Х.Түмэнбаяр нэг түрүү, дөрвөн айраг хүртлээ
А.Тэлмэн
Жил бүрийн шинийн билэгт сайн өдөр уламжлал болгон зохион байгуулдаг “Таван толгой” ХК-ийн нэрэмжит Хонгор овооны наадам өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд боллоо. Уралдааны үер шүдлэн, хязаалан насны морьд уралдаж, 32 бөх уран мэхийг уралдуулсан байна. Ингээд түрүүлж айрагдсан хурдан хүлгэдийн цувааг танилцуулъя.
Хязаалан-48
1.Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул , аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын Тэргүүн хул. Хул үрээ Өмнөговь аймгийн 80 жилийн ой болон “Говьшанхын хурд-4” бүсийн уралдаанд тус тус айрагдаж, өнгөрсөн жил Дундговь аймагт болсон “Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд түрүүлж байсныг морины хорхойтнууд андахгүй бизээ. Хул үрээ өнгөрсөн жилийн Хонгор овооны наадамд айргийн гуравт хурдалж байсан юм.
2.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярын хонгор. Хонгор үрээ Өмнөговь аймгийн 80 жилийн ой болон “Говьшанхын хурд-4” бүсийн уралдаанд тус тус түрүүлж байсан хурдан ажнай юм.
3.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Амгалангийн Эрдэнэ хээр. Хээр үрээ Өмнөговь аймгийн 80 жилийн ой болон “Говьшанхын хурд-4” бүсийн уралдаанд тус тус аман хүзүүнд хурдалж, Дундговь аймагт болсон “Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд есөөр давхиж, өнгөрсөн жилийн Хонгор овооны наадамд түрүүлж байсан хурдан буян юм. Дашрамд сонирхуулахад энэхүү уралдаанд эхний гуравт хурдалсан хязаалангуд даагандаа Өмнөговь аймгийн 80 жилийн ой болон Говьшанхын хурд-4 уралдаанд дараагаараа орж байсан юм.
4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярын хүрэн
5.Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Баянбатын хонгор.
Шүдлэн-65
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярын хүрэн халзан. Халзан үрээ аман хязаалангийн уралдаанд хүзүүдсэн хонгор үрээний төрсөн дүү бөгөөд Тод манлай уяач А.Батсүхийн унаган адуунууд юм.
2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Батмөнхийн хар.
3. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Нямлхагвын бор. Бор үрээний уяаг Дундговь аймгийн Луус сумын уугуул аймгийн Алдарт уяач Ч.Алтансүх тааруулсан юм.
4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярын зээрд халзан. Халзан үрээ өнгөрсөн жил даагандаа Хүрмэн суманд болсон аймгийн статустай наадамд айрагдаж байсан билээ.
5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярын зээрд. Зээрд үрээ даагандаа “Энержи ресурс” компанийн нэрэмжит уралдаан болон аймгийнхаа баяр наадамд түрүүлж, “Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалж байсан юм.
Гарч буй жилийн өнгө тольддог хэмээн бэлгэшээдэг Хонгор овооны наадамд аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаяр одтой сайхан наадаж, нэг түрүү, дөрвөн айраг хүртжээ. Өнгөрсөн жил АХ-ын 91 жилийн ой төрийн их баяр наадамд Богд хээр үрээгээ түрүүлгэж, түүнийгээ хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн уралдаанд батлан харуулсан тэрээр ийнхүү могой жилийн уралдаанаа аз хийморь дүүрэн эхлүүллээ.
А.Мөнх-Эрдэнэ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна