Мөнгөнсүхийн хээр морь түрүүллээ

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 09 -нд

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумнаа болж буй “Тайжийн хурд-2013” хаврын бүсийн уралдааны их насны морьд барианд орлоо.  Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг хурдны өлгий нутгийн эрдэмт мэргэн уяачдын 153 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэснээс  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Мөнгөнсүхийн хээр түрүүлж, Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Далайбаатарын хонгор аман хүзүүджээ. Харин айргийн гуравт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Сэргэлэнбаярын бор халзан /хэдхэн цагийн өмнө энэ уралдаанд азарга түрүүлгэсэн/айргийн дөрөвт мөн сумын уугуул Батбаярын хээр, айргийн тавд мөн л  Түвшинширээ сумын уугуул Батхолбоогийн хээр алаг тус тус хурдалжээ. Ийнхүү “Тайжийн хурд-2013”-ын их насны морьдын уралдаанд Түвшинширээчүүд одтой наадлаа.  Мэдээллийг Дэлгэрэх сумын морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга Алтан-Од дамжуулж байна. 

                                                                                                                                                                                                                                   А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна