Моринд дуртай ээжүүд
А.Тэлмэн
Энэ цагийн шилдэг уяач нарын тоонд УИХ-ын гишүүн Б.Наранхүү, “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ, “Макс”-ийн ах дүү Тод манлай Цэрэнжигмэд, Ганбаатар, Тод манлай А.Батсүх нарыг нэрлэж болно. Гэр бүлийн гишүүдээс нэг нь моринд орвол бусад нь урваж орхидог тухай мориныхон ярьдаг. Тэгвэл эдгээр эрхмүүдийн ээж нар хөвгүүдээсээ дутахааргүй морины хорхойтнууд юм.
Мон-Ураны Б.Наранхүүгийн ээж гавьяаныхаа амралтанд гарсан ч морины уралдааныг бол алгасна гэж бараг үгүй гэсэн. Аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийж байж амжилтанд хүрдэг хэмээн хүүхдүүддээ захьж, сургадаг буурал багш морины тоосонд орж хийморио сэргээх дуртай нэгэн.
“Алтай констракшн”-ы захирал, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн ээж Т.Цэрмаа бол хүүхэд байхын л мориор “өвчилсөг” нэгэн. Удмын хурдан морины тоосонд хийморь сүлдээ даатгасан улс, эднийхэн. Түүний аав Х.Төмөржаа нутаг орондоо нэртэй, цуутай уяач байсан гэдэг. Тиймдээ ч Цэрмаагийн бага нас хурдан морины нуруун дээр өнгөрч улмаар ажил амьдралынх нь салшгүй хэсэг болсоор өдийг хүрчээ. Сүүлд гэхэд могой жилийн өнгө тольдох томоохон наадмын нэг Дүнжингаравын хаврын бүсийн уралдаанд тунчиг одтой наадсан хүүгийнхээ баярыг хуваалцан сэтгэл өндөр байгаагаа дуулгасан юм.
Харин “Макс”-ийнхан бол тэр чигээрээ морины хоббитой улс. Д.Цэрэнжигмэд захирлын ээж, аав уяач удамтай улс. Аав А.Дагвадорж нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул. Харин ээж З.Цэрэн нь Өвөрхангай аймгийн Нарийнтээлийнх. Дагвадорж гуайн аавын аав морь сайн уядаг нутаг орондоо нэртэй нэгэн байсан бол эхнэрийнх нь аав ч ялгаагүй морь уядаг, хоёр хурдан ногоон морьтой байж. Тэр хоёр нь Ар, Өвөрхангайн олон ч наадамд түрүүлж, даншиг наадмуудын айргийг алддаггүй байсан гэлцдэг. Тиймдээ “удмын уяачид даа бид” хэмээн Максийн ах дүүс ярих дуртай. Морины хүүхдүүдийнхээ сайн сайхныг дааж явдаг Максийн “өндөр ээжийг” мориныхон бол андахгүй.
Сар шинийн босгон дээр Тод манлай уяач нарын тоог нэмсэн аатай эр бол А.Батсүх юм. Бөхийн хорхойтнууд тэднийхнийг Далай аварга Сүхбатаар андахгүй. Тэртээ цагт Богд уулын энгэрээр нутагтай хонгор голцуу адуутай Наваан хээ лам гэж байсан нь Батсүхийн ээжийн өвөө гэдэг. Улмаар охиноо нөхөрт гарахад ламтан өөрийн эмгэн хүрэн гүүний удмыг бэлэглэж, өдий хүртэл үр хүүхдүүд нь одтой наадаж явна. Тод манлайн аав барилдахын хажуугаар адуунд их эрэмгий, сайн уургалдаг, эмнэг булгиулдаг нэгэн байсан аж. Харин Алтангэрэл буурай “би ямар бөх, морь шинжиж мэдэх биш. Батсүх хүү маань моринд жигтэйхэн дуртай юм. Морь уяад л байх юм. Яахав чадаж байгаагаас хойш уяж л байг” хэмээн хүүгээ хөгжөөн дэмжсээр морины хорхойтой нэгэн болчихсон гэдэг юм билээ.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна