Чойжилсүрэнгийн саарал


Адуу хийморилог буйн заяа их билээ. Нутаг нутгийн алдартай жороо хүлгүүдийг судлан сонирхож явахдаа далаад оны үед Завхан аймгийн Яруу суманд “сайн” жороо саарал морь байсан тухай тэмдэглэж билээ. Сүүлд нь нутгийн хүнээс сураглавал тэр нь гарцаагүй болж эзэн нь энх тунх Улаанбаатар хотод амьдарч буйг заалган уулзсан юм. Жороо саарлын эзэн, тус нутгийн уугуул /ахмад дайчин/ өндөр настан уяач, Ма Баян овгийн Хоролхүүгийн Чойжилсүрэн гуай юм. Хэрэг зоригоо таниулахын завсар бага насны дурдатгалыг нь тэмдэглэн авсан минь бас сонин. Долоон настай Чойжилсүрэн хүүд, аав Хоролхүү нь Галуутайн хүрээний Майдар эргэх шашны баяр үзүүлэх гэж нутгийн хүнээс шавилхан биетэй хонин жороо хээр морь авч өгсөн гэнэ. Хүү тэр жороо хээрийн нуруунд морьдож хүлгийн зоотой танилцсан түүхтэй. Бидний яриа хээр морьтой холбоотой ч байж болох аж.
Саарал морь таны унаган адуу юу, гэсэн эхний асуултаар яриагаа эхлэхэд өвгөн уяач үүнийг л хүлээж байсан мэт ихэд мэрийх бололтой маш цэгцтэйгээр, жороо саарлын тухай ийн өгүүлсэн юм. “За саарал унага чинь 58 оны хавар манай бөгтрөгтэй саарал гүүнээс гарсан юм. Халтар хээр азарганы минь гал үр, Яруу сумын Зүйлийн голын унага шүү дээ. Төрөлхийн жороо, гөрөөсөн язгуурын хэлбэртэй их ороо, ааш зантай унага байсан. Дааганд нь би зайдан сургаж аажим аажмаар явдлыг нь тогтоож байлаа. Хавар цагаар, хязаалан насандаа нэгэн байдас хураан Их голоос Жаргалант уруу тогтох болсныг барьж аван хөнгөлөхөд дөнгөж хөнгөлүүлсэн үрээ Жаргалантын зүг янцгаан давхиж, шандас нь танигдаж билээ. Түүнээс хойш морь болсон цагаас зөвхөн миний уншаар жороо тогтсон гэж хэлж болно.
-Та саарал морио чухам ямар аргаар жороо явдлыг нь ахиулсан тухай?
-Өдөр барьж уян, оройн сэрүүн болон уяж хоноод, өглөө эрт цагаар хажуудаа хүүхэд дагуулан тэгш хөндийгөөр их явуулна шүү дээ. Энэ үедээ морьтой хүүхдээ түрүүлүүлж нэг үзэж, мөн жаахан хоцроон /морь их хор шартай учир/ нэг үзэж, морио тэвдүүлэхгүй амыг нь халааж улайлгахгүйгээр аль болох эвээр нь явуулах хэрэгтэй. Хэсэг хугацаанд дангаар нь голын урсгал сөрөн уруудуулан өөрийнх нь явдалдаа ахих тэнхээгээр нь шулуухан явуулах нь чухал. Мөн цаашид морьтой хөдөлгөж үзнэ. Энэ үед зөв сургасан морь хүрэхгүй байсан мориндоо хүрдэг болно шүү дээ. Бас нэг хэсэг саарал мориороо сумын төвд барьж байсан барилгын шавар элсийг зөөж байсан юм. Хөнгөхөн биетэй хүнийг сундлаад тэр хүнйхээ нэг талын гуян дээр шуудайтай элсээ тавин хэрхэн суухыг нь зааж өгөн жороогоор нь явуулдаг байлаа. Энэ үед явдал нь их ахисан ер нь сайн болсон шүү. Ер нь жороо морийг хавар харшаалгүй намар хүчийг нь нимгэлэх маягаар гамтай унаж амыг нь халааж улайлгахгүй, тэвдүүлж асгаруулахгүй байхыг эрхэмлэх хэрэгтэй.
-Та өөр бусад моринд жороо явдал оруулж байсан уу?
-Зуны сард гарч хурдан морьдоо барих цагаас л намар 9 сар хүртэл манай уяа ойр орчмын уяачдын салга сайвар морьдоор дүүрдэг байлаа. Гэхдээ хурдан морь, явдал оруулах морьдын уяа тусдаа шүү дээ. Оройн сэрүүнд л морь моринд тааруулан ажил хийж олон ч хүний морины явдлыг нь тогтоож, ахиулж байлаа. Ямар сайндаа л нэгдлийн дарга Басбиш гэдэг хүн жороо морь унах гэж сайвар хээр морийг манай руу ирүүлж байхав. Тэр үед нэгдлийн даргын “жороо хээр” гэж сайн морь гарсныг нутгийнхан ярьдаг байлаа.
-Саарал морины уралдсан байдал, явдлын хэр хэмжээг хэлнэ үү?
-... Тийм. Манай суманд улсын баяраар 6 насны хурднаас гадна цөөн тооны жороо морьд уралдуулна. Саарал морь хол тасархай ирнэ шүү дээ. Ер нь ойр сумдын гайгүй гэгдэх жороо морьдтой тарлаж үзсэн жороод гүйцэгдэх удаа үгүй юм. Аймгийн наадамд 20 гаруй км орчим жороо морьд уралдахад ганцаараа л ирдэг байлаа.
-Саарал морийг худалдаж авъя гэж үнэ амлаж байв уу?
-Саарал морийг ид залуу нас нийлж байх үед олон ч хүн үнэ хаяж хоргодог байлаа. Далаад оны үед байхаа, аймгийн наадамд очиход Алдархаан сумын “хоршоо” Доржийн Гомбожав гэдэг баян хүн унаж үзээд ах нь нас ч явлаа, ганц сайн жороо морь уная гэсэн юм саарал морь сэтгэлд таарч байна. 10 мянга хүрдэг адуу гэж юу байхав. Гэхдээ би энэ ханшид авъя гэж байсан. Унаган морь, мөн хүүхдүүдийн сэтгэлийг бодоод өгөөгүй юм. Саарал морь минь хорь гаруй наслаад 1984 онд өөд болсон. Саяхных юм шиг л санагдаж байна гэснээр бид саарал морины тухай яриагаа өндөрлөсөн юм.
Д.Эрдэнэхуяг
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна