МУ-ын харцага М.Батжаргал: Би бөх хүн бүдүүн хадуун, хээ шаагүй гэдэг үгэнд дургүй


-Архангайн Булганаас улсын цолтой олон бөхчүүд төрсөн байдаг байх аа?
-Миний аав, өвөө, аавын дүү ер нь биерхүү том улсууд байдаг юм. Бөхийн ч удамтай. Гадагшаа барилдаж байгаагүй болохоос сумандаа олон түрүүлж үзүүрлэцгээсэн улсууд. Манай өвөө л гэхэд сумандаа гурав түрүүлээд, 2-3 үзүүрлэсэн, аав 7-8 үзүүрлэсэн байдаг. Дээр нь Рагчаа гарьд бид нар садангийн улсууд. Архангай аймгийн Булган сум, Гурван тамир гээд байгалийн сайхан үзэсгэлэнтэй газар оршдог сайхан нутаг л даа. Ер нь Архангайн ихэнх бөхчүүд Тамирын голоос төрдөг дөө. Ардын хувьсгалын жилүүдэд хамгийн олон улсын цолтой бөхтэй нь Архангай байсан. 110 гаруй, зарим нь 120 бөхтэй ч гэдэг юм. Дараа нь Булган аймаг 50 орчим улсын цолтой бөхтэй байсан. Яг манай Булган сумаас дээхнэ үед Ойдов, Пунцаг гэж хоёр начин байсан гэдэг. Одоо бол Мөнх-Эрдэнэ арслан, Рагчаа гарьд бид хэд байна. Аймгийн арслан Гансүх, манай дүү Бат-Отгон, манай аавын дүүгийн хүүхэд нь чөлөөтийн Азийн аварга, аймгийн начин цолтой Ганзориг, сумын заан Пүрэвдагва гээд олон сайхан залуучууд байна даа. Цаашаагаа залгаад улсын цолтой бөхчүүд төрөөд явах биз.
-Д.Рагчаа гарьдтай ямар хамаатан юм бэ?
-Яг нарийн яривал Рагчаагийн өвөө, манай өвөө хоёр төрсөн ах дүү хоёрын хүүхдүүд. Бид дөрөв дэх үе нь гэх юмуу даа.
-Улсын наадамд хэзээнээс зодоглосон бэ?
-2000 оноос Улсын наадамд гарсан даа. Тэр жилээ Ширнэнгийн Батхуяг начин, Түвшинсанаа начин нарыг хаяж гурав даваад, дөрвийн даваанд Цэрэнпунцаг гарьдад унаж байсан юм. Тэрнээс хойш улсад барилдаж байна. Тэр хооронд хоёрын даваанд ч унаж, дөрөв ч давж байсан. Их олон удаа гурав давж, тавын даваанд Өсөхбаяр аваргад ч унаж байсан.
-Хэдийнээс “Хүч”-д харьяалагдах болсон бэ?
-Би 1999 онд “Шонхор” биеийн тамирын дээд сургуулиа төгсөөд “Говь” компанийн “Хасар” клубт орж, Дүвчин багшийн шавь болсон. Аймгийн начин цолоо ахиулъя гээд аймаг руу явахаар улсын наадмыг алдчих гээд байдаг. Тэгээд цэргийн арслан болъё гэхээр цэргийн хүн биш гээд оруулдаггүй. Тэгээд 2003 онд “Хүч” спорт хороонд тамирчнаар ороод, орсон жилээ цэргийн наадамд түрүүлж арслан цол авч байсан.
-Хэдийгээр олон жил улсын цолонд хүрч чадахгүй байсан ч 100 жилд ганц тохиох 800 жилийн ойгоор цол авсан нь их бэлгэшээлтэй юм даа?
-Ардын хувьсгалын 85 жил, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойнууд давхацсан сайхан жил анхны цолоо авсан. Ер нь олон жилийн хөдөлмөрийн минь үр дүн, бас аз, одтой ч байсан л байх. Хоёрын даваанд аймгийн арслан Багахүүтэй барилдаж даваад, гуравт Дүвчин багш минь намайг авсан. Шавийгаа дэмжих зорилгоор авсан байх гэж би боддог. Дөрвийн даваанд Сайнбаяр зааныг начин цолтой байхад нь таарч, тавд Батбаатар харцага намайг авахад нь давуулж гуядаад давсан. Давуулж гуядах миний үндсэн мэх л дээ. Зургаагийн даваанд Гантогтох гарьдыг мөн давуулж гуядаад давсан. Гэхдээ долоогийн даваанд жаахан хариуцлагагүй барилдсан. Өөрийнхөө бодсоноор барилдаад л Бат-Эрдэнэ аваргыг дийлэлгүй унасан. Хүмүүс ирээд зөвлөгөө өгч л байсан. Гэхдээ барилдаан хүний хэлснээр болохгүй шүү дээ.
-Үеийнхнээсээ хожимдож цол авсан. Тэр үед юу бодогдож байх юм бэ?
-Ямар ч байсан улсын цол авна гэдэгтээ өөртөө итгэлтэй байсан. Гэхдээ нэлээд оройтож цол авсан. Үеийнхэн маань цол аваад байдаг доод үеийнхэн ч бас цол аваад эхэлцгээчихсэн. Спорт залуу насных болохоор нас яваад байдаг. Гэхдээ ямар ч байсан цолоо авсан шүү. Өсвөр үед цуг орж байсан Азжаргал арслан, Баяржавхлан заан, Амгаланбаатар заан, Батбаатар харцага, Эрхэмбаяр аварга, Насандэлгэр начин бид хэд 1978 оны морь жилтэнгүүд. Бөхийн нэгэн цаг үеийн шинэ төлөөлөл болж гарч ирж байгаа он жавууд явлаа.
-Бөхчүүд нэлээн шүтлэгтэй хүмүүс байдаг. Зарим бөхчүүд лам багштай гэдэг өөрийн чинь хувьд?
-Хоосон шүтээд хэрэггүй, хүн өөрөө өөртөө бурхан. Өөрийн чинь дотор бурхан байдаг учраас сэтгэлээ ариун байлга гэдэг Далай багшийн үгийг бодож явдаг. Тэрнээс учиргүй барилдаанд явахынхаа өмнө намайг сайн барилдуулж өгөөрэй гээд залбирч байх нь хаашаа юм. Өөртөө арц уугиулаад сан тавьж, өөртөө байгаа муу энергийг гадагшлуулах ёстой юм болов уу гэж боддог. Лам багш байхгүй. Гандангаар орж, гэртээ арц уугиулж өөрийгөө тойруулчихаад л гараад явдаг. Харин уул усаа шүтнэ гэдэг бодитой шүтлэг юм шиг санагддаг. Хүн байгалийн бүтээгдэхүүн учраас байгаль дэлхийгээ шүтэж, аав ээжийгээ дээдэлж хүндэлж байхад болно гэж боддог. Манай суманд далайн түвшнээс дээш 3600 орчим метр өргөгдсөн Суварга хайрхан гээд төрийн тахилгатай уул бий. Тэр хайрхнаа шүтнэ. Яг гэрийн маань урд талд Мандал хайрхан гээд хошууны тахилгатай уулаа шүтдэг. Улаанбаатарт аж төрж байгаа болохоор дөрвөн уулаа шүтнэ. Би ийм л шүтлэгтэй хүн.
-Бөх хүн бүдүүн хадуун гэдэг үгтэй санал нийлдэг үү?
-Би тэр бөх хүн бүдүүн хадуун, хээ шаагүй гэдэг үгэнд дургүй. Харин ч бөхчүүд хамгийн эмзэг мэдрэмтгий, мэдрэмж сайтай улсууд байдаг. Их алиа хошин зантай, нийтэч. Би өөрөө их уяхан хүн л дээ. Сэтгэл хөдөлгөсөн кино үзэхээрээ уйлчих гээд байдаг хүн дээ.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Танд баярлалаа.
Д.Энхтуяа








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна