“Сүмбэр” группийн Ерөнхий захирал С.Батаа: Унаган адуу хардлаад бахдалтай сайхан байна


- Эрлийз адуутай эн тэнцүү уралдсан цөөн хэдэн Монгол адууны нэг нь таны үрээ байлаа. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Наадмын өмнөх сунгаануудад ч тэр эрлийз адуунуудтай өөрийн чинь хэлснээр эн тэнцүү уралдаж байсан. Баяр наадмаар ч гэсэн урамтай сайхан уралдлаа. Унаган адуунууд хурдлаад үнэхээр бахдалтай сайхан байна. Хязаалан үрээ маань төрийн наадамд айргийн гуравт хурдалж, шүдлэн үрээ маань Зүүн бүсийн наадамд түрүүлсэн. Сэтгэл үнэхээр өндөр байна.
- Уяач хүний бас нэгэн бахархал нь унаган адуу айрагдах байдаг л даа?
-Тэгэлгүй яахав. Ах нь 17, 18 жилийн өмнөөс гүү азарга нэлээд цуглуулсан. Тэрний маань үр дүн одоо гарч байна даа. Улсад айрагдсан хүрэн үрээ маань цэвэр Монгол адуу. Эцэг нь Тогоруу хар азарганы хүүхэд, Шийтэрийн зээрд азарганы уралдаанд түрүүлж байсан манай нэг хурдан азарга байсан юм. Эх нь мөн адил манай унаган гүү. Даагандаа улсын наадамд 25, шүдлэндээ 16-т давхиж байсан. Хурдан гэдгийг нь мэддэг байсан болохоор өөр наадамд уралдуулалгүй гамнадаг юм. Сайн адуугаар олон жил наадах бас сайхан шүү дээ.
- 20-иод жил хурдан морь уяж, хусуур сойн бүсэлж явсныхаа үр дүнг амсах сайхан байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Улсын наадмын дов гэдэг хатуу шүү дээ. Ах нь 18 жилийн дараа төрийн наадмаас анхны айргаа амсаж байна. 1995 оноос хойш улсын наадамд тасралтгүй уралдаж байна.
20-30 орчимд л давхидаг байсан. Энэ жил уяачаа солиод арга барилаа өөрчилсөн. Миний үрээний уяа сойлгыг олноо Дааган хэмээн алдаршсан Цэндээ буюу Цэнд-Аюуш уяач тааруулсан. Уяачдаа энэ дашрамд талархлаа илэрхийлмээр байна.
- Морь орж ирж байх тэр агшинд нэлээд догдолсон харагдсан. Та ер нь хэр сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн бэ?
-Уг нь бол гайгүй л дээ. Үрээ маань сайн болохоор найдлага тавьж л байлаа. Тэгээд Цагаан хөтөл даваад ирэнгүүт нь морьтой хашаа руу дөхсөн. Баярлаад өөрийнхөө ямар байсныг сайн хэлж мэдэхгүй л байна. Ямар ч байсан төв цэнгэлдэхэд морио цоллуулаад зогсож байх тэр агшныг ах нь их олон жил хүлээсэн. Тэр мөч амьдралын мартагдашгүй хором болсон доо. Харин сая Хэнтийд нэг хөгтэй юм болсон. Машин дээрээ суугаад морь дурандаж байсан юм. Зарлаагүй байж байгаад гэнэтхэн үрээ маань түрүүлчихснийг мэдээд сандарсандаа машиныхаа хамар луу гүйгээд буучихсан. Би чинь бас нэлээд жинтэй хүн шүү дээ. Тэгэхэд дэвхрээд л буучихсан байгаа юм. Дараа нь бодоод инээд хүрч л байлаа.
- Улсын наадмыг бүсийн уралдуунууд залгасан. Хаашаа явж наадсан бэ?
-Хэнтий аймагт болсон зүүн бүсийн наадамд явж наадаад хүрэн шүдлэнгээ түрүүлгэлээ. Нутаг орныхоо нэрийг гаргаад сайхан л байлаа.
- Тэгэлгүй яахав. Сэтгэгдлээ хуваалцсан танд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл дугаар №7

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна