Хүрэн гэлэнгийн шийрийг хатаагч Н.Бүргэд Алдарт


Шанхайн хэцдээ хурд ирлэж насаа элээсэн хөх өвгөчүүлийн нэг нь аймгийн Алдарт уяач Намсрайн Бүргэд. Эдүгээ нас сүүдэр 87 зооглож буурал уяач хүй цөглөсөн төрлөх нутагтаа энх тунх амьдарч байна. Сум орон нутагтаа хамгийн өндөр настайд тооцогдон хүндлэгдэж буй буурал уяач цагтаа цалгиж, адуу таних эрдмээрээ гайхагдаж явсан нэгэн.
Түүний ах Намсрай /ахаараа овоглодог/ Шанхайн хэцийн нэрт уяачдын нэг Хүрэн гэлэнгийн төрсөн дүү бөгөөд Н.Бүргэд тэрхүү буурлынхаа адууг уяж уяаны дөр анх суусан гэдэг.
Хүрэн гэлэн гэгч адууны торгон ирийг нарийн мэдэрдэг түүний уясан адууг өөр ямар ч хүн уяад хурдлуулж чаддаггүй байсан тухай нутгийнхан одоо ч ярьдаг. Чухамдаа Хүрэн гэлэн хүлэг таних нүдтэй, хурд ирлэх эрдэмтэй нэгэн байжээ. Тэрхүү эрдмийг нь дүү Н.Бүргэд нь өвлөн авч Шанхай нутагтаа олон сайхан хурдан буян авчирсан гэдэг билээ. Н.Бүргэдийг уяаны эрдэмт сургаж гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачтануудын нэг нь Шанхайн нэрт уяач Наваан юм. 16 настай бяцхан хүү найз Шийхэрийнхээ хамт Наваан багшид шавь орж, морь уях их эрдэмд суралцсан гэдэг.
Н.Бүргэд морь уяхаас илүүтэй танихдаа гаргуун хэмээгдэж түүнийгээ ч баталж байсан нь олонтаа. Бригадын дарга “ногоон” хэмээх Сүхбаатарын хониндоо унадаг байсан хонгор халзан үрээг хурдан хэмээн авахад зарим нэг нь “хонины морь хурдлаад хурдлаад хаа холдохов дээ” хэмээн шоолонгуй байсан гэдэг. Гэвч Н.Бүргэд халзан үрээгээ хөнгөлөөд морь болгож сумынхаа наадамд хоёр түрүүлгэж, хоёр айрагдуулсан гэдэг.
Мөн түүнчлэн Цэрэнбазар гэгчийн багахан наадамд өнгөлсөн хүрэн даагыг авч Баян-Овоо сумын наадамд түрүүлгэн, Цогтцэцийдээ хэд хэдэн удаа айрагдуулж байжээ. Н.Бүргэдийн хурд таньсан түүх үүгээр хэмжигдэхгүй Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цээнзэнгээс хүрэн азарга авсан нь сумандаа олон түрүүлсэн бол Дундговь аймгийн Луус сумын уугуул “хамар” хэмээх Догсомоос бор азарга, шар хээр морь хоёр авчран хурдлуулж байсан билээ. Тэрхүү бор азарга сумынхаа баяр наадамд хэд хэдэн удаа түрүүлсэн бол шаар хээр морь нь мөн л хурдан гэдгээ харуулж айрагдаж байсан гэдэг.Н.Бүргэд олон жил мал туусан бөгөөд тэгж явахдаа хар хаатай хүрэн үрээ авчирсан нь олон удаа айрагдаж түрүүлж байсан хэмээн нутгийнхан ярьдаг юм билээ.
Ийнхүү хурд цуглуулсаны үрээр Н.Бүргэдийн унаган адуу цахиур хагалан хурдалж Таван толгойн уурхайн 20 жилийн ойгоор буюу 1986 онд унаган шарга азарга нь урамтай сайхан түрүүлж байсан гэдэг. Хожмоо буурал уяач шарга азаргаа хүү Баянхүүдээ өмч тасдан өгсөн бөгөөд үр төл олон сайхан шарга адуу одоо ч бий аж. Ийнхүү хурдан хүлгийн хийморьт сүсэглэж, нутгийн адууны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж явсан Шанхайн нэрт уяач Хүрэн гэлэнгийн шийрийг хатаасан Н.Бүргэдийн адуу таних эрдмийн талаар товч өгүүлэхэд ийм буюу.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна