Аймгийн Алдарт уяач Х.Мөнх-Эрдэнэ: Би эцэг өвгөдөөс өвлөн ирсэн унаган адуугаараа наадах дуртай


-Таны өвөө Ханшин Баавайг нутаг орондоо нэртэй уяач явсан тухай сонссон. Тэгэхээр та удам дагасан уяач байх нь ээ?
-Тийм ээ би гурав дахь үеийн төлөөлөл болж байгаа гэх үү дээ. Миний аав Ардын хянан шалгах хорооны даргаар олон жил ажилласан хүн. Бага залуудаа хурдан морь унаж, уяж явсан юм билээ. Би нагац өвөөгийндөө өссөн хүн л дээ. Миний өвөө Ханшин Баавай гэж сайн уяач байлаа. Гэхдээ би бага байсан болохоор өвөөгөө сайн мэддэггүй юм. Намайг наймдугаар анги төгссөнөөс жилийн дараа бурхан болсон.
-Уяаны эрдмийн А үсгийг өвөөгөөрөө заалгаж байв уу?
-Хүүхэд байж дээ. Морь унахаас цаашгүй л явлаа. Энд нэгэн сонин түүх хүүрнэхэд, намайг долоодугаар ангид байхад нэг өдөр далангийн араас бөөсгийг нь авчихсан, засаа нь эдгээгүй үрээ өвөө олж авчраад “миний хүү уяад есдүгээр сарын 1-нд уралдуулна шүү” гэж хэлдэг юм байна. Зайлуул даа, долоодугаар ангийн хүүхэд юугаа мэдэхэв, за л гэлээ. Удсан ч үгүй нэг муу даага, үрээ хоёроо хөтлөөд сумын наадамд гарлаа даа. Шөнө нь манаж хонож байгаа. Маргааш нь өвөө нөгөө засаа нь эдгээгүй үрээг харснаа “За цаг байна уу? Тав хазуулчихмаар байна. Цаг байхгүй бол чи амандаа 100 тоолоод мордуулчихаарай” гэлээ. Болоогүй намайг өөрөө уна гэсэн юм. Тэгэхэд жоохон ичмэр аядаад, бас голоод дүүгээ мордуулаад гаргачихсан чинь хол тасархай түрүүлээд ирсэн. 100 тоол гэдэг нь хоол унд нь таараагүйтэй холбоотой байсан болов уу. Одоо ингээд бодохнээ морь мэддэг, лут өвгөн байж дээ гэж боддог. Миний эмээ ч ялгаагүй. Морь малд гаргуун хүн байлаа. Өнөө засаа нь эдгээгүй үрээг маань харчихаад даагатай гүүнийхээ саамыг баруун хамраар нь өгөөд мордуулчих гэж байж билээ. Тэр үед яагаад тэгж байгаагийн учрыг асууж байсангүй. Хөлслөөд байхад л бөгсөө толгой дээгүүрээ давуулаад өнхрөөд ойччихдог үрээ байсан. Энэ явдлаас жилийн дараа наймдугаар ангиа төгсөөд өвөө дээрээ ирсэн ч харамсалтай нь уяаны тэр их эрдмээс нь хангалттай авч үлдэж чадаагүй.
-Хэзээнээс эхлэн бие даан морь уях болсон юм бэ?
-Наймдугаар ангиа төгсөөд л уясан. Анх өөрөө бие даан зургаан даага уяж, есдүгээр сарын 1-нд гурвыг нь айрагдуулж байлаа. Түүнээс хойш ер айраг түрүү алдаагүй шүү. Өвөөгийн маань цөөн ч “чанартай” адуунууд нь надад өвлөгдөн ирсэн юм. Өнөө Норовдоржийн хурдан боруудын дээд угшил шүү дээ. Энэ боруудын угшлын хээр азарганы төл нэг гүү надад одоо ч бий. Тэр гүүнийхээ төлөөр одтой наадаж, энэ жил алдартын малгай өмсөхөөр болсон сонинтой. Луу жил гарсаар аймагт гурван айраг, нэг түрүү авлаа. Нийт том жижиг наадмуудаас таван түрүү, 11 айраг авч, одтой сайхан наадлаа. Энд сонирхуулахад, Ханшин Баавай чинь Норовдоржийн төрсөн ах нь байгаа юм.
-Дааганы уяа ямар онцлогтой вэ?
-“Даагыг давт” гэдэг дээ. Тэр үед чинь эдэлгээ их хийдэг байлаа. Зунжингаа л унаж, эдлэн давтдаг байсан болохоор нэг их уяа шаардахгүй. Жаахан хөнгөрүүлж байгаад л тавьчихдаг байсан. Ямартаа л зургаан дааганыхаа нэгийг татаж, баян ходоод болгох гэж машинтай хүн араас нь давхиад сүүлээсээ хоёрт оруулахав. Одоо бодохнээ их эрт бие даасан хүүхэд байж. Мэдээж аав минь хажууд байгаа болохоор бас зааж зөвлөнө. Гэхдээ өөрийн санаа өөртөө зөв болохоор болж өгвөл өөрийнхөөрөө л зүтгэчихнэ шүү дээ.
-Түүнээс хойш таны нэрийг гарган хурдалж байгаа ямар ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Нэгэн түүх ярьж өгөх үү. 1998 онд манай сумынхан Манлай сумын наадамд бөөндөө явдаг юм. Миний хар азарга дааган цагаасаа эхлээд л соёолон болтлоо сайн давхисан адуу л даа. Тэр жил найман настай азарга болоод Манлайн наадамд аваад явлаа. Тэгсэн хар азарга долоо хоног ус уусангүй. Энэ янзаар яаж уралдах билээ гэж сэтгэл зовоод би өөрөө хоол хоолойгоор давахаа байсан. Бид Манлайгаас 30 гаран км-ийн наана буудаллаж, морьдоо услалаа. Хар азарга бас л уудаггүй ээ. Нутгаасаа гарахдаа тун их найдвар тавьж байтал ийм болчихсон байдаг. Манайхан дор бүрнээ морины ажлаа хийгээд л завгүй гүйлдэцгээгээд байдаг. Гэтэл миний морь гэдсээ татчихсан, тахийсан юм. Түмэн бодол толгойд эргэлдээд л . Арга барагдаад аймгийн Алдарт уяач Улам-Өрнөх ахаас яавал дээр вэ гэвэл “Өөрийн санаа өөртөө зөв. 100 хүнээс асуувал 100 янзын юм хэлнэ” гэдэг юм байна. Нээрээ ч тийм шүү ухааны юм бодоод, өөр нэгэн худаг дээр очлоо. Онгоцыг нь сайтар угааж байгаад ус хийгээдэхсэн чинь ууж байна аа. Тэр дороо л гэдэс ороод өнгө засаад ирлээ. Долоо хоног хөтөлж явснаас биш, ажил хийгээгүй болохоор ус уусан дээр нь хүүхдээ мордуулаад шон тойруулж, жаахан ажил хийчихээд, ойрхноос тарлая гэж бодлоо. Тэгэхэд Чулуунбаатар ах манай Мөнхдэлгэр ахад “Эрдэнээ хүү яах гэж байгаа юм бол. Хар азарга тун ч эвтэйхэн болчихсон байна. Илүү юм хийчих вий дээ” гэж хэлсэн гэсэн.
-Тэгээд Манлайн наадамд мордуулсан уу?
-Тэгэлгүй яахав, мордуулаад аман хүзүүдсэн. Тэгэхэд манайхан “Түрүүлэх байсан юмыг аман хүзүүдүүлчихлээ” гэж зэмлэх аястай үг хэлж л байлаа. Би мордоход нь унаач хүүдээ “өөрийнхөө санаснаар яваарай. Хүн дохивол битгий тоогоорой” гэж захисан юм. Хүүхэд ч миний хэлснээр давхиад айрагдсан нь тэр. Тэгэхэд Сэрээ гуай “Ямар хачин юм бэ. Долоо хоног ус уугаагүй адуу ингэж давхихыг мэдэхгүй юм байна” гэж байсан. Түүнээс хойш миний хар азарга давхиагүй ээ. Дараа жил нь буюу 1999 онд анхны даншигт давхиулах гээд өмнө жилийнхээ уяагаар уясан ч ороогүй. Тэр олон хоног ус уугаагүйгээс л болсон болов уу. Хөөрхий жаахан ажил хийх гэхээр л хоёр хамраас нь цагаас хөөс гараад байдаг болчихсон.
-Сонин бөгөөд сургамжтай түүх байна. Хар азарганаас тань өөр ямар ямар хурдан морь байна вэ?
-Шанхай нутгийн унаган адуу зээрд азарга байна. Эх нь манай өвөг дээдсийн адууны удам. Харин эцэг нь аймгийн Алдарт уяач Н.Энхсайханы саарлуудын угшлын цэгээн азарга байсан юм. Зээрд азаргандаа нутгийн гүү тавьж шанхайн адуу гаргаж уралдана гэж бодож байгаа.
Зээрд азарга аймагт уралдахаар жаахан дутаад, дандаа л зургаалчихдаг юм. Тэр үзүүрийн цуцаа гэдгийг л чадахгүй байгаад байх шиг байна. Багадаа бол гараад л зугтаачихна байлаа. Тэгээд барианд ойрхон ирж байгаад л саараад айрагт орчихоод байдаг байсан. Би тэжээл ногоо хоёрынхоо ялгааг сайн мэддэггүй байлаа. Ноднингоос л дөртэй болоод байна. Манай энд чинь тэжээгээд байдаггүй болохоор туршлагагүйтэн тал бий. Тэжээл өгчихөөд зуны ногооны морь шиг хомоол хаяулаад байсан чинь тэгдэггүй эд байна лээ. Задгай баас хаяулдаг юмыг чинь гэдсийг нь татуулаад хомоол хаяулаад байсан байна. Ер нь сүүлийн үеийн уяаны арга барил их өөр болж байна. Ямар сайндаа л аав ээж хоёр маань тэжээлийн үе ингээд л өөрчлөгдчихдөг юм байх даа. Бидний үед ингэдэггүй байсан гээд толгой сэгсэрч байхав. Бид эцэг эхээсээ наймуулаа. Ээж аав маань гурван хүү, таван охинтой. Эндээс гурван хүү нь морь уядаг.
-Тийм үү? Тэгвэл гурвуулаа одтой наадсан ямар наадам байна вэ?
-Миний хоёр ах Мөнхбат, Мөнхдэлгэр нар бас морь уядаг. Над дээр Мөнхбат ахын маань морь байдаг юм. Мэдээж гурвуулаа уясан морьдоо мордуулчихаад, хүлээж зогсох сайхан шүү. Олон ч наадамд хамтдаа явцгаалаа. Нэг жил манай аймагт их зуд болоод хэцүүхэн өвөлжсөн. Адуу нэлээд зутарсан болохоор хоёр л морь уясан юм. Зүүнтэйгээс нэг даага худалдаж аваад Засаг дарга нарын нэрэмжит, аймгийн статустай наадамд айрагдуулсан. Зун нь аймгийн наадамд хонгор морио хол тасархай түрүүлгэж, ахдаа алдартын малгай өмсгөж байлаа. Хэдийгээр цаг хэцүү байсан ч сайхан наадаж, ах маань цолд хүрсэн тэр жилийг дурсахад сайхан байна.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Таныг морины босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна