Тэжээл ба уяа


Монгол адуу бол биедээ байгаа хурдыг дээд цэгт нь хүртэл гаргаж чаддаг. Хөлөө авсан ч зүтгэж байдаг сэтгэл сайтай адуу юм.
Тэжээл
Хэдхэн жилийн өмнө хурдан морийг зөвхөн борог өвсөөр хооллож нэг л наадамд тааруулан ирлэдэг байлаа. Морины хоол таарсан үгүйг хомоолоор нь хэмжинэ. Хомоолыг хэдэн тал, бүтэн хомоол гаргаж байгаа, шахаж үзэхэд аль зэрэг усархаг байна. Усанд хийхэд живж байна уу, хөвж байна уу гээд олон янзын ажиглалт байв.
Тэжээлгүй борог өвсөөр уралдаж байгаа морийг уралдах тэр өдрийн ирийг тааруулах чухал.
Тэгвэл одоо ямар ч сайн адууг тэжээхгүйгээр уралдуулах боломжгүй. Хурдан морийг тэжээхдээ 11-р сарын 10-наас 12-р сарын 10-д хүртэл бэлчээр дээр нь олон удаа ойрхон мордож усыг нь сайхан гаргаад өөхөн таргыг нь бараад тэжээлд оруулна. Ус нь гарна гэдэг шавар хөлийг нь авна гэдэгтэй адил намар хуримтлагдсан жаахан тос нь гарна гэсэн үг. Энэ үед биед байсан нарийн шороо гадагшилж үс нь задраад тохомны хөлс биедээ тогтохгүй болно. Зун уралдсан морь бол өөхөн тарга шальтай аваагүй байдаг. Өөхөн тамир нь барагдаад сайхан дунд хүчин дээрээ болоод ирэхээр нь тэжээнэ. Тэжээхдээ мориныхоо хүч байдлыг сайн харгалзана. Морь бяртай байвал өөрөө зүтгэж байгаад онгойдог. Бяртай байгаад их айхтар очтой байвал Монгол морь тэжээлийнхээ хүчийг хөл нь гүйцэхгүй хөлгүй болоод байдаг. Хурдан морины хөлийг хайрлаж байх хэрэгтэй.
Наадмын дараа уясан мориныхоо шүдийг үзэхэд тун гэмгүй. Нэг судар дээр аль хөл доголсныг шүдний маягаар шинж гэсэн байдаг. Үүнийг лавлаж үзвэл хойшоо доголсон байвал доод талын шүд эмтэрсэн байна.
Цээжээ авсан байвал дээд шүд эмтэрсэн байна гэжээ. Доголсон морийг анзаарч байхад хэдэн жилийн өмнө дээр олсон эмгэг шар ус доошилсоор хөлд бууж судсыг барьдаг. Ингэсэн морины дээд шүд голдоо эмтэрсэн байна. Тэгэхээр доголын эх дээд их биендээ байдаг гэсэн үг. Заримдаа уясан морь давхиж ирээд бүдчээд мижилзээд байдаг. Ингэсэн морийг мундааны судсыг юм уу далны дээд талын судсыг хатгаж бэрэвхийний гадна талын туурганы судсыг бага цус гарахаар арьсыг нь цоолдог.
Уралдаж яваа морь аль нэг тийшээ даялаад байдаг. Тэгвэл нь даяалж байгаа талын эсрэг хөл нь хөндүүр байгаа хэрэг.
Хөндүүр талаар нь морь орж ирвэл зай тавьж өгөөд байдаг юм. Олон жил уралдсан морины таваг нимгэрсэн байдаг. Ийм морийг цас хайлмагтах үеэр барьж хөлд нь цус буусан байвал тавгийг нь хатгах, өсгийлдөх, өсгий сөхөх зэргээр ханаж хэрэв цус буугаагүй бол гахайг нь өөлж хөх бууцан дээр уяна. Тавагны хөндүүрийг агь нүдлэн цас хайлмагтах цагаар авна. Миний нэг сайн зээрд халзан морь байлаа. Энэ морь надад олон юм хэлж сургасан. Халзан морио соёолон, их нас хоёрт нь улсын наадамд айрагдуулаад 1990 онд Нууц товчооны 750 жилийн ойгоор гэдэсний хөндүүрийг нь авалгүй тарган уралдуулаад хөл муутай болгосон. Доголсон зөв урд хөлийг нь хатгаж янзлаад байтал буруу урд хөл нь муудсан. Тэр хөлийн хөөсөн хаа, бүдүүн махыг нь хатгасан. Тэгээд хоёр жил өнжөөгөөд 1994 онд Төв аймгийн 70 жилийн ой, улсын наадам хоёрт хоёуланд нь зургаад давхиулсан. Улсын наадамд уралдахдаа голхио цохиод буруу урд хөл нь их хавдсан.
Түүнийг айргаар шавшиж задлаад сиймхий, туурганы нь судсыг бэрэвхийний орчим арьс махны завсараар хавж хатгасанд хөл орж доголохоо больсон. Хүн хурдан морьтой байна гэдэг бол адуугаа эрүүл байлгаж байж хурдлуулна. Энэ дашрамд бас нэг зүйлийг хэлэхэд хүмүүс морь худалдаж авахдаа хөлийг нь барьж үздэг. Түүний оронд шүдийг нь үзэх хэрэгтэй юм.
Монгол адуу бол биедээ байгаа хурдыг дээд цэгт нь хүртэл гаргаж чаддаг. Хөлөө авсан ч зүтгэж байдаг сэтгэл сайтай адуу юм.
Хоолны зохицол
Хурдан морины хоол бас л адууныхаа сэтгэлтэй холбоотой. Өргөн магнайтай дух хөмсөг зузаан бол сэтгэл агуу, ажил их даадаг, арчилгаа тордолгоо сайн авдаг. Магнай давчуу ойрхон нүдтэй, хөмсөг нимгэн бол сэтгэл давчуу, аймхай, адгуу давчуу хүн шиг л байдаг. Тэгэхээр сэтгэл зүрх сайтай адуу бол сайн хурцалж гэдсийг нь сэтгэлийг нь хөдөлгөж өгнө.
Тэгэхгүй бол гэдэс нь хөдлөхгүй. Сэтгэл хөнгөнтэй адууг ганцааранг нь уяж хооллоод тааваар байлгаж сэтгэлийг нь тогтоочихвол гэдэс нь эвдрэхгүй болдог. Ер нь өглөө барьж уясан морины гэдэс 15,16 цаг болоход гүйцэд хөдөлсөн байх хэрэгтэй.
Энэ бол идсэн уусан нь биедээ бяр болон шингээд уяа нь зөв байгаагийн шинж юм. Уяа тэжээл буруу байгаа зарим морьдыг анзаарч байхад гэдэс нь цанхайгаад цүрийсэн юм болчихоод байдаг.
Гэдэс цанхгар байна гэдэг үндсэн тамир луугаа орно гэсэн үг.
Уяач хүн уг зовиурыг буруу тайлсанаас хоол хэтрүү болж гэж андууран янз бүрийн ажил хийж уяаг нь бүр буруутгуулах ч байдаг. Уяач хүн хурдан морь уяхдаа гэдсийг нь, сэтгэлийг нь, хүчийг нь яаж тогтоох вэ гэж л уядаг. Тэрнээс уяа эхэлдэг учиртай.
МУ-ын Тод манлай уяач Д.Онон "Тод магнай" сэтгүүл дугаар №10
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
43.228.129.229
Үнэхээр лаг
Reply