Зөвхөн монгол адуунд зориулсан тэжээл үйлдвэрлэнэ
А.Тэлмэн
Морин спортын эдлэл хэрэглэл болон нэмэгдэл тэжээл борлуулагч “Морьтон” дэлгүүр, “Аркле-Алтай” ХХК-ний урилгаар Ирландын “Конноли Рэд Миллс” болон “Форанс” адууны нэмэлт тэжээлийн үйлдвэрийг төлөөлж маркетингийн захирал Sara Foran, “ВВА Ирланд” Англи цэвэр цусны адуу экспортын компанийг төлөөлж менежер Michael Donohoe нар жилийн дөрвөн улиралтай бидний өвлийг онцлон иржээ. Тэд хаврын бүсийн томоохон уралдаан болох “Дүнжингарав 2013”-ыг үзэж сонирхсоны дээр өөрсдийн бүтээгдэхүүнийг уралдааны үеэр сурталчлан айргийн таван морьдын шагналд тэжээлийнхээ дээжээс гардуулсан юм. Мөн энэ хугацаанд уяачид, малын эмч нар болон эмийн сангийн эрхлэгч нийлсэн 50 орчим хүнд “Уралдааны морины нэмэгдэл тэжээл, түүний хэрэглээ” сэдэвт семинар зохион байгуулж, сонирхсон асуултуудад нь мэргэжлийн хариултыг өгсөн юм. Энэ үеэр бид дараах асуултанд хариулт авлаа.
-Ирландчууд бидэнтэй адил морио дээдэлдэг ард түмэн санагддаг юм?
-Тийм шүү. Монголд бид олон удаа ирж байна. Наадмын үеэр Хүй долоон худагт буусан галуудаар явж сонирхоход бидэнтэй төстэй юм гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Бид бол адуундаа хайртай ард түмэн. Тиймдээ ч манай засгийн газраас анхаарал хандуулан хөрөнгө мөнгөөр дэмжлэг их үзүүлдэг. Далайгаар хүрээлэгдсэн манай орон цаг уурын хувьд таатай учраас энэ бас нэг давуу тал гэж боддог. Мөн ямар нэгэн малын халдварт өвчин гарлаа гэхэд таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг чадварлаг зохион байгуулж ирсэн мэргэжлийн багийнхан байна. Энэ мэт цогц арга хэмжээний дүнд өөрсдийн бахархал болсон цэвэр цусны Торобрэд үүлдрийнхээ адууг он цагийн уртад үгүй болголгүй авч ирсэн нь бидний бахархал. Манай нутгийн хурд хүчтэй адуунаас Англи, Америк, Канад, Франц, Орос, Хятад, Япон, Арабын морины хорхойтнууд худалдан авах гэж тив алгасан зорин ирдэг юм. Сүүлийн жилүүдэд монголоос ч адуу худалдан авдаг болсон. Бидний хувьд аль ч орноос ирж авсан наймаа хийчихээд л орхичихдоггүй. Арчилгаа, маллагаа, жүчээний арчилгаа, нутагшуулах тал дээр зөвлөгөө өгч хамтран ажилладаг. Энэ утгаараа монголд ирчихээд байна даа.
-Манайхан ямар тусламжийг хүсч байна вэ?
-Монгол адуу алс хол зайг туулахад эцэж, цуцдаггүй тэсвэртэй чанараараа дэлхий дахинд гайхагдан шагшигдсаар ирсэн. Монгол наадмын нэг бахархал нь хүлэг морьдын уралдаан бөгөөд 10-30 км хүртэлх тэр хол зайг огтхон цуцалгүй туулж ирдэг нь монгол морины байгалийн шалгарлаар олж авсан тэсвэрт чанартай холбоотой болов уу. Мэдээж бас уяа сойлго тааруулж байгаа уяч эзэн, дадал туршлага, хоол тэжээлийг нь тохируулах эрдмээс ихээхэн хамааралтай. Судалгаанаас харж байхад улсын баяр наадам, улс бүсийн чанартай уралдаануудад эхний аравт давхисан их нас, азарганы 70-аас дээш нь хувь нь өвөл, хаврын бооцоот уралдаанд уралдсан адуу байна. Өөрөөр хэлбэл нэмэгдэл тэжээл идэж байсан адуу өвөл зун, хавар давхар уяатай уралдан амжилт гаргаж байгаа нь тэжээл зайлшгүй хэрэгтэйг харуулаад байгаа юм. Тиймдээ ч бид дэлхийн хүлээн зөвшөөрөгдсөн өнөөдөр өргөн хэрэглэгдэж байгаа тэжээлүүдийг санал болгож байгаа юм. Энд ирсэн хийсэн судалгаагаар зөвхөн монгол адуунд зориулсан тэжээлийн бүтээгдэхүүн хэрэгтэй гэдгийг анзаарсан. Гэхдээ энд тодорхой хугацаа орно. Яг одоо зарим нэг бүтээгдэхүүн дээр туршилт хийж, эрдэм шинжилгээний баг ажиллаж байна. Жишээ тухайн бүтээгдэхүүнийг нэг адуунд 7 хоног, нөгөөд нь 14 хоног өгч ажиглах. Эсвэл нэг адуунд овъёостой, эсвэл овъёосгүй өгөх маягаар ажиллаж, шинэ жороор хийх болно.
-Одоо бол оруулж ирээд байгаа бүтээгдэхүүнийг манайд хэрэглэвэл сөрөг нөлөөгүй юу?
-Дэлхий ертөнц глобалчлагдсан энэ цагт хүсвэл хаанаас ч өөр хэрэгтэй бүтээгдэхүүнээ авч болно шүү дээ. Монголын уяачдын хувьд манай зарим нэг бүтээгдэхүүн хэзээний танил болчихсон байна. Бид Монголын нөхцөлд хэрэгтэй 60 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулаад байгаа. Үүнээс 20 хувь овъёос балансжуулагч боловсруулсан холимог, холын зайн уралдааны холимог, уралдааны морины 15 хувийн уургийн өндөр агууламжтай холимог гэх мэтчилэн. Сая Дүнжингарав уралдааны түрүүлж айрагдсан морьдын байд энэ тэжээлээсээ өгсөн байгаа. Хүмүүс ам сайтай байгааг дуулаад баярлаж байна.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна