Ахмадын шилдэг харваач, спортын мастер Б.Жалбаа: Сүүлийн дөрвөн жил миний сурын спортын оргил үе байлаа


Монголын үндэсний сурын холбооны удирдлагууд үндэсний өв соёлоо хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, залуустаа үлгэрлэж буй ахмад харваачдаа амжилтаар нь жагсаадаг уламжлалтай. Энэ жилийн шилдэг ахмад эрэгтэй харваачаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын уугуул,АПУ трейдинг” ХХК-ийн “Зэв-Алтантүрүү” багийн харваач, спортын мастер Бүжийн Жалбаа шалгарсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Харин энэ удаад Жалбаа мастертэй уулзаж, цөөн хором хөөрөлдсөнөө хүргэж байна.
-Өнгөрсөн луу жилийг сурын ахмадууд ямар амжилттай үдэв дээ?
-Луу жил манай сурынхны хувьд өгөөжтэй сайхан жил боллоо. 1998 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээндээ би гурван удаа түрүүлсэн. Харин өнгөрсөн жил гуравдугаар байранд орлоо. За бас манайхан багаараа мөнгөн медаль хүртлээ. “АПУ трейдинг” компанийн “Алтан түрүү” багт маань ахмад харваач Адъяасүрэн бид хоёроос гадна 15 залуу багтдаг юм. Байгуулагдаад нэг жил болж байгаа ч энэ хугацаанд улсын аварга шалгаруулах багийн тэмцээнд 4-р байранд шалгарсан. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ. Хэдийгээр байгуулагдаад удаагүй ч амжилттай сайн харваж байгаа болохоор их юм хүлээж байгаа шүү, шавь нараасаа. Мөн манай багийн Амарболд шилдэг харваач болсон бол миний шавь Сосорням Монгол улсын Манлай харваач боллоо. Би өөрөө ахмадуудынхаа шилдэг харваач боллоо гээд сонин их байна. Энэхүү амжилтаа ирэх жилд бататгахаар бэлтгэл ажил хэдийнэ эхэлчихсэн явна. Залуу хараачдадаа таарсан нум сум зэхэхээс эхлээд өвлийн энэ үед л амжуулах ажил их байдаг юм шүү дээ.
-Могой жил гарсаар ямар ямар тэмцээнд оролцохоор төлөвлөөд байна вэ?
-Он гараад үндэсний сурын харвааны нээлтийн харваа болно. Шинийн долоонд зэвтэй сумны харваа, шинийн 8 нд урианхай харваа болно. Аль алинд нь орно доо. Үнэндээ энэ л мөчийг тэсэн ядан хүлээдэг юм ш дээ, бид чинь. Талбай дээрээ гарах шиг сайхан юм юу байхав. Хэзээний ах дүүс шиг болсон сурын хэдтэйгээ уулзаж, нум эвшээлгэн зогсох ай даа жаргал. Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрөх юм. Суранд орж байснаас хойш хэдийнэ 30 гаруй жил өнгөрчээ. Одоо нас явж байгаа болохоор хөгшчүүл бидэнд хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд сурын спорт маань бас их эерэг нөлөөтэй байдаг юм.
-Та биеийн тамирын багш хүн болохоор өөрөө өөртөө “оточ” болчихдог байх даа?
-Тэгэлгүй яахав. Сур харваагүй үедээ шагай харвана. Шагайн харваагаар аймгийн дархан мэргэн, улсын Харьшгүй мэргэн цолтой. Манай шагайн ахмадуудын дунд улсын аварга, цомын тэмцээн тогтмол явагддаг юм. Залуудаа бол тэшүүрийн улсын шигшээ багийн тамирчин явлаа. Монгол улс анх 1964 онд өвлийн 9-р цагаан олимпод оролцоход би явж байлаа. Түүнээс дөрвөн жилийн дараа 10-р цагаан олимпод ч оролцож явсандаа бахархдаг. Олимпод явсан анхны жилээ тэшүүрийн спортын мастер цолыг хүртсэн.
-Тэгвэл суранд хэзээнээс урвачихав аа?
-Нийтдээ тавь гаруй жил спортоор хичээллэж, спортод зүрх сэтгэлээ өгсөн олны дунд бужигнаж явна. Тэшүүрийн шигшээ багаасаа гараад “Хөдөлмөр” нийгэмлэгт дасгалжуулагч, багшаар нэлээн олон жил ажилласан. Ингээд 1975 оноос хойш Хөвсгөл аймагтаа дасгалжуулагчаар томилогдон очсон юм. Тэгээд сүүлд тав, зургаан жил төрийн захиргаанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад хотод ирсэн хүн дээ. Ирээд 4 жил болж байна. Энд ирсэн энэ 4 жилийн хугацаанд сурын спортдоо тогтмол амжилт гаргаж байгаадаа баяртай байгаа. Анх ач нараа сургууль соёлд явахад нь хань болж ирсэн бол сурын хувьд энэ жилүүд оргил үе байлаа.
Тэшүүрээ орхиход сэтгэлд нэг л эвгүй санагдаад болдоггүй. Ер нь спортод орчихсон хүн чинь зүгээр сууж чаддаггүй юм шиг байна. Тэр үед өөр ямар спортоор хичээллэж болох уу гэж өөрөөсөө асуулаа. Монгол эр хүн байна даа. Эрийн гурван наадмынхаа аль нэгээр наадчихдаг байхсан гэж өөрөө өөрийнхөө асуултанд хариулсан юм. Багадаа барилддаг л байлаа. Гэхдээ нас явсан хойно барилдана гэж юу байхав. Морь уяна гэдэг ч амаргүй болохоор сурын спортыг сонгосон юм. Тэр бол 1975 он байлаа. Түүнээс зургаан жилийн дараагаас эхлээд улсын чанартай тэмцээн уралдаанд оролцох болсноос хойш 30 гаруй жил өнгөрчээ.
-Танай Хөвсгөлөөс сайн харваж байгаа шаггүй өрсөлдөгчид олон байна уу?
-Манай нутгийнхан чинь сурын хөгжлөөрөө эртнийхэд ордог. Миний багш Хөвсгөл аймгийн уугуул Шарав, улсад гурав түрүүлсэн улсын мэргэн Жүгдэрхүү нараас эхлээд
залуу улсын мэргэн Гансүх, Лхагвасүрэн гээд л явна шүү дээ. Манай ахмадуудаас гэхэд спортын мастер Дагзмаа, Чулуунцэцэг бид хэд нэгэн үеийнхэн байгаа юм.
-Хүүхдүүдээс тань бас харваж байгаа юу?
-Тийм ээ харваж байна. Ер нь гэр бүлээс нэг нь сур харвадаг байхад уруу татагдчихдаг юм шиг байна. Би гурван хүүхэдтэй. Том охин маань л харвадаггүй. Том хүү спортын нэгдүгээр зэрэгтэй бол, бага хүү спортын мастер цолтой. Мөн ач зээ нараас маань гурав нь бас харваж байна. Гурвуулаа аймагтаа хэд хэд түрүүлсэн, аймгийн өсөх идэр мэргэчүүл байгаа. Одоо бас бэрүүд маань харваж байна. Би хүүхдүүдээ спортоор хичээллэе гэхэд их дуртай. Эднийхээ нум сумыг зэхэж өгөхөөс л эхэлнэ шүү дээ.
Одоо нэг үеэ бодвол хүүхэд залуус сураар хичээллэх болж байгааг хараад ахмадын хувьд үнэхээр их баярладаг. Энд өөрийн бодлыг хэлэхэд би сур, морь, бөх гэж эрэмбэлэх дуртай. Бодоод үз дээ. Нэгэн цагт дэлхийн дайдыг эзэлж явсан бидний өвөг дээдэс суртайгаа, морьтойгоо энэ газар шороог бидэнд авчирч үлдээсэн юм. Тэр утгаараа би ингэж боддог. Даанч өнөөдөр сурыг өнөө хоёртой нь харьцуулахад хойш тавьсаар ирсэн нь тоогүй. Молор эрдэнэ болсон морь, эрийн хийморь болсон бөхөө гэлгүй яахав. Гэхдээ л баяр наадмын түрүүлсэн бөх, морины шагналын 4/1-д ч сурын шагнал хүрэхгүй байгаагаас харж болно шүү, үүнийг. Гэлээ гээд манай сурынхан зүгээр суусангүй. Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын олон тэмцээнд амжилттай оролцож, аваргын цом, тэргүүн байрыг нь авч байна. Ер нь манай үндэсний сур гадаадад өндөр нэр хүндтэй байгааг болж байгаа аль ч тэмцээн уралдаанаас харж болох юм.
-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Танд баярлалаа.
-Гарч буй усан могой жилдээ үндэсний сурын, шагайн болон тэшүүрийн нийт ахмадууд маань эрүүл саруул, энх тунх байгаарай гэж хүсье.
П.Ундраа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна