суудаг юм.
-Таныг болон танай гэр бүлийнхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай. Амжилт хүсье.
А.Тэлмэн


2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.126.90.87
Бас л бахархмаар гавъяа шүү морь уяна сойно гэдэг
Reply66.181.160.6
udam damjisan sn uyaachidaa
Reply