Балчирдсан нь
А.Тэлмэн
1993 оны Тосонгийн наадмаар тус сумын 2-р багийн харьяат “аймгийн Аварга“ уяач Д.Ням-Очир агсан /Халзай/ хурдан халтар морьтойгоо орж иржээ. Халтар морь тухайн үедээ сумандаа нэрд гарчихсан ялангуяа гарааны хурд ихтэй гэдгийг нь морь сонирхогч, уяачид андахгүй болсон үе юм. Харин унаач хүүхдээр уяач маань хурдны морь анх унаж байгаа өөрийн хүүгээ мордуулжээ. Хүүгийн хувьд моринд шалмаг зоригтой авч дэндүү жижигхэн биетэй байсан гэлцдэг. /6 настай байсан/
Морь сайхан цэгцтэй газартаа хүрээд эргэж … Халтар морь ч сул юм шиг л тасраад гараад явчихаж. Хүүхэд хөнгөн, ам сул Тосонгийн хөндий өөд ёстой нэг цойлуулж өгч. Араас нь гарсан морьд “Бөмбөн” толгойн шилээр гараад ирэхэд халтар морь “Тариа” бригадын хөндлөн зам өнгөрч явсан гэлцдэг. Багцаагаар 2км орчим тасарсан юм шиг байгаа юм. Халтар морь яван явсаар барианы газар бараг л иржээ. Гэвч нэлээд цуцаатай, дараагийн морьд тун ойрхон, барианд ороход халтар морь айргийн таваар жолоо атгуулжээ. Учир нь унасан хүү нь зуулгаж даруулах нь бүү хэл гарааны салхинд багтарчихаж, мориныхоо шанхнаас зуураад л явуулж өгч.
Анхны жилээ хурдны морь унаад айргийн таваар алтан жолоо өргүүлсэн балчир хүүгийн зол зориг, халтар морины хурдан хурцыг магтсан нэгэн сайхан хууч уяан дээрх олны наадмын сонинд яригдсаар байдаг билээ
Дашрамд илүүц болгон нуршихад тэр жилийн наадамд Монхор дарга гэгч хүний “Даргын улаан” гэж алдаршсан морь түрүүлсэн юм. Энэ морийг Санжгарваа гэдэг хүн уяж байсан ба 1992,1994 онуудад айрагдаж өгүүлэн буй жилийн наадамд түрүүлж “тод магнай” болжээ.
Дээр нэр дурдсан нэрт уяачид болох Д.Ням-очир агсан ,Шаравдорж агсан нартай манайхан олон жил айл аймаг зусаж, хурдны морьдоо Өгөөмөр, Өсрөгийн сэрүүн дэнжид уяж, Халиут, Хагийнхаа цээлхэн хөндийд үсэргээ сунгаагаа хийж олон наадамд хамтдаа явцгааж байсан билээ. Энэхүү уяач нар маань тэнгэрийн орноо одсон ч тэдний үр сад нь удамт хурдан хүлэг морьдоо уяа сойлгыг нь эвлүүлж сум орон нутагтаа айраг түрүү авч эцэг өвгөдийнхөө нандин хөдөлмөрийг үе залгамжлан үргэлжлүүлсээр байгаа нь нутаг усныхаа олны итгэлийг дааж явна. Мөн эдгээр хууч яриаг тухайн үеийн унаач хүүхдүүдээс нь сонсож байснаа бичигч энд сийрүүлэв.
"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна