Илбэе

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 14 -нд

Дуучин Э.Чулуунчимэг гэх шавилхан бүсгүй гавьяатын хитүүдээс дуулж  гарч ирсэн нь Баясгалангуудын фенүүдийн гонсойлгоод авсан нь бий. Сүүлийн үед хувийн амьдрал, бизнестээ илүү анхаарах болсон Баясгаланг ийнхүү эзгүй хойгуур эвийг нь тааруулаад гараад ирсэн ч гэлцдэг. Харин энэ тухайд дуучин Чулуунчимэг “миний анхны уран бүтээлийг Т.Баясгаланг дуулсан гэж хүмүүс боддог байсан юм билээ. Т.Баясгалантай миний хоолойны өнгө төстэй л дөө. Гэхдээ анхааралтай сонсохоорт тэс өөр. Т.Сэр-Од багшийн тоглолт дээр Т.Баясгаланг орлож “Зөвхөн чамдаа” дууг дуулж байсан юм. Түүнээс үүдэж  л Т.Баясгалангийн дуунуудыг сэргээж дуулаад байгаа юм байна гэсэн буруу ойлголт гарсан байхаа” хэмээн “пиардаад” авсан нь удаатай. Харин энэ удаад нэгэн хэсэг моданд ороод байсан дуэтүүдийн уран бүтээлийг үргэлжлүүлэхээр болжээ. “В саунд” компанийн захирал, дуучин Б.Болдтой гэр бүл болж, үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа хосууд хамтран хэд хэдэн уран бүтээл гараад байгаа юм.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна