Аймгийн Алдарт уяач О.Тагарваа: Морио яаж давхихыг совингоороо мэдэрдэг


Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул говийн хутагт О.Тагарваа Алдартыг танихгүй хүн ховор байх. Олон түмэндээ “Ээмэгт багш” хэмээн алдаршсан тэрбээр хурдан хүлгийн хийморьт сүслэн явдаг нэгэн. 16 настайгаасаа нэгдлийн үхэр маллаж, саальчин явсан тэрээр 19 настайдаа Хүүхэн хутагтын хойд дүрээр залагдаж байсан аж. Өдгөө нас сүүдэр 70 гарч яваа хутагттай уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Усан могой жилийн уралдаануудад урамтай сайхан наадаж, нэг түрүү, нэг айраг хүртлээ. Баяр хүргэе?
-Баярлалаа. XVII жарны Тийн ялгуусан хэмээн усан могой жил гарсаар бүсийн наадмаас нэг түрүү, хэд хэдэн айраг хүртээд байна. “Дүнжингаравын хурд"-д хээр үрээ маань түрүүлж, Далай зээрд азарга маань “Эрдэнэт-2013” бүсийн уралдаанд дөрөвлөлөө. Мөн Сэргэлэн суманд болсон уралдаанаас хоёр айраг, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн мялаалга наадмаас нэг айраг хүртэн могой жилийн уралдаануудаа сайхан л эхэллээ.
-Хутагтын хурдан морьтой холбогдсон түүхийг сонирхох хүн олон байна байх. Хэдийнээс морь уяж эхэлсэн бэ?
- Анхны морийг 1997 онд Төв аймгийн Алдарт уяач Жамбалсүрэн уяж Адаацаг сумын 40 жилийн ойд айрагдуулсан. Тэрнээс хойш нэг хэсэг морь уяагүй. 2005 оноос хойш дахин морь уяж Төв аймгийн наадамд соёолон 10 гаргаж давхиулсан. Намар нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул улсын Алдарт уяач Хүрлээгээс “Босоо бор” азарганынх нь төл бор халзан хязаалан үрээ авсан. Дараа жил нь бор үрээг улсын наадамд давхиулж анхны айргийг авч байлаа. Бор үрээ тэр жилээ Архангайн бүсийн наадамд гуравт давхисан. Тэр үеэс хойш морь уяж, энд тэндэхийн наадмаас айраг түрүү тасралтгүй авч эхэлсэн.
- Тэр үед таны Далай зээрд хурдан байсан биз дээ?
-2007 онд би улсад ирж уралдаагүй. Далай зээрд соёолондоо “Дүнжингарав"-т түрүүлж, Сэлэнгэ аймгийн Атрын 50 жил бүсийн наадамд аман хүзүүдээд улсын наадамд есөд давхисан. Дараа жил нь хавчиг азарга улсад ес, Дүнжингаравт айрагдсан. Мөн 2008 оны “Их хурд” уралдаанд айргийн дөрөвт давхисан.
-Тод манлай А.Батсүхийн унаган адуу билүү?
-Тийм. Хязаалан үрээ улсын наадамд 30 гаргаж давхисан. Тэр жил А.Сүхбат аварга уяан дээрээсээ халуун хөлстэй нь бэлэглэж байлаа. Аваргыг Далай аварга цол авсан жил нь зээрд төрөөд Далай зээрд гэж нэрлэсэн юм билээ.
-А.Батсүх Манлай олон жил таны морийг уясан уу?
-Далай зээрд, бор халзан гээд миний морьдыг гурван жил сайн уяж өгсөн. Далай зээрд улсад ороогүй ч бүсийн наадамд хэд хэдэн удаа орчихлоо.
-Та улс бүсийн наадмаас хэдэн айраг түрүү авсан байна вэ?
-Далай зээрд бүсэд зургаа, бор халзан морь улс бүс нийлээд дөрөв, “Дүнжингарав-2013”-т түрүүлдэг эрлийз хээртэй нийлээд 11 болж байгаа.
-Улсын алдарт уяачийн болзол хангасан юм биш үү?
-Тийм байх. Гэхдээ надад биш морь уяж байгаа хүүхдүүдэд минь өгөх ёстой.
-Одоо таны морийг одоо хэн уяж байна. Зундаа хэдэн морь уяж байна?
-20 гаруй морь уяна. Тод манлай Цандэлэг, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Төмөрхуяг, УИХ-ын гишүүн Бадамсүрэн, миний хүү Эрдэнэбулган нар нэг гал болж морьдоо уядаг.
-Танай аав нэгдлийн адуучин байсан гэсэн. Аавын удмын адуу бий юу?
-Унаган адуугүй болсон. Гэхдээ Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Увсын Тэс, Жаргалант, Тогоруу угшлын гээд олон газрын шигшмэл адууг цуглуулсан.
-Адуучин хүний хүү яагаад унаган адуу байдаггүй билээ?
-40 гаруй адуу байсан. 2000 оны зуднаар зэлэндээ хоёр унагатай үлдсэн. Тэр цагаас хойш газар газрын шилдэг адуунуудыг цуглуулаад одоо 300 гаруй адуу бий.
-Шигшмэл учраас адуу авах хүн их ирдэг үү. Наймаа хэр хийж байна?
-Зарах адуу байвал зарна. Гэхдээ ихэнхдээ би бэлэглэчихдэг юм.
-Хамгийн өндөр үнэ хүрсэн ямар адуу байна. Танаас УИХ-ын гишүүн Б.Наранхүү 100 саяар адуу авсан гэдэг?
-Үгүй дээ. Би хурдан бор халзан морио шавьдаа бэлэглэсэн юм. Манай адуунд түүхгүй адуу байхгүй. Удмыг нь ч сайн мэднэ. Г.Пунцагбалжир агсан бид хоёр адууг анх үнэд оруулсан хүмүүс байгаа юм. Миний шавь байсан хүн. Хүй мандалаас хойшоо Г.Пунцагбалжирын авчирсан адууны удам угшлаар уяачид наадамд уралдаж байна. Адууг аргагүй сайн таньдаг хүн байсан.
-Анх бор халзан морио хэдээр авч байсан. Агтны хариу жилдээ гэж нэг үг бий ?
-Тухайн үед үнэтэй авч байсан санагддаг. Одоотой харьцуулахад үнэгүй шахуу авсан. Шавь маань надад Наран шарга азарганыхаа төлнөөс бэлэглэсэн. Бас өөр юм ч өгсөн. Бэлгийн морины шүдийг үздэггүй юм. Ийм, тийм юм өгсөн гэж би яримааргүй байна.
-Б.Наранхүүд очоод хэр давхисан бол?
-Бүсийн наадамд ганц хоёр орсон байх. Жижиг наадамд олон ирсэн биз. Хөл нь муудсан сураг дуулдсан. Багшаасаа сайн их насны морь авлаа гэж бэлгэшээдэг гэсэн. Их насны морь хурд дагуулдаг юм шүү.
-Танай уяанаас ямар насны морьд сайн давхиж байна. Энд тэнд хүнд очсон адуунууд хэр байна?
-Гар сайтай юм байлгүй энд тэнд наадамд манайхаас очсон морь орж байна л гэж дуулддаг юм. Манай уяанаас соёолон морь их сайн давхидаг. Ер нь морь уяж байгаа хүн цэвэр байх ёстой. Аль нэг газрын муу юмыг дагуулахгүй. Мориндоо хэл ам хүргэхгүй. Уяач хүн гутарсан үзэлтэй, хүнд муу санадаг бол морь давхихгүй. Ер нь бие сэтгэлээ их ариун байлгасан хүний морь л сайн давхина даа.
-Уяач нар мориныхоо сүүлийг боогоод мордуулахдаа янз бүрийн тарни уншдаг. Та хутагт хүн болохоор ёс үйлдэнэ биз?
-Гийнгооны өмнө уншдаг тарни байна. Бас өөрийн гэсэн тарни уншиж шившлэг үйлдэнэ.
-Та морины бурханг шүтдэг үү?
-Түүнийг шүтдэггүй уяач гэж байхгүй биз.
-Хутагт хүн болохоор асууж байгаа юм. Та уясан морио яаж давхихыг нь урьтаад мэдэрдэг үү?
-Багцаална. Эхний тэд багцаа ирнэ гэхэд л ирдэг. Гэхдээ хурдан морь тэр өдрийн уяачийн амны хишиг, хийморь хоёроос шалтгаалдаг. Уяач нарын чадвар сайжирч байна. Битүү морь өнгөлөөд ирэхийг таашгүй. Тийм болохоор хамаагүй хэлж болдоггүй юм.
-Далд совин. Морийг хараад хэлэх хоёр өөр. Та далд совингоор хэлж байгаа биз дээ?
-Тийм. Энэ жил Даваахүүгийн азарга айрагдах юм байна гээд хэлчихэд, айрагдсан байх жишээтэй. Түүнээс мэддэг гэж хэлж ярих нь буруу. Тийм ч юм гэж байдаггүй.
-Далд совингоор адуу авч байв уу. Ийм зүсмийн тэдэн настай адуу гэж хараад авах тохиолдол бий юу?
-Ганц нэг байна аа. Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас 30 саяар хээр үрээ авсан юм. Бие муу хэвтээгээрээ очиж авчирч байлаа. Яагаав, Дундговийн 70 жилийн наадам түрүүлж ирээд хасагддаг хээр. Холоос ачиж ирээд гарааны зурхайд буулгачихгүй юу. Тэгсэн чинь хасчихсан. Гэхдээ тэр хээр морь намайг олон баярлуулсан. Гэхдээ удаагүй хүнд зарчихсан.
-Та Дэлгэрцогт сумын хүн. Хаагуур нь нутаглаж байв?
-Сайхан нутаг даа. Хүн зон нь ч сайхан сэтгэлтэй. Олонтойгоо нүүртэй явсаны буян, өнөөдөр би сайхан амьдарч байна. Тэвшийн уурхай, Сүм хөхүүрт гэсэн газраар нутаглаж байлаа.
-Адуу мал ихтэй айл байв уу?
-Аав маань адуучин байсан. Харин би адуучин биш саальчин хүн. 16 настайдаа нэгдлийн гишүүн болоод үхэр сааж эхэлсэн. Зэлэндээ 60 гаруй үнээ саадаг байлаа. 32 жил нэгдэлд мал малласан. Түүнээс болж одоо хөл муутай болчихсон. Хүйтэнд дааруулж байсны гор нь гарч байгаа юм байлгүй. Хоёр удаа улсын аварга саальчин болж байлаа. 22 настайдаа төрийн Алтангадас одонг Цэдэнбал даргаас авч байлаа. Миний дээд удам язгууртан гаралтай хүмүүс байсан. Гэтэл намайг феодолын удмын хүн гээд надад өгөх Хөдөлмөрийн баатар цолыг Өлзийт сумын тэмээчин Цэнд өвгөнд өгсөн гэдэг. Гэхдээ надад Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хоёр байхад болно доо.
-Нэгдэл тарсанаас хойш юу хийв. Морь уяаж эхэлсэн үү?
-Би чинь саяхнаас морь уясан хүн. Нэгдэл тарсанаас хойш номын мөр хөөж, буддын шашинг дэлгэрүүлэх үйлсэд энэ биеэ зориулж явна. Хийдийг маань манай нутгийнхан Дундговийн дуган гээд байдаг. Газар газрын түмэн олны буянаар энэ дуганыг бүтээсэн. Хамгийн сүүлд нь би сайн хөөрөг байснаа зараад гүйцээж барьсан. “Үржин шадивлан” хийд маань ламынхаа чансаагаар хоёрдугаар ордог.
-Хаана байдаг билээ?
-Офирцеруудын ордны зүүн хойно “Үржин шадивлан” гээд хийд байгаа.
-Та хутагт хүн. Гэтэл 1990 оноос өмнө шашин энэ тэр хориотой байсан. Та яаж явж ирсэн бэ?
-Хатуу цаг. Гэгээн хутагт хүн, хүнтэй суухгүй, нэр төр, биеэ цэвэр авч явдаг. Эр бол олноос нууж эмэгтэй гэж хэлдэг. Эмэгтэй бол эрэгтэй гэж олны хэл амнаас хамгаалдаг уламжлалтай. Анх намайг хувилгаан багш нар маань залсан. Энэ төрийн өөрчлөлтөөс бол би хоёр удаа залагдсан юм. Анх 1963 онд говийн номтой мэргэн багш нар нэг шөнө гэр бариад намайг залсан. Тэгээд 19 наснаасаа хойш нууцаар ном үзэж эхэлсэн. Багш дээрээ очиж шавилан суусан.
-Таны багшийг хэн гэдэг хүн байв. Социйн үед айхгүй танд ном эрдэм зааж өгдөг байсан юм уу?
-Багшийнхаа нэрийг хэлдэггүй юм. Миний аавын талд номтой том лам хүн байсан. Тэр хүн надад их юм зааж өгсөн. Хийдийг байгуулахдаа надад үлдээж өгсөн олон зүйлийг хийддээ авчирсан. Сайн хүний буян тэгж үлддэг юм билээ.
-Таныг анх шөнөөр залсан гэсэн. Та яаж хүлээж авч байв?
- “Би яахаараа лам дээл өмсөх ёстой” гээд их дургүй байсан. Тэр үед чинь хүний үзэж чаддаггүй муухай хувцас чинь лам дээл байсан юм. Яахав тэгээд л залагдсан. Маргааш нь гурван гэрийн буурьнаас өөр юм байгаагүй. Тэгж анх нууцаар намайг залсан.
-Таныг ямар хүмүүс тодруулсан . Тэр үед хэнтэй амьдарч байсан бэ?
-Нэг өргөмөл охинтойгоо хоёулаа амьдарч байсан. Багш нар гэгээнтэн хувилгааныг тодруулдаг юм. Тэгээд намайг Хүүхэн хутагтын найм дахь хойд дүрээр тодруулсан.
-Багш нар чинь тухайн үед юу гэж захиж байсан?
-Түмэн олныг авралдаа авч яваарай. Төр шашинг хослуулан сайн дааж яваарай гээд олон юм захисан. Би дургүй байсан болохоор ер тоогоогүй.
-Тэр цагаас хойш л та ээмэг зүүж эхэлсэн үү?
-Үгүй. Намайг төрөхөд хүйг маань боосон ээж чихийг минь цоолсон. Багадаа би таван цэнгийн ээмэг зүүж өссөн. Тэгж явсаар байгаад одоо хоёр лангийн алтан ээмэг болоод тогтсон.
-Тэр үед чинь эрэгтэй хүн ээмэг зүүдэг байсан юм уу. Таны чихийг хүйг боосон ээж чинь яагаад төрсөн даруйд нь цоолсон юм бол?
-Тэр үед эрчүүд тав гэзэг тавиад, ээмэг зүүдэг байсан. Би нуруу давсан урт гэзэгтэй байгаад сүүлийн ширээнд залрахдаа авчихсан. Одоо байсан бол тахимаа шүргэсэн урт буурал гэзэг байх байлаа. Хүүхэн хутагтын хойд дүр төрж байгаа юм гээд багш чихийг минь хүй боосон ээжид хэлээд нууцаар цоолуулсан юм билээ.
-Хутагт хүн хүнтэй сууж болохгүй гэж та ярьсан. Танд үр хүүхэд бий юу?
-Би таван хүүхэд өргөж авч өсгөсөн. Эд чинь миний хүүхдүүд. Түүнээс Хутагт хүний ёсыг би зөрчиж байгаагүй.
-Та юм үздэг байсан уу?
-Нутаг хошуунынх маань мэднэ. Үзэж хардаг байсан нь тодорхой. Тэр талаар нэг их юм яримаагүй байна.
-Хоёр дахь удаагаа залагдсан нь хэдэн онд бэ?
-1992 онд. Манайх Чойрын ойролцоо байлаа. Тэгэхэд бол олон хүн ирсэн. Дэлгэрцогт сум наадмаа хийх гэсэн чинь бүх хүмүүс нь манайд ирчихсэн юм билээ. Тэгээд сумын наадмаа намар нь дахиж хийж байсан.
Л.Цэрэнжаргал







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
-
2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
-
2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
-
2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна