“Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан хурдан морьд


Уяачийн эрдэм ухааныг шавхдаг их насны морьдын уралдаан хамгийн өтгөн байлаа. Энэ насанд 320 гаруй хурдан хүлэг тоосоо өргөснөөс Булган аймаг Гурванбулаг сумын уугуул, "Авзага трейд" ХХК-ийн захирал, МУ-ын Алдарт уяач П.Мэндбаярын хар магнайдаа тоосгүй түрүүлсэн ч уралдааны журмын дагуу хасагдсан юм. Энэ цагийн хурдан хүлгэдийн нэг хар морь хаврын бүсийн уралдаануудад хэд хэдэн удаа айрагдсан бөгөөд өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ой хангайн бүсийн даншиг наадамд аман хүзүүдсэн билээ. Ингээд усан могой жилийн анхны бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.
1.Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ерөөлтийн хүрэн. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унага хүлэг хүрэн морь 2011 оны Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд айргийн гуравт хурдалж, 2012 онд “Жейл” ХХК-ийн уралдаанд түрүүлэн давхар уяагаар “Дүнжингаравын хурд-2012” уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлэн түмэн олноо цэнгүүлж байсан билээ.
2. Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга М.Энхболдын хүрэн халзан. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын унаган хүлэг халзан морь өнгөрсөн жил “Дүнжингаравын хурд-2012” уралдаанд аман хүзүүнд хурдалсан бол зун төрийнхөө их баяр наадамд айргийн дөрөвт, зүүн бүсийн уралдаанд айргийн гуравт тус тус хурдалсан билээ. Халзан морины уяа сойлгыг Архангай аймгийн Ихтамир сумын уугуул 2012 оны шилдэг уяач Э.Дашчийрав тааруулсан юм.
3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Б.Баатарчулууны хул. Хул морины уяаг сойлгыг Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Батхүү тааруулсан юм.
4.Завхан аймаг Цэцэн-Уул сумын уугуул МУ-ын Манлай уяач Б.Содномцогийн зээрд. Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул МУ-ын сайн малчин Цэрэнгийн унаган адуу зээрд морь Макс групп үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баяр наадамд түрүүлж, давхар уяагаар Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ой, хангайн бүсийн даншиг наадамд айргийн дөрөвт хурдалж байсан хурдан буян билээ.
5. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Эрдэнэбатын унаган адуу хүрэн морь 2009 онд Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн даншиг наадамд аман хүзүүдэн, өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд тод магнай торгон жолоогоо өргүүлэн түрүүлж, түүнийгээ хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн хурдан морьдын уралдаанд баталсан билээ. Энэ цагийн эгэлгүй хурдан буянгуудын нэг хүрэн морины уяаг МУ-ын Манлай уяач Б.Бат-Өлзий тааруулдагийг уншигчид мэдэх бизээ.
А.Мөнх-Эрдэнэ











































0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна