МУ-ын Тод манлай уяач С.Ганхуяг: Их насны морины уралдааны хуваарийг өөрчлөх хэрэгтэй байна
А.Тэлмэн
-Төрийнхөө их баяр наадамд их морь айрагдуулсан танд баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцаач ?
-Уяачдын унших дуртай “Тод магнай” сэтгүүлийн хамт олон та бүхэнд ч гэсэн баярын мэнд хүргэе. Энэ жилийн наадам нар хур тэгширсэн их сайхан боллоо. Яг үнэндээ бороо орохгүй болохоор нь айж байлаа шүү.
-Манлай хичнээн адуутай ирсэн бэ?
-Зургаан насанд 20-иод адуутай ирсэн. Тодорхой шалтгааны улмаас зарим нэгийг нь давхиулсангүй. Гэхдээ нас насанд ганц нэг адуу давхиулсан. Азарганд Б.Цэндбаатарын “Тугал ухаа” айргийн тавд хурдалж, нэг азарга маань 13-аар давхисан. Г.Тэмүүлэнгийн хар шүдлэн айрагдаж, хязаалан 11-ээр, Хүрлээгийн соёолон 20 гаргаад давхилаа. Манай галынхан иймэрхүү л амжилттай улсын наадамд наадлаа даа.
-“Дорнын унага” галынхан сүүлийн жилүүдэд морьдоо дангаараа сунгах болсон. Энэ жил хаана сунгасан бэ? -Дорнодод морьдоо уяж байгаад наадмын өмнөхөн Төв аймгийн Архуст сумын орчим ирж сунгасан.
-“Их хурд”-д яаж наадав ?
-Хэдэн морь мордуулаад тэгсгээд өнгөрсөн.
-Тугал ухаа яагаад мордсонгүй вэ?
-Жаахан буруудах маягтай байхаар нь уралдуулаагүй.
-Тэгвэл улсад айрагдсан бор морь?
-Мордуулаад замынхаа дундаас татуулчихсан.
-Жил бүрийн наадам их моринд их халгаатай болох юм гэсэн нь ямар учиртай юм бэ?
-Тэр үнэн шүү. Уралдааны хуваарьт жаахан өөрчлөлт хиймээр санагдаад байгаа юм. Учир нь улсын наадмын их насны морьд 11-ний үдээс хойш уралддаг. Мордох гэсээр байтал үд өнгөрөөд адууны хоол шингэчихдэг л дээ. Их морь бол бусдаас их өвөрмөц. Олон жил уралдаад сурчихсан мэдрэмж, хөөрөл ихтэй. Тийм болохоор өглөө барьсан л бол хоол иддэггүй. Идлээ гэхэд гараа руу явсаар байтал идсэн жаахан хоол нь шингээд хоолгүй болчихдог. Эргээд наашаа хоолгүй уралдаад зарим нь замдаа эндэж, зарим нь ирээд эвгүйцэж, хөрвөөгөөд байдаг гэмтэй. Өөрөөр хэлбэл их насны морь үдээс хойш мордсоноос болж хүний олон сайхан хурдан буян эндэж байна. Энэ жил гэхэд гурван морь эндсэн. Нэг нь бүр алдартай хурдан буян. Бага нас бол уралдаж сураагүй болохоор харьцангүй гайгүй байдаг. Тиймээс дараа жилээс үүн дээр анхаарч их морио өглөөгүүр давхиулдаг болмоор байна. Та бүхэн үүнийг уламжилж өгөөрэй.
-Тэгэлгүй яахав. Санаа бодлоо хуваалцсан танл баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл дугаар №6
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна