“Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан азарганууд


Сүргийн манлай сүр жавхлант азарганы уралдаан хурдан морь сонирхогчдын таавар уралдуулдаг төрлүүдийн нэг. Усан могой жилийн өнгө тольдох хаврын бүсийн анхны уралдаан “Дүнжингаравын хурд” наадамд төрийнхөө их баяр наадамд хоёронтоо түрүүлээд буй Манлай уяач Д.Бат-Эрдэнийн Улс халзан, монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ хурдан хүлгэдээ түрүүлгэж, айрагдуулсан бахдам амжилтын эзэн Ц.Бямбасүрэнгийн төрийн наадмын аман хүзүү зээрд, өнгөрсөн жилийн “Дүнжингаравын хурд” наадмын түрүү Б.Наранхүүгийн Монгол хээр болон өнгөрсөн жил айргийн гуравт хурдалсан Ц.Ойдовын хул, төрийн наадмын түрүү, шигшмэл морьдын “Их хурд-5” уралдааны айргийн эзэн Сүмбэн зээрд, Их хурд уралдааны айргийн гурвын эзэн Далай зээрд зэрэг халхын довтой хурдан хүлгүүд шандас шалгаж наадамчин олныг баясгалаа.
Ийнхүү монгол орны өнцөг булан бүрээс хуран чуулсан хурдан азарганы уралдаанд 250 гаруй буян тоосоо өргөснөөс:
1. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, УИХ-ын гишүүн “Ажнай шарга” галын уяач Батсүхийн Наранхүүгийн Монгол хээр түрүүлж, “Дүнжингаравын хурд” наадмын хоёр дахь түрүүгээ хүртлээ. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн унаган адуу хээр азарга энэ цагтаа гайхагдаж буй эрхгүй хурдан буянгуудын нэг бөгөөд улс бүсийн наадамд арав уралдахдаа дөрөв түрүүлж,дөрөв айрагдаад буй юм.
2. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Туушин”ХК-ийн захирал Н.Зоригтын хар. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Байгальхүүгийн унаган адуу хар үрээ “Нүүрэнтэй хурд-2011” хаврын бүсийн уралдаанд айргийн тав, 2012 оны нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах уралдаанд айргийн гуравт тус тус хурдалж байсан юм.
3. Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Цэгмидийн хүрэн. Хүрэн үрээ 2012 оны төвийн бүсийн наадамд айргийн гуравт хурдалж байсныг санаж буй бизээ.
4.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул "Уулс трейд" ХК-ийн захирал Т.Галбадрахын зээрд халзан.
5. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул,УИХ-ын гишүүн МУ-ын Тод манлай уяач Г. Батхүүгийн хул
6. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Ч.Гансумын хар. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул, аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн унаган адуу. Хар үрээ шинийн гурванд болсон бооцоот уралдаанд түрүүлсэн бөгөөд Б.Наранхүүгийн Монгол хээр мөн тэдний адуу гэдгийг морь сонирхогчид андахгүй бизээ.
7. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Өнөрбаяны хээр.
8. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баяраагийн Шувуухай хүрэн. Төрийнхөө их баяр наадамд хоёр жил дараалан айрагдсан энэ хурдан хүлгийн талаар бид өмнө нь дэлгэрэнгүй хүргэж байсан билээ.
9. Төв аймгийн Архуст сумын уугуул Ч.Махвалын зээрд. Салхин халтар азаргаа төрийн их баяр айрагдуулсан Ч.Махвалын зээрд азарганы уяаг луу жилийн шилдэг уяач Т. Ихбаяр тааруулсан юм.
10. Архангай аймгийн Чулуут сумын уугуул Т.Бадамжунайн алаг. Алаг азарганы уяаг МУ-ын Манлай уяач Б.Содномцог тааруулжээ. Алаг азарга Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул Лхамгомбын унаган адуу бөгөөд сум орон нутагтаа хэд хэдэн түрүүлж байсан бөгөөд 2-р сарын 24-нд болсон Эрдэнэтийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан юм.
А.Мөнх-Эрдэнэ
































0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна