Ижийтэйгээ баярласан унаачид
А.Тэлмэн
Жавар тачигнуулсан өвлийн хүйтнийг сэтгэл догдлуулсан шинэ жилийн уур амьсгал “гэсгээж” орхино уу гэлтэй. Өчигдөр болсон ММСУХ-ны шинэ жилийн баярт оролцохоор хурдан морины унаач багачууд, ээжүүдийнхээ хамтаар хүрэлцэн ирж оролцсон юм. Үеийнх нь хөвгүүдтэй харьцуулахад унаач хүүхдүүд хэвлүүхэн, бас тэгээд хэрсүү гэж жигтэйхэн. Гурав дөрөвхөн настай байхаасаа л хурдан морь унаж байгаа тэдний ярих дуртай сэдэв морь. Энэ тухай яриа эхлэв үү үгүй юу нүд нь гэрэлтээд л, “миний унасан тэр морь тэгж давхиад, айраг түрүү авах үнэхээр гоёо доо” гэж ирээд л урсгаж өгнө гээч, эгдүүтэй. Бид тэдгээр шилдгүүдтэй ярилцсанаа удахгүй цувралаар хүргэх болно.
ММСУХ –ноос Монгол улсын 2012 оны өндөр чансаатай манлай унаач хүүхдүүдийг ийнхүү нэрлэж байна.
1. Чансаатай унаачдын нэгдүгээрт “Од” гал уяаны хурдан морь унаач Гансүхийн Сүхбат 32 оноогоор тэргүүллээ. Тэрээр улс, бүсийн наадмаас 2 түрүү, 8 айраг хүртээд байгаа юм.
2. “Хүй мандал” гал уяаны хурдан морь унаач Мөнгөнхүүгийн Чинбаяр улс, бүсийн уралдаанаас 2 түрүү, таван айраг хүртсэн амжилтаараа хоёрдугаарт бичигдлээ.
3. “Ажнай” гал уяаны хурдан морь унаач Тогоохүүгийн Баярхүү улс, бүсийн наадмаас нэг түрүү, таван айраг хүртэн, 18 оноо цуглуулан “айрагдсан” юм.
4. “Ажнай шарга” гал уяаны хурдан морь унаач Дэлгэртуяагийн Батхишиг 18 оноогоор удаалав. Тэрээр улс, бүсийн уралдаанаас нэг түрүү, дөрвөн айраг хүртээд байгаа аж.
5. “Дорнын унага” гал уяаны хурдан морь унаач Бадамхандын Баттулга 1 түрүү, 3 айраг хүртэж, тавдугаарт эрэмбэлэгдсэн юм.
6. “Унаган хурд” гал уяаны унаач Алимаагийн Алтанхуяг 3 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаараа оны шилдэг боллоо.
7. “Дорнын унага” галын унаач Бат-Очирын Дэмбэрэлдондов нэг түрүү, дөрвөн айргийн амжилтаараа удаалав.
8. “Макс” гал уяаны унаач Цасхүүгийн Алтанхундага 1 түрүү, таван айраг хүртэж, чансаатай унаачдын нэгээр тодров.
9. “Авзага” гал уяаны унаач Отгонбаярын Гансүх 1 түрүү 4 айргийн амжилтаараа шилдэг есийн нэг болсон юм.
Унаач хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл, утас, шинэ дугаарын хамт, ээжүүдэд нь мөнгөн аяга, 200,0 төгрөгийн шагналыг гардуулсан юм. Бяцхан жаалууд өөрийн амжилтаараа ээжийгээ баярлуулж байгаадаа баяртай байгаагаа ам уралдан ярьцгаах юм билээ.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна