Аймгийн Алдарт уяач Ц.Хоньбаатар: Наадам дөхөхөөр сэтгэл хөнгөрөөд сайхан байдагсан


-Таныг энэ нутгийн хурдан хүлэг Мундаа хээрийг унаж явсан хэмээн үеийнхэн тань ярих юм билээ. Тэр талаар яриагаа эхэлье?
-Бололгүй яахав ээ. Ах нь 5-6 настайгаасаа эхлээд 17 хүртлээ хурдан морь унасан хүн. Өөрийн чинь яриад байгаа Мундаа хээр бол манай нутгийн нэрт уяач Аюуш гэдэг хүний морь л доо. Би тэр хүний морийг арваад жил унасан. Энэ хавьдаа гайхагдсан хурдан адуутай хүн байсан юм. Ухаа азаргыг нь л гэхэд аймгийн наадамд дөрөв түрүүлгэсэн. Тэр азарга нүгэлгүй хурдан буян байж билээ хөөрхий. Сумын наадамд бол олон түрүүлсэн дээ. Харин Мундаа хээрийг би шүдлэнгээс нь эхэлж унасан. Тэр жилээ аймгийн наадамд түрүүлж байсан юмдаг. Хүүхдэд унасан морь түрүүлж айрагдах шиг баяр бахдалтай юм хаа байхав. Наадам дөхөхөөр сэтгэл хөнгөрөөд сайхан байдаг байж билээ. Би ч цагтаа чамгүй унаач гэгдэж явсан юм шүү.
-Унаач хүүхдийн чадвар амжилтанд шууд нөлөөлнө шүү?
-Тэгэлгүй яахав. Унаач хүүхэд л уралдааны замд морио залж чиглүүлнэ шүү дээ. Ямар тактикаар яаж уралдахаа боловсруулна гээд тэрүүхэн хавьдаа тооцоо хийнэ./инээв/Ухаа азаргыг ид хурдан байхад Гангаачулууны хүрэн алаг гэж мундаг хурдан үрээ байлаа. Аюушийн ухаа, Гангаачулууны хүрэн алаг хоёр уралцаад л барианд орно шүү дээ. Нэг удаагийн наадмаар би унаач хүүхдийн муухан заль хэрэглэж ухаагаа түрүүлгэж байсан юмдаг.
-Ямар арга хэрэглэхэв?
-Сумын наадамд юм даг. Хоёр хязаалан үрээ урд хойноо ороод аль нь ч түрүүлж мэдэхээр болмогц толгойд нэг бодол зурсхийгээд ороод ирлээ. Барианы зүүхэнтээ майхангууд байдаг байсан юм. Тэр лүү ухаа үрээгээ хантайруулаад гэрийн буурин чинээ тойроод гарахад хүрэн алаг үрээ дагаад л ороод ирсэн. Тэгээд миний үрээ түрүүлж, хүрэн алаг үрээ аман хүзүүдэж байсан юм.
-Таны үед унаач хүүхэд ямар үүрэг хүлээдэг байв. Зарим нэгний ярих нь хоол унднаас эхлээд сахилга бат өндөртэй байсан юм шиг байдаг?
- Махан хоол барагтай идэхгүй шүү дээ. Цагаан будаа, цагаан идээ л иднэ, цийдэмээ ууна. Наадамд явахдаа боорцог хийж аваад явна. Ёотонг хүртэл тоотой иднэ шүү дээ. Ер нь эргээд бодохоор бидний үеийнхэн одооны хүүхдүүд шиг эрх танхи байсангүй. Том хүний үгийг зарлиг шиг л дагана. Өөрт хэцүү байсан ч том хүн юу гэж хэлнэ. Түүнийг хийнэ. Одооны хүүхдүүд 1-2 насны морь уначихаад л ядарлаа гээд хэвтчихнэ. Бидний үеийнхэн зургаан насны морь унана. Уралдааны дараа морьдоо хөтлөөд шөнө дөл болтол шон тойроод алхана шүү дээ. Одоо эргээд бодохоор тэр үеийн хөгшчүүд оройн сэрүүн болж чулуу хөрсөн хойно морины ажил хийлгэдэг байсан юм билээ. Манай нутаг чинь халуун чулуу нь өдрийн наранд халчихдаг учраас өглөөний сэрүүнд морио хөлсөлнө. Түүнийгээ дагаад унаач хүүхдүүд өглөө эрт нар битүү байхад босно. Адуугаа хурааж ирчихээд шон дээрээ зээ татаад зогсоно шүү дээ. Морины тэр их ажлын хажуугаар ээжийдээ тусалж аргал түлш түүнэ гээд бидний үеийнхэн ер нь их ажилтай байсан юм билээ.
-Тэгж байсны өгөөж хожмоо гарна биз?
-Тэгэлгүй яахав. Ядаж л хэр баргын юманд шалчийгаад байхгүй болно.
-Ахмадууд юу гэж сургахав?
-Тохьтой томоотой бай. Ташуураараа газар битгий балба. Амьтан хорхой битгий ал, хараал ерөөл хэлж болохгүй гээд л юу эсийг сургахав дээ. Тухайн үедээ нэг их тоодоггүй байсан ч эргээд бодоход амьдралын ухаан зааж байсан юм билээ. Манай нутагт зээ татна гээд нэг гоё юм байдаг. Чи сонссон байх. Аймгийн наадамд оччихоод сум сумаараа шон татаад бууна. Тэгээд шөнө орой хүүхдүүд нь зээ татаад л шонгоо тойрно шүү дээ. Бусад сумын хүүхдүүдээс дутахгүй гээд хэрдээ л хичээнэ. /инээв/ Одоо 80 гарсан Цэрэнсодном гэж хөгшин бий. Тэр хүн багадаа зээг мөн ч гайхалтай татдаг байж билээ.
-Тэгээд та хэдий үеэс нь бие даан морь уях болсон юм бэ?
-1980-н хэдэн оноос бие дааж морь уясан.Эхэндээ ч сумандаа л нааддаг байсан. Дараа нь 1990-н хэдэн оноос аймагт нааддаг болсон. Бас ч үгүй нэлээд хэдэн айраг, түрүү хүртсээн хөөрхий, хурдан тууртын буянаар.
-Медалиа тоолж байв уу?
-Сум, аймгийн нийлсэн нийт 32-33 медаль байна лээ. Түүний 12 нь алтан медаль байсан. Одоо ч нас яваад бидний морь уях хөг өнгөрч байх шиг байна даа. Дуртай юм болохоороо тэсэхгүй уях юм. Дээр нь морь унах хүүхэд олдохоо байсан байна. Хүүхэдгүй морь уяна гэж байдаггүй юм байна. Нийгмийн хөгжлөө дагаад хүүхдүүд морь унах нь ховор болж. Уцэг эх нь ч дургүй болж. Аргадаж байж хэдэн морио хөлслөхгүй бол хүний үг ч даахгүй. Би уг нь бага насныхаа адууг өөрөө хөлслөөд л чавхдаад байдаг байсан. Одоо ч бас арай барахааргүй болжээ. /инээв/
-Цэрэгт явтлаа хурдан морь унана гэдэг бас ч яггүй байх шүү. Хоньбаатар гуай одоо нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-67 нас хүрч байна. Үе тэнгийнхэн маань хөнгөн шингэн байна л гэлцдэг. Гэхдээ өмнөхөө яаж гүйцэхэв дээ.
-Насандаа баймгүй ануухан харагдаж байнаа?
-Би тамхи татаж үзээгүй хүн. Тэр бас нөлөөлдөг байх. Хүн ер нь болж өгвөл хор нөлөөтэй гэснийг хэрэглэхгүй байвал болох юм байгаа юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна