Сэтгэлийн зул өргөмүй


Монгол улсын Манлай уяач Дондогийн Оюунбилэг 2013 оны 01-р сарын 23-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлж, монголын хурдан морины салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
Д.Оюунбилэг нь 1962 оны 3-р сарын 8-нд Төв аймгийн Баян суманд Дондогийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Бага балчир насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн тэрээр долоон настайдаа сумынхаа дунд сургуульд элсэн орж, улмаар Төв аймгийн Зуун мод хотын 10 жилийн дунд сургуулийг 1979 онд төгсчээ.
1980-1985 онд Политехникийн дээд сургуулийг мод боловсруулах үйлдвэрийн механик инженер мэргэжлээр дүүргэн, 1985-1987 онд гэр ахуй модон эдлэлийн үйлдвэрт механик инженерээр, 1988-1990 онд сурган хүмүүжүүлэх боловсролын салбарт багшаар ажиллаж байгаад 1990 оноос хойш хувийн бизнес эрхлэхийн зэрэгцээ хурдан морь уяж сойх их үйлсэд шамдах болсон юм.
Хурдан хүлгийн хийморьт сүсэглэдэг өвөөгийнхөө уясан морьдыг унаж явсан тэрээр 4-р ангийн сурагч байхаасаа уяа эвлүүлж, 1992 онд сумынхаа наадамд хүрэн халзан азарга, ам цагаан хул хязаалан, зээрд даагаа айрагдуулан анхны айргаа амсаж байжээ. Ийнхүү хурд чуулсан нутгийн наадмаас нэг дор гурван айраг хүртсэн тэрээр морь уях төрийн их хэрэгт улам бүр шамдсаар “Хотгойдын хурд-2007” төвийн бүсийн уралдаанд Б.Баасанбазарын Сувдан зээрд хязааланг аман хүзүүнд хурдлуулж том наадмын өм нээгдсэн билээ. Тэр цагаас хойш хүлэг морин шүтээнтэй хийморилог эрийн уясан хүлгэд улс бүсийн наадамд цахиур хагалан хурдалж “Заамарын хурд- 2008” төвийн бүсийн наадамд Ш.Батжаргалын халтар морийг айргийн гуравт, Х.Цогтсайханы хамар цагаан хул соёолонг айргийн дөрөвт хурдлуулан нэг дор бүсийн наадмын хоёр айраг хүртэн магнай тэнийж байсан билээ.
Түүний дараа жил “Дүнжингаравын хурд-2009” хаврын бүсийн уралдаанд Баянхонгор аймгийн Богд сумын уугуул Ц.Дэлгэрдалайн халтар халзан морийг айргийн гуравт хурдлуулж, Атар газар эзэмшсэний 50 жилийн ой “Сэлэнгэ -2009” хаврын бүсийн уралдаанд Сувдан зээрдээ түрүүлгэн, халтар халзан морио айргийн дөрөвт хурдлуулсан бол АХ-ын 88 жилийн ой төрийн их баяр наадамд Сувдан зээрд азаргаа айргийн дөрөвт хурдлуулж төрийн наадмын анхны хишгээ хүртсэн билээ. Үхэр жилийн уралдаан Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн даншиг наадмаар үргэлжилж Ц.Дэлгэрдалайн халтар халзан морийг түрүүлгэн, Д.Мөнхцогийн Цоглог зээрд соёолонг айргийн гуравт, Д.Түмэнжаргалын зээрд шүдлэнг айргийн дөрөвт тус тус хурдлуулан 2009 оныг улс бүсийн наадмын хоёр түрүү, таван айргийн амжилтаар үдсэн байдаг.
Дөрвөн хүчитний нэг бар жилд Д.Оюунбилэг уяачийн аз од цалгин байж, төрийн их баяр наадам АХ-ын 89 жилийн ойд Х.Цогтсайханы Сүмбэн зээрд азаргыг түрүүлгэн, Д.Мөнхцогийн Цоглог зээрд азаргыг айргийн дөрөвт хурдлуулсан бол хэдхэн хоногийн дараа болсон шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд Б.Баасанбазарын Дөлгөөн хонгор морийг түрүүлгэн Ц.Баянжаргалын Чандмань халтар морь, Сүмбэн зээрд азаргаа тус тус айргийн гуравт хурдлуулж адуутай нөхөрлөсөн эр хүний бахдалыг ханатлаа мэдэрсэн билээ. Чухамдаа улсын наадам, Их хурд уралдаан “Агт-Эрдэнэ” галынх Д.Оюунбилэг уяачийнх болсон юм. Ийнхүү халхын наадмыг дэвжээг хотойтол наадаж уугуул нутаг, унасан газар шороогоо баярлуулсан тэрээр Өвгөн ноён Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын нэрэмжит “Сэцэнханы хурд 2010” зүүн бүсийн даншиг наадамд Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул Я.Батсуурийн Үйзэн хонгор морийг айргийн гуравт, Х.Цогтсайханы хүрэн хязааланг айргийн тавд хурдлуулсан бол Орхон аймагт зохиогдсон “Эрдэнэт их хурд 2010” төвийн бүсийн даншиг наадамд Б.Баасанбазарын Дөлгөөн хонгорыг дахин түрүүлгэж, Тогоруу саарал азаргыг нь айргийн гуравт хурдлуулсан билээ.
Ийнхүү бар жилийн баяр наадмуудаас гурван түрүү, долоон айраг хүртэн бахтай наадсан тэрээр 2011 он гарсаар "Булганхангайн хурд- 2011" хангайн бүсийн хаврын уралдаанд Д.Түмэнжаргалын Дэгдээхэй хээр соёолонг айргийн тавд, АХ-ын 90 жилийн ойд Сүмбэн зээрд азаргаа айргийн тавд, Ч.Батбадрахын ухаа халзан морийг айргийн гуравт хурдлуулсан бол “Говьшанхын хурд-4” уралдаанд Х.Цогтсайханы хүрэн соёолонг айргийн дөрвөөр давхиулжээ. Харин Дорноговь аймгийн 80 жилийн ой, зүүн бүсийн даншиг наадамд Ч.Батбадрахын ухаа халзан морийг түрүүлгэн, Цоглог зээрд азаргаа тавлуулж, Дэгдээхэй хээр соёолонгоо гуравт хурдлуулсан юм.
Хөх тэнгэрт хүржигнэн байдаг хүч ихт луу жил гарсаар Д.Оюунбилэг уяач “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд Г.Баттөмөрийн бор морийг айргийн гуравт, Б.Саранхүүгийн хонгор халзан соёолонг айргийн тавд тус тус хурдлуулж АХ-ын 91 жилийн ой, төрийн их баяр Ш.Лхамсүрэнгийн зээрд даагыг айргийн тавд давхиулсан бол Төвийн бүсийн наадамд Х.Цогтсайханы зээрд хязаалан, Ш.Лхамсүрэнгийн зээрд даагыг тус тус айрагдуулж, "Их мандал 2012" говийн бүсийн уралдаанд Б.Баасанбазарын Дөлгөөн хонгор морио айргийн гуравт хурдлуулж, улс бүсийн наадмаас зургаан айраг хүртжээ.
Ийнхүү хурдан морь уяж сойх, мориор дамжсан үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан Монгол Улсын Манлай уяач Дондогийн Оюунбилэг сүүлийн таван жилийн дотор улс, бүс, шигшмэл морьдын уралдаанаас зургаан түрүү, 27 айраг хүртэн ММСУХ-ны 2009 оны шилдэг есөн уяачийн дөрөвдүгээрт, 2010 оны оны шилдэг есөн уяачийн нэгдүгээрт, 2011 оны шилдэг есөн уяачийн дөрөвдүгээрт тус тус эрэмблэгдэж байсан билээ.
Түүний монголын хурдан морины хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж 2008 онд аймгийн Алдарт уяач, 2011 онд “Монгол Улсын Манлай Уяач” хэмээх эрхэм цолыг хүртээсэн юм.Монгол түмний үндэсний их өв соёл хурдан морины уралдаанд үнэтэй хувь нэмэр оруулж, хурдан морийг уях нарийн ухааныг гарамгай сайн эзэмшин аргамаг хурдан хүлгүүдээ улс, бүсийн наадамд олон удаа алтан жолоо өргүүлж Монгол түмэндээ цэнгэлийг дээдийг эдлүүлж явсан эрхэм анд, элбэрэлт хань таны минь гэгээн дүр, моринд хайртай Монголын ард түмний болоод алтан нутгийнх нь зон олны зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно. Бурханы хүлгэдийн уяаг эвлүүлэхээр бидний дундаас үүрд явсан эрхэм тандаа маанийн ерөөл талбин сүүн цацал өргөе.
Буурал замбуулинд саатах богинохон амьдралдаа харц дээгүүр магнай тэнэгэр амьдарсан та минь төрсөн нутгийнхаа алтан хөрсөнд амгалан нойрсоорой.
Талийгаачийн хань, үр хүүхдүүд, “Агт-Эрдэнэ” галын хамт олноос...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна