Аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар: Бурханаас заяасан хурдан буянгаа заръя гэж боддоггүй


-Шарга азарга уралдахгүй гэсэн мэдээлэл гарсны дараа тэгвэл Тугал ухаан наадам болжээ гэсэн яриа хүртэл гарсан байсан. Гарсан цагаасаа өнгөлж явсан хэр нь үзүүр дээр суучихлаа. Ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Би ч бас бодож байсан л даа. Түрүүлэхээ байг гэхэд гурваас хойшлохгүй байхаа гэж. Тэгсэн жаахан дутчихлаа. “Их хурд”-д уралдуулна гээд жаахан дутуудуулсан тал бий нь бий. Ерөнхийдөө уяа ханаж мордоогүй л дээ. Одоо “Их хурд”-даа уралдчихвал болно доо. Ийм сайхан хурдан буянг бас жаахан гамнаж байхгүй бол болохгүй л дээ. Манай “Дорнын унага” галын хувьд хотоос нэлээд зайдуу зусаж өөр хоорондоо л морио сунгаж байсан. Морьд цөөхөн болоод ажил муу авч байсан юм болов уу гэж өнөөдөр эргээд бодож сууна. Бандгаагийн бор морь сунгаанд байнга түрүүлж байсан учраас би бараг түрүүлчих болов уу гэж харж байсан дөрөвлөлөө.
-Эрлийз адуунуудтай эн тэнцүү уралдаж байгаа Монгол адуу гэдгээрээ бас олны анхаарлыг татдаг байх?
-Хул азаргаа би бурханаас заяасан хурдан хүлэг гэж боддог. Бид хоёр нийлэх хувь заяатай л байсан байх.
-Сайн морь эзнээ хайж явдаг гэдэг үг бий. Мөн хүлэг эзэн, хүүхэд гурвын хийморь цогцолж байж давхидаг ч гэдэг. Яагаад та ухаа үрээгээ зарсан юм бэ?
-Гэмгүй явдаг хуурай ах дүүгийн хувьд төрийн наадамд ухаа үрээгээ таны нэр дээр уралдуулъя л гэж ярилцсан юм.
-Ажнайн Бат-Эрдэнэ 150.000 доллараар Тугал ухааг авч, моринд шинэ шинэ тогтоолоо хэмээн нэлээд эртнээс шуугисан даа?
-Өө тийм юм байхгүй ээ. Мөнгө төгрөгний талаар ярьсан юм байхгүй. Хүмүүс байсхийгээд л ийм яриа гаргадаг юм. Бурханаас надад заясан хурдан хүлгийг заръя ч гэж боддоггүй.
-Азарганы тань төл бий юу?
-Энэ жил таван гүү унагалснаас хоёр нь эр. Дараа жилээс уралдах байх гэж найдаж байгаа. Тэгээд ч хул азарга маань над дээр байна л даа.
-Цэндбаатар уяачийн хувьд хэзээнээс морь уях болсон бэ?
-Өө бүр багаасаа дөрөвдүгээр ангид байхаасаа л нутгийнхаа хөгшдөд загнуулаад морь уядаг байлаа. Тэр сайхан хөгшчүүдээс зөндөө ихийг сурч мэдсэн. Түүнийхээ хүчээр өдий зэрэгтэй яваа гэж боддог шүү. Манай өвөг эцэг Самбуу гэж хүн байсан юм гэнэ лээ. Их хурдтай айл байсан гэдэг. Тэрний суурь бий. Дээр нь гадаадаас ганц нэг азарга авчраад сайн гүүнд хураалгаж үржил хийж байна даа.
-Ингэхэд улс бүсийн наадмаас хичнээн айраг түрүү хүртээд байгаа вэ?
-Улс бүсийн наадмаас нийлээд долоон айраг түрүү хүртээд байна.
-Таны дараагийн уралдаанууд?
-“Их хурд”, тэгээд дараа нь Хэнтий рүү явах болов уу даа. Гэхдээ морьдоо харж байж болноо.
-Баярлалаа. Амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна