Адуу ханах засал


Мал амьтны судсыг тусгай багажаар хатгаж, цус гаргах ажилбарыг ханах засал гэнэ. Ханах засал нь эртний Монголоос улбаатай боловч өдгөө дэлхийн олон оронд түгэн тархжээ. Дорно дахины ардын эмнэлгийн заслуудаас ханах аргыг аливаа заслын дээд гэж үзсээр ирсэн бөгөөд малаас адуунд түлхүү хэрэглэж ирсэн нь уналга эдэлгээнд их ашигладагтай, мөн түүний биологийн онцлогтой холбоотой болно. Малын ханах заслыг ихэвчлэн хураагуур судсанд хийдэг нь өнгөц байрладаг, цус их алдах аюул бага, тогтооход хялбар, түүнчлэн нүүрсхүчлийн хий элбэгтэй цусыг нь гаргаж байгаа хэрэг бөгөөд эмчилгээний ач холбогдолтой юм. Малын судас ханах заслыг зуны тэргүүн сарын сүүлч, дунд сарын эхэнд буюу 5-р сарын сүүлч 6-р сарын эхээр хийдэг. Учир нь энэ үед мал ногоонд цадаж, хүч авах, тэнхээ тамиртай болдог учир цус алдсан ч нөхөн төлжих бололцоотой юм. Малын хануурын хутга, тэдгээрийг хэрэглэх нь Хануур хийхэд ган сайтай янз бүрийн хутга хэрэглэдэг. Хануурын хутга нь дунджаар 10-17 см урт, 03-1 см өргөн, мөрний зузаан нь 2-4 мм, зөвхөн үзүүртээ иртэй байна. Хаана ханахаас нь хамааруулан ирийг нь даавуугаар боох, эсвэл чиг мод ашиглан хатгах гүнээ тогтоодог. Ихэнх тохиолдолд хатгах ханахдаа судасны өнгөц гүнд тохирсон төрөл бүрийн хутга бэлтгэн хэрэглэдэг. Хануурын том өргөн хутга нь 0.8—1 см өргөн 3 мм орчим мөртэй байх ба гүрээ дөрөөлөхийн болон цээжний хураагуур зэрэг бүдүүн судас ханахад хэрэглэнэ. Ханахдаа хутганы үзүүрийг ханах гүний хэмжээгээр илүү гарган хулс буюу нимгэн хус модоор хийсэн чиг модонд бэхэлж боон судасны нэг талын ханыг цоолох маягтай судасны уртын дагуу хатгадаг. Хануурын жижиг өргөн хутга нь үзэг хэлбэртэй, үзүүрийн өргөн нь 1 мм, мөрний зузаан нь 1-2 мм байна. Сүүлний үзүүрийн болон нулимсны судас мэт нарийн судас ханахад хэрэглэнэ.
Доктор, профессор Д.Оргил "Тод магнай" сэтгүүл №4
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.126.89.50
Хануурын хутга авмаар бна 99803937
Reply