МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ: Сайн морь, сайхан машинд гар татдаггүй


-Сүүлийн гурван жил “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнэ гэдэг нэр их дуулдах болсон. Ер нь яагаад морь сонирхох болсон юм бэ?
-Би хурдан морь сонирхож уях болсоор гурван жилийн л нүүр үзэж байна. Энэ хугацаанд улсын наадмаас нэг түрүү, нэг айраг, бүсийн наадмаас зургаан айраг авсан.
-Тэгвэл баяр наадмын тухай хуулинд заасан МУ-ын Алдарт уяачийн болзлыг хангачихсан юм байна шүү дээ?
-Тэрийг нь сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан улс, бүсийн наадмуудаас найман айраг, түрүү авсан. Моринд орох шалтгаан нь юу байсан бэ гэж та асуусан. Миний өвөө Төмөржаа гэж олон жил морь уясан, МУ-ын Алдарт уяач цолтой хүн байсан.Харин ээж маань Монголын морин спортын анхны спортын мастер Т.Цэрмаа гэж хүн бий. Хүмүүс мэдэх байх. Ийм сайхан хүмүүсийн дэргэд өссөн болохоор багаасаа хурдан морь сонирхдог, унадаг хүүхэд байсан. Монголын хурдан морины түүхэнд жаахан ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.
-Адуу нэлээд цуглуулсан байх. Голдуу хаанаас авч байсан бэ?
-Эхэндээ монгол адуу нэлээд цуглуулсан. Сүүлдээ монгол адууныхаа цусыг сайжруулах үүднээс цэвэр үүлдрийн Англи, Араб азарга нэлээдийг оруулж ирсэн.
-Таныг адуунд чамгүй мөнгө зарцуулсан гэдэг юм билээ. Ер нь ямар ханштай адуунууд авч байв?
-Тэрийг нарийн хэлэх шаардлагагүй биз дээ. Мэдээж хурдан хурц адуу бол илүү үнэтэй. Гэхдээ үнэтэй болгон хурдан байхгүй. Гол нь адуугаа таних хэрэгтэй л дээ. Жишээлбэл миний сая таван зуун мянгаар авсан үрээ соёолондоо улсын наадамд гурвалж байсан. Хүмүүс тоохгүй авахгүй байхад нь би авсан юм. Бас миний хамар цагаан хүрэн азарга бий. Тэр маань Алтан-Овооны тахилга наадамд аман хүзүүдэж байсан.
-Тэгэхээр та хурдан морь шинжихдээ нэлээд гаргуун байх нь ээ?
-Тэгж хэлж болохгүй байхаа. Миний хувьд адуу танина гэхээсээ илүүтэй хийморь лундаа байсан байх. /инээв/
-Бүсийн наадмуудад айрагдаж байсан адуунуудынхаа талаар яриач?
-Хэдийгээр айраг түрүүнд нэрээ бичүүлж чадаагүй ч гэсэн миний анхны адуу 2007 онд Хэрлэнгийн хөдөө арлын наадамд түрүүлж байсан. Даншиг халзан гээд хүрэн халзан морь бий. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Амаржаргал гэдэг хүний адуу. Ирснийхээ дараа жил улсын наадамд ганцаараа хол тасархай хөтөлж яваад үзүүр дээр сууж зургаагаар орсон юм. Би өөрөө зургаагийн тоонд дуртай. Тэр утгаараа их бэлгэшээж, “дараа жил морь айрагдах юм байна” гэж бодсон нь ёсоор болсон. Миний соёолон улсын наадамд гурвалж,тэрнээс хойш айраг түрүү тасарсангүй ээ.
-Таныг хурдан мориноос гадна, сайн машинд гар татдаггүй гэдэг юм билээ?
-Сайн морь, сайхан машинд гар татдаггүй ээ. Машины цуглуулга маань ч овоо арвижиж байгаа. Ямар ч байсан дэлхийд алдартай сүүлийн үеийн машинуудыг Монголдоо оруулж ирэх юмсан гэж хүсдэг. Оруулж ирэх ч болно.
-Хурдан морь сонирхох болсноос хойш миний амьдралд ийм ийм өөрчлөлтүүд гарсан гээд уяачид ярьдаг юм л даа. Таны хувьд?
-Тийм шүү, асар их өөрчлөлтүүд гардаг. Миний хувьд уужуу тайван аливаад хүлээцтэй ханддаг болсон. Энэ бол эр хүнд байх ёстой хамгийн сайн чанар гэж ойлгож байгаа.
-Санал нэг байна. Их хурдын дараа болох бүсийн наадмуудаас хаашаа явахаар төлөвлөж байна даа?
-Энэ жил манай аймгийн ой болно. Мөн бүсийн наадамтай. Тэгэхээр аймаг руугаа л явж таарах байх. Миний хувьд зөвхөн өөрийнхөө адууны цусыг сэлбэхээс гадна нутаг орныхоо адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр анхаарч, өөрийнхөө хэмжээнд дэмжиж явдаг. 2008 онд Дорнод, Сүхбаатар аймгаас сайн угшлын арав гаруй гүү нутаг руугаа явуулсан. Цаашид ч энэ тал дээр анхаарна гэж бодож байгаа.
-Баярлалаа. Уясан хүлгэд нь босоо байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай.
"Тод магнай" сэтгүүл дугаар №5
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна