18 аймгийн уяачдын 500 гаруй хурдан хүлэг шандас шалгасан Эрдэнэтийн бүсийн наадмын сонин сайхнаас...
А.Тэлмэн
Засгийн газрын тогтоолт усан могой жилийн хаврын бүсийн хоёр дахь уралдаан Орхон аймагт 3-р сарын 9-ний өнгөрсөн бямба гарагт боллоо. Улаанбаатар хот, 18 аймгийн уяачид 500 гаруй хурдан хүлгийн хамт ирж оролцсон хаврын бүсийн наадам өргөн цар хүрээтэй болсон юм. ММСУХ-ны төлөөлөгчид, Д.Мөнхбат, Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар, Ц.Батсайхан, Х.Бат-Эрдэнэ нарын Тод манлай, Д.Чулуунбат, Д.Жаргал,Б.Бат-Өлзий,Б.Содномцог нарын Манлай, Г.Батчулуун, Н.Хүрлээ, Д.Хишигжаргал, Б.Буяннэмэх, П.Мэндбаяр, Д.Дэлгэрбаяр нарын улсын Алдарт 40 гаруй аймгийн Алдарт уяачид өөрсдийн хурдан хурц хүлгээ уралдуулсан нь наадмын цар хүрээг илтгэх өөр нэгэн үзүүлэлт болох бизээ. Өглөө 7.30-08.00 хооронд мордсон эрлийз ангиллын 45 морьд товлосон ёсоор 9.30 цагийн үед барианд орж, харин 136 азарга 10-10.30 цагийн хооронд гарааны зурхай руу хөдөлсөн.
Азарганы уралдаанд хэд хэдэн үрээ замын дундаас хадуурч амжилтаа хойшлуулсан бол Манлай уяач Д.Чулуунбатын хоёр ч азарга хасагдан нэлээдгүй дуулиан дагуулсан. Уралдааныг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд багтсан Д.Чулуунбат Манлай энэ асуудалд хүлээцтэй хандахаас өөр аргагүй болсноо нуугаагүй.
Хаврын бүсийн уралдааны хамгийн өтгөн мордсон нас бол их насны морьд. Энэ ангилалд 239 хурдан хүлэг шандас шалгасан бол, соёолонгийн уралдаанд 155 ажнай тоосоо өргөсөн. Шөнө орсон цаснаас болж зарим нэг уралдаан дээр хүүхэд мориноос унасан ч азаар гэмтэж бэртээгүй юм.
Дөрвөн насны морьдын уралдааны түрүүг тав, харин аман хүзүүний хүлгэдийг дөрөв, айргийн морьдыг 1-3 сая төгрөгөөр тус тус байлсан бол 6-10 хооронд давхисан морьдыг 500,000, 11-20 хооронд давхисан бол 100,000, 21-30 хооронд давхисан бол 50,000 төгрөгөөр тус тус мялаана билээ. Түүнчлэн уралдаанд оролцож амжилт гаргасан унаач хүүхдүүдэд гарын бэлгээр шагнаж тэдний урмыг сэргээсэн юм.
Ийнхүү хагас мянган хүлэг шандас шалгасан Эрдэнэтийн бүсийн наадам хөөрөх хуучтай, дурсам дурсамжтай өргөн боллоо. Энэ дашрамд уралдааныг гараанаас бариа хүртэл үзэх боломжийг олгосон “Эрдэнэт хүлэг” холбооны дэд тэргүүн Г.Баярцогтод нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
А.Мягмарсүрэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна