Жороо морины түүхэн товчоон
1271 онд Хятад газар эзэн суусан Монголын хаад Вьетнамын вант улсыг эзэлсний дараа тусгай элчийг Бирм-д /одоогийн Маяами/ илгээж, тус орныг их хааны эзэмшилд нэгдэхийг шаардсан гэдэг. Гэвч Бирмийн ван Паратахапате биелүүлэхээс татгалзахаар барахгүй Монголын их хааны элчийг цаазалсан байна. Харин 1277 онд Юнаны /одоогийг Хятадын Юнан муж/ амбан 700 морьт цэргийн хамтаар Бирмид халдан довтлов. Бирмүүд тэдний өөдөөс хэдэн арав дахин хүч давуу 40-50 мянган явган цэрэг, 10 мянган морьт цэрэг, 800 гаруй байлдааны заан хөлөглөв. Монголчуудын морьд нүсэр том заанд үл ойртож чадах аж. Иймд монголчууд маш гавшгайлан зайлж холоос харвах бөгөөд дайсны үл хүрэх газар монголчуудын сум хуяг дуулгыг нэвт харвах билээ. Холын энэ харваа нь зааныг онох нь ашигтай болж шархадсан заанууд хүний өөрийн ялгалгүй дайралдсан бүхнээ хаман дайрч байв. Монголчуудын морьд хурд нь үл цуцах цэргийн байлдах чадвар маневар сайн, зугтаж явахдаа эргэн харвах нь маш оновчтой, алдаж харвах нь үгүй. Монголчууд дайсныхаа зааны ийм тусламжтайгаар хүч тэнцвэргүй дайнд ялж, Хуту шархадсан учраас гурав дахь өдрөө гэдрэгээ эргэжээ. Тэр жилээ монголчууд Бирмид дахин 3840 цэрэгтэй очиж хэд хэдэн цайзыг эзлээд халуунд тэсэлгүй ахин Хятад руу эргэж ирсэн байна. Бирмчүүд ихэс дээдэс нь тухлан унадаг, явдал зөөлөн /заан жороо гишгидэлтэй учир явдал зөөлөн байдаг/ бодь амьтан болох заанаа дайнд буруугаар ашигласан хэдий ч дайнд ялагдал хүлээсэн. Харин нүүдэлчид ихэс дээдэс жанждадаа жороо явдалт морийг нь эмээллэж өгсөн нь учиртай юм. Чухам жороо морийг ямар онцгой тохиолдолд унаж байсан тухай түүхэн мэдээ сурвалж, сонирхолтой баримтаас цаашид өгүүлэх болно.
1. Хэнтий ханы Хөдөө арал дахь Их Монголын хааны ордыг чиглэн дөрвөн зүг, найман зовхисоос үхэр тэрэгтэй гэр орд, тэмээн хөсөг цувж талын язгууртнууд яарсан хэдий ч баяр ёслолын байдалтайгаар урьдаар товлосон горимын дагуу маш цэгцтэй хүрэллэн буух ажээ. Тэд жам ёсоор цуглаж Их Хуралдайд цуглаж буй нь энэ билээ. Зарим эрдэмтэд Их Хуралдайг өнөөгийн парламентийн өвөг төрх гэж тодорхойлжээ. Хуралдайгаар шинэ хааныг өргөмжлөн залах дайн тулалдааны асуудал зэрэг төр улсын хэмжээний томоохон хэргийг зөвлөдөг байжээ. Хэн ч атугай Хуралдайг алгасан хаан болох хууль зүйн болон зан суртахууны үндэслэл байхгүй байсанд Хуралдайн ач холбогдол орших аж. Ийм Монгол маягийн парламентийн түшмэдийн унаа болох жороо морьдын тоо тэр цагт 1000 хүрч байсныг Чанчунбумба зүгээр нэг тэмдэглэсэнгүй. Эрхэмсэг энэ хүлгийг гол төлөв Хуралдайд оролцох эрхтэй хаад, түшмэд, жанжид унаж байсанд утга нь оршино. /Ч.Далай хувийн тэмдэглэлээс/
2. Тэр болгон монголчууд морины хурд, нумын тэлэлтээр бүгдийг шийдэж байсангүй. Тайван замаар дагуулан авах нь монголчуудад чухал зорилт байлаа. Жанжин байх, цэрэг байхаасаа юугаараа хэцүү билээ. Цэрэг бол дайснаа алж чадна, олзолж ч болно. Харин жанжин бол ямагт аврагч байх ёстой. Чингисийн жанжид үүнийг л баримтлах билээ. 1215 онд Алтан улсын умард нийслэлийг эзлэхийн төлөө тулалдаанд Хятадын цэрэг ялагдаж, хот руугаа зугтан ороод, таг түгжин суухад Мухулай жанжин хотыг удаан хугацаагаар бүслэн хааж, ятган ухуулж зөөлнөөр буулган авах арга хэрэглэжээ. Хот хүнсгүй болж цэргийн жанжнууд нь хоорондоо үймж, бие биенээ алж, цэргүүд нь байлдах сэтгэлгүй болж сүүлдээ эсэргүүцэлгүйгээр хотоо найр тавин өгч Монголд дагаар оржээ. Мухулайгийн ятган буулгах энэхүү дагууллаас гадна Чингис хааны үед Зэв, Сүвэдэй нар дундаж Азийг зэвсэг хөдөлгөхгүйгээр, Хувилай хааны үед Баян, Ачу, Алчихай нар Дорнод Хятадад хүн ам, хот балгадыг нь үй түмээр нь дагаар оруулж явсан нь дэлхийн түүхэнд ижилгүй үзэгдэл хэмээгджээ. Үүнээс үзэхэд дагаар орох нөхцөл бүрдэхэд тэд догшин омголон морьдоороо тэр чигээр нь гишгэлэн ороогүй нь илхэн. Тэд бас хөл алдан үймээн самуун бүр үзэхгүй харин ямар ч цагт хэзээ ч болзошгүй аюулаас сэрэмжлэн хамгаалах түрүүч цэргээ оньслон байршуулж хаад жанжид нь сүлд тугаа мандуулан хур дэлтэй жороо морио унаж, жагсан орсон нь энгийн ард иргэдэд итгэл сүр хүчийг төрүүлж чадах билээ.
3. Хувилай хаан тэргүүтэй Монгол ноёд жанжид далайн зам дамжлага цэргийн хувьд өнөөгийн үзэсгэлэнт Чэжү арлыг юуны өмнө сонгон авч япон руу довтлох газрын түшиц газар болгон ашиглаж байлаа. Чэжү арал нэгэнт Монгол цэргийн түшиц болсон онцгой район байсан болохоор тэнд цэргийнхэн, тэдний гэр бүл, хамаатан садан гэх мэт цөөнгүй монголчууд суурьшин амьдарч байжээ. Корёгирийн түүхэнд тэмдэглэснээр Самбёлчо хэмээх салан тусгаарлагчдыг 1373 онд бут цохиход оролцсон Монгол цэргүүдээс 500-г нь Чэжү аралд Корёгийн вангийн хүсэлтээр үлдээсэн байна. Тэд Япон руу хийсэн довтолгоонд оролцсон бөгөөд довтолгооноос буцаж ирсэн цэргүүдийн 1400-г Чэжүд үлдээж ер нь нийт 2000-аад цэрэг үлдсэн гэсэн тоо байдаг байна. Үүнээс гадна Юан гүрэн мөхөх үед Мин улс Юаны хаад ноёдын удмын 80 гаруй өрхийг 1374 онд уг аралд цөлжээ. Нэг өрхийг бараа бологсодтой нь 4-5 хүн гэж тооцоход 320-500 орчим хүн болохоос гадна Юаны үед ордон сүм бариулах, агт хариулах хүмүүсийг аваачиж байсныг нэмж болно. Чэжү аралд цэргийн агтны зориулалтаар монгол адуу хариулах, өсгөн үржүүлэх ажил эрхэлж байсан монголтой шууд холбоотой, эдүгээ зөвхөн Чэжү аралд байгаа жижиг биетэй адуу бол тэр үеийн монгол адууны удам мөн болохыг судлаачид нэгэнтээ нотолсон байна. Гэтэл Солонгосын бусад нутагт тийм адуу байдаггүй байна. Анх 1276 онд 260 адуу аваачсанаас хойш хэдэн жил болоод дахин адуу, мөн хонь, үхэр, ямаа аваачиж мал аж ахуй эрхэлжээ. Нэгэнт монголчууд удаан хугацаагаар суурьшиж байсан болохоор хэлний хамаарлын асуудал бас холбогдох нь тодорхой.
XIII-XIY үед Монгол хэлнээс Солонгос хэлэнд орсон үгсийн нэлээд нь Чэжү арлынхны хэлэнд байна. Ялангуяа адууны өнгө зүс, адууг уналга тээвэрт хэрэглэхтэй холбогдсон эд хэрэглэлийн холбогдолтой үгс цөөнгүй байгааг эрдэмтэд тайлбарлажээ. Чэжү аралд Монголоос очсон адуу сүргээрээ жороо биш юмаа гэхэд эдгээр адууны дээд сор нь жороо морьд байсан нь лавтай. Чэжү арлынхан одоо болтол цөөн тооны адуу маллаж байх бөгөөд жороо морийг мартаагүйгээр барахгүй, тэдгээр адуугаа “Jora mari” гэж эртний Монгол аялгаар нь тун эвлэгхэн нэрлэж заншжээ.
Д.Эрдэнэхуяг
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна