Эрдэнэтийн бүсэд түрүүлж айрагдсан хурдан соёолонгууд
А.Тэлмэн Од хийморийн бэлгэдэл очтой хурдан соёолонгийн уралдаанд 155 хурдан тууртаас Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Төв аймгийн засаг дарга асан, аймгийн Алдарт уяач Ц.Энхбатын цавьдар гарсан цагаасаа өнгөлж явсаар магнайдаа тоосгүй түрүүлсэн. Цавьдар үрээ нь Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүүгийн хөх цавьдар азарганы төл. Бүр тодруулбал МУ-ын Алдарт уяач М.Данзаннямын төрийн наадамд дөрөв түрүүлж, нэг айрагдсан Ажнай хүрэн азарганы гурав дахь үеийн төл. Цавьдар үрээ нь даагандаа Төв аймгийн баяр наадамд айргийн дөрөвт хурдалж, 2011 онд шүдлэндээ аймгийнхаа баяр наадамд түрүү, Говьшанхын хурдад аман хүзүүдсэн. Өнгөрсөн жил Нүүрэнтэйн хурдад айрагдсан. Хэдхэн хоногийн өмнө Дүнжингаравт айргийн гуравт хурдалсан бол давхар уяагаар ийнхүү түрүүллээ.
Харин аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, "Дэлтэй цэнхэр" МСУХ-ны нарийн бичгийн дарга, аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын халиун. Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн Алдарт уяач Буйр гуайн унаган адуу бөгөөд 2011 онд шүдлэн насандаа Хөвсгөл аймгийн 80 жилийн ой, Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд тус тус айрагдсан. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд түрүүлж, зүүн бүсийн даншигт айрагдсан. 2013 он гарсаар "Жавхалант шарга"-ын уралдаанд аман хүзүүдчихээд давхар уяагаар Дүнжингаравт айргийн дөрөвт хурдалсан бол гурав дахь давхар уяагаар бүсийн наадмын хоёр дахь айргаа хүртлээ.
Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын аймгийн Алдарт уяач Б.Нохойцагааны цавьдар. Дорноговь аймгийн Алтанширээ сумын уяач Ч.Сайхнаагийн унаган адуу бөгөөд даага, шүдлэндээ Өвөрхангай аймгийнхаа наадамд аман хүзүүдэж байсан ба өнгөрсөн жил "Их мандал - 2012" говийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж, давхар уяагаар Есөнзүйлийн даншиг наадамд магнайдаа тоосгүй түрүүлснийг эрхэм морь сонирхогч та бүхэн тодхон санаж буй биз ээ .
Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Баяндалай сумын аймгийн Алдарт уяач Р.Бадрах бор.
Айргийн тавт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, Булган аймгийн МСУХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэний халиун алаг. Алаг үрээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын унаган адуу бөгөөд могой жил гарсаар шинийн гурваны өндөр бооцоот уралдаанд айрагдаж, хэдхэн хоногийн өмнө Дүнжингаравт айргийн тавт хурдалсан билээ.
6.Завхан аймгийн Улиастай сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Л.Цандэлэгийн бор
7. Булган аймгийн Могод сумын уугуул, Н.Базаргарьдын марзан харзан. Төв аймгийн Заамар сумын уяач Сүхбаатарын унаган адуу бөгөөд даагандаа Булган аймгийн наадамд айргийн дөрөв, Хотгойдод айргийн гурав, шүдлэндээ Тамирын хурдад айргийн гурав, хязааландаа улсад зургаалж давхар уяагаар төвийн бүсэд айргийн гуравт хурдалсан.
8. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, МУ-н Алдарт уяач Д.Дэлгэрбаярын хул.
9. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, МУ-н Алдарт уяач Д.Дэлгэрбаярын хар. "Булганхангай 2013" уралдаанд түрүүлсэн.
10. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уяач Шоовдорын загал
11. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Ганболдын хээр
12. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Л.Эрдэнэбатын хонгор
13. Сүхбаатар аймгийн уяач Р.Гантулгын хонгор
14. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэний хүрэн. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Г.Ариунзаяагийн унаган адуу. Өнөө жил Налайх дүүрэгт болсон бооцоот уралдаан болон шинийн гурванд Цагаан хөтөлд болсон өндөр бооцоот уралдаан, Дүнжингаравын хурд уралдаан тус тус түрүүлээд байсан.
15. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уяач Одмандахын хүрэн
16. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Отгонбаатарын оонон хээр. Шүдлэндээ Хөвсгөл аймгийн 80 жилийн ойд түрүүлж байсан.
17. Сүхбаатар аймгийн уяач Цэрэндондовын хүрэн
18. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул аймгийн Алдарт уяач Ц.Базаррагчаагийн бор
19. Орхон аймгийн Жаргалант сумын уяач А.Болд-Эрдэнийн буурал духт
20. Төв аймгийн Борнуур сумын уяач Л.Батбаярын саарал
21.Орхон аймгийн Жаргалант сумын уяач Л.Ганбатын хар
22. Хөвсгөл аймгийн уугуул Х.Болдбаатарын хээр
23. Булган аймгийн уугуул С.Амарсайханы Босоо загал
24. Сүхбаатар аймгийн уугуул О.Үнэнбатын бор
25. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул О.Бадамжаргалын бор
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна