Аз нь дутна

Санжаадорж
2013 оны 1-р сарын 11 -нд

Галшарын нэрт уяач “монхор” Халтар нь Шаравын Адилбишийн хээр соёолонг уяж, 1934 оны улсын наадамд явжээ. Ноорхойдуу хувцастай, айлд хар бор ажил хийн амь зуудаг тарвагачин Адилбиш Халтарт ойр зуурын ажлыг нь хийж өгч тусална.
Тэгтэл улсын наадмын довон дээр хүрэн азаргаа түрүүлгэсэн “монхор” Халтарын уяан дээр Уулбаяны уяач “хув” Дагва ирж амар мэнд мэдэлцээд:
 -Соёолонд ямар морь түрүүлэх вэ? гэхэд “хув” Дагва,
 -Энэ зураг нь онгойсон хээр морь хэнийх вэ? гэж Адилбишийн хээрийг зааж гэнэ. ”Монхор” Халтар,
-Манай хөтөчийн морь. Усанд явсан одоохон ирнэ гэжээ. ”Хув” Дагва Адилбишийг хүлээн ус аваад ирж явахыг хараад:
-Өө энэ хэрийн тарвагачны морь улсын довон дээр түрүүлэхгүй,аз нь дутна гэж тоомжиргүй хэлэхэд дэргэд нь байсан уяач Халтар өшиглөөд авмаар санагдсан аж. Маргааш нь Адилбиш нилээд цаана тосоод байж байтал хээр морь нь түрүүлээд гараад ирэх тэр. Гэтэл тэрээр дагуулан тойруу замаар тойрч будилсаар аман хүзүүдүүлчихжээ. Урьдны хүмүүс морийг эзэнтэй нь хамт шинжиж байсны нэг нь энэ буй за. Эзний хоншоор гэж байдаг бололтой.  

Намсрайцэрэнгийн Санжаадорж
2010.05.10.

 

 

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна