“Эрдэнэс МГЛ” компанийн орлогч захирал Г.Тэмүүлэн: Монгол адууны Үржил селекцийн оргил Үе нь одоо


- Өнгөрсөн жил даагандаа айргийн тавд хурдалж байсан хар үрээ энэ жил аман хүзүүнд хурдаллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Хар үрээ маань АХ-ын 88 жилийн ойн үндэсний их баяр наадамд айргийн тавд хурдалж, “Дорнод – 2009” зүүн бүсийн уралдаанд түрүүлж байсан хурдан буян. Энэ жил төрийнхөө их баяр наадамд аман хүзүүнд хурдаллаа. Үнэхээр их баяртай байна.
- Хар үрээ Манлай уяач Ганхуягийн алдарт Ногоон үрээтэй нэг эцэгтэй гэдэг билүү?
-Тийм.
- Ганзоригийн Тэмүүлэн гэдэг нэр сүүлийн хоёр жил нэлээд дуулдах болсон. Хотын унаган хүү морь сонирхох болсон нь ямар түүхтэй вэ?
- Яахав сүүлийн хоёр жил томоохон наадмуудад морь орж байгаа болохоос биш хурдан морь сонирхох болсон маань нэлээд эртнийх л дээ. Та бүхэн мэдэх байх. Миний аав сүүлийн арав гаруй жилийн турш хурдан морь сонирхон уяж байгаа. Тэр утгаараа нилээд эртнээс хурдан морьтой холбогдох болсон. Тэгээд ч Монгол хүн бүрийн цусанд хурдан морь гэдэг юм байж байдаг. Манай нагац ах Булганд амьдардаг. Тэднийд очоод, морь малтай ноцолдоно. Ер нь бол өөрийн чинь асуусанчлан мориноос тийм ч хол байгаагүй ээ. 2005 оны улсын баяр наадмаар миний шарга азарга хязааланд 11-ээр давхиж байсан.
- Сүүлийн үед моринд орж байгаа бизнесмен залуучуудын ихэнх нь эрлийз адуугаар наадаж, шинэ Монгол адуу гаргаж авахад анхаарлаа хандуулж байгаа. Таны хувьд?
- Шинэ Монгол адуу гэж ярьдагтай би санал нийлдэггүй. Яагаад гэхээр энэ селекцийн ажил чинь бүр 50-иад оны үеэс эхэлсэн. Нарийн ярьвал түүнээс өмнө ч байсан. Харин сүүлийн үеийн залуус маань үүнийг сайхан үргэлжлүүлээд явж байна. Магадгүй одоо оргил үе нь байж болох юм. Манай бизнесменүүд өөрсдийн хөрөнгөөр гадны хурдтай адуунуудын үр төлийг авчирч үржил хийж байгаа нь сайшаалтай. Миний хувьд ч гэсэн өөрийн хэмжээнд энэ үржил селекцийн ажлыг хийж байгаа. Манай адууны 10 орчим хувийг гадаад угшилтай буюу эрлийз адуунууд эзэлж байна.
- Танайх хичнээн толгой адуутай вэ?
-Манай аав бас адуу их сонирхож цуглуулдаг. Бид хоёр нийлээд 8-9 азарга адуутай.
- Унаган адуунууд хурдалж байна уу?
- Унаган адуунууд түрүүчээсээ сайхан давхиж байгаа. Сая “Дүнжингаравын хурд”-д гуравт давхисан хээр үрээ маань манай унаган адуу. Өнгөрсөн жилийн Эрдэнэтийн наадамд миний нэг даага бас сайхан давхисан.
- Та хэлэхдээ айраг түрүү, амжилт гэхээсээ илүүтэй адууныхаа цусыг сэлбэхэд анхаарна гэсэн үү?
- Миний бодол, зорилго ерөөсөө л ийм. Би моринд үнэхээр хорхойтой. Гэхдээ өөрийгөө уяач гэж хэлэхэд бас чамлалттай. Манай гайгүй сайн морьдыг МУ-ын Манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуяг ах уядаг. Хар үрээг маань хоёр жил дараалан уяа сойлгыг нь тааруулж хурдлууллаа. Мөн нутгийн ах Тод манлай уяач Ц.Дуламсүрэн зааж зөвлөн, зарим адууг маань уяж хурдлуулж байгаа. Миний хувьд адууныхаа цусыг сайжруулах тал дээр илүүтэй анхаарал хандуулдаг. Тэр тусмаа нутаг орныхоо адууг сайжруулах үүднээс ТV-9 телевизийн спортын албаны дарга Гандөштэй хамтраад “Арын хангайн хурд” уралдааныг хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулахаар болсон. Энэ жилийн уралдаан 8-р сарын 7-нд Архангай аймгийн Ихтамир суманд болно. Уралдаанд Архангай аймгийн бүх сумдын наадамд эхний 9-т хурдалсан, хурдан хүлгүүдийг урилгаар авч ирж уралдуулна. Дээд гурван нас уралдах Арын хангайн хурдын нэг насанд 120 гаруй хурдан хүлэг уралдах бөгөөд хамгийн олон айраг түрүү авсан сумыг шалгаруулж, шилжин явах цом хадгалуулан, эрлийз удмын адуугаар байлна.
- Нутаг орноо гэсэн таны үйлс өөдрөг бүтэмжтэй байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл дугаар №7
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна