Үндэсний сурын харвааны луу жилийн шилдгүүд тодорлоо


Улиран одож буй усан луу жилд эрхийндээ иртэй харваачдын тавьсан сум онч мэргэн байж, амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Нээлтийн харваагаараа салхиа хагалсан харваачид луу жилд 17 удаагийн харвуул тэмцээнд оролцон цэц мэргэнээ сорьсон юм.
Ардын Хувьсгалын 91 жилийн ой үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул “Бурхан Халдун” групп, Баянзүрх дүүргийн харваач Монгол Улсын Гоц мэргэн, спортын мастер Цэвээний Хүдэрчулуун 40 сумнаас 38 онож түрүүлэн аав Монгол улсын Гавьяат тамирчин, Гарамгай мэргэн Цэвээнийхээ амжилтыг давтсан нь луу жилийн онцлох үйл явдлын нэг байлаа. Удам дамжсан харваачдын нэг Ц.Хүдэрчулуун ийнхүү монголын анхны аав хүү Гарамгай мэргэчүүд болсон нь үндэсний сурын түүхэнд тодоор бичигдэх бахдам амжилт юм.
Харин эмэгтэй харваачдаас Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Төв аймгийн харьяат Чингис Хааны Дэлхийн Акедемийн харваач Монгол улсын Мэргэн Холхорын Оюунчимэг түрүүлэн Хошой мэргэн цол хүртсэн билээ.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул “Алдар” спорт хороо, 330-р ангийн харваач Монгол Улсын Мэргэн, спортын мастер Батаагийн Баярсайхан 172 оноогоор 2012 оны Манлай эрэгтэй харваачаар шалгарсан бол шилдэг эрэгтэй харваачаар Ховд аймгийн Булган сумын уугуул Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” спорт клубын харваач МУ-ын Мэргэн спортын мастер Лхамжавын Отгонбаяр 171,5 оноогоор тодорчээ. Шилдэг эрэгтэй харваачдын удаах байранд Хэнтий аймгийн уугуул “АПУ трейдинг”ХХК, ”Зэв-Алтантүрүү” багийн харваач Спортын мастер Ренчиндоржийн Амарболд 169 оноогоор, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул “Алдар” спорт хороо “МОНБЕТ” ХХК-ийн харваач, спортын мастер Жарантайн Мягмар 167 оноогоор, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр “Хангарьд” спорт хороо, “ГЛОЖЕКС” ХХК-ийн харваач МУ-ын Мэргэн, спортын мастер Баасанхүүгийн Ёндон 164 оноогоор тус тус шалгарсан байна.
Тэгвэл усан луу жилийн эмэгтэй Манлай харваачаар 183,5 оноо цуглуулсан Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Төв аймгийн харьяат Чингис Хааны Дэлхийн Акедемийн харваач Монгол улсын Хошой мэргэн Холхорын Оюунчимэг шалгарч хамт олноо хошуучилжээ. Харин шилдэг эмэгтэй харваачдыг 169 оноотой Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат “АПУ трейдинг”ХХК, “Зэв-Алтантүрүү” багийн харваач спортын мастер Ишгийн Цэцэгмаа, 163,5 оноотой Дорнод аймаг Баяндун сумын харьяат “Адуунчулуун”, “Дорнын Гэрэгэ” ХХК-ийн харваач, спортын мастер Чагнаадоржийн Гандаваа нар удаалсан байна.
2012 оны Манлай эрэгтэй харваач хүүхдээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул , “Мэргэд” цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч Монгол улсын Өсөх Идэр мэргэн Бадам-Очирын Сосорням шалгарлаа. Харин шилдэг харваачаар Төв аймгийн Монгени 5-р сургуулийн сурагч Батсумьяагийн Лувсандорж тодорсон байна.
Шилдэг харваач хүүхэд номинацийн эмэгтэйчүүдийн төрөлд Төв аймгийн харьяат, “Хүмүүн” цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч, спортын мастер Баттулгын Отгонжаргал шалгарлаа. Тэрээр 15 настайдаа спортын мастерын болзлыг хангаж байсан юм. Харин шилдэг эмэгтэй харваачаар Дорноговь аймгийн харьяат Сайншандын 1-р 10 жилийн сурагч Энхболдын Биндэръяа нэрлэгдсэн байна.
Монголын үндэсний сурын холбооны удирдлагууд үндэсний өв соёлоо хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, залуустаа үлгэрлэж буй ахмад харваачдаа амжилтаар нь жагсаадаг уламлжалтай. Энэ жилийн шилдэг ахмад эрэгтэй харваачаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын уугуул,АПУ трейдинг” ХХК, “Зэв-Алтантүрүү” багийн харваач спортын мастер Бүжийн Жалбаа, ахмад эмэгтэй шилдэг харваачаар Дорнод аймаг Баяндун сумын уугуул, “Бурхан Халдун” групп Баянзүрх дүүргийн харваач, МУ-ын Мэргэн, спортын мастер Дондогнямын Цэцэг нар шалгарлаа.
Луу жилийн шилдэг дасгалжуулагчаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сум “Шунхлай трейдинг”ХХК-ийн харваач, спортын мастер, Аймгийн гоц мэргэн Самданпүрэвийн Баяржаргал, шилдэг үйлдвэрлэгчээр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Буянтын Энхсайхан нар шалгарлаа.
Монгол үндэстний тусгаар тогтнолын баталгаа эрийн гурван наадмын нэг сурын харвааны луу шилдгүүдээр тодорсон нийт харваачдадаа сайтынхаа нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэн, амжилт хүсье.
Та бүхний тавьсан сум мэргэн байх болтугай.
А.Мөнх-Эрдэнэ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна