Арвай хээрийн домог

Эрдэнэхуяг
2013 оны 1-р сарын 11 -нд

XYIII зууны дунд үе буюу Манжийн тэнгэр тэтгэсэн хааны 8-16 /1743-1751/ дүгээр оны үед хошууны тав дахь удаагийн ноён Үйзэн гүн Сандуйжавын адуун сүрэгт хотол хошуундаа алдартай нэгэн гайхалтай жороо хээр морь байсан бололтой.
  Тэр жороо хээр морь аймаг хошуу, нутгийнхаа наадам цэнгэл бүхэнд уралдан түрүүлж, хошуу нутгийнхаа алдар нэрийг гаргадаг байж. Ийн учир хээр морины хосгүй сайхан явдлыг үзэж сонирхсон олон түмний нэгэн цуглаан дээр эзэн ноёны сүрэгчин Хүдэргэрсүү гэгч жороо морины уудам сайхан ташаан дээр ургаж заяасан нарийн говилд нь таван ширхэг арвай тавьж уралдуулсан ажээ.
  Хүлгийн шандсыг соригч тэрхүү уралдааны түрүүг авсан жороо хээрийн хондлойд тогтоосон таван ширхэг арвай нь яг хэвээрээ ирж наадамчин олныг гайхуулжээ.
  Тэр үеэс жороо хээр морийг арвай хээр гэж нэрлэх болж цаашдаа газар орон, хотол хошууны нэр болон хувирчээ.

Д.Эрдэнэхуяг


 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.