Хожуу ч гэсэн өөрийнхөө зорилгодоо хүрсэндээ бахархдаг


Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Нийслэлийн Алдарт уяач, “Түмэн магнай” галын гишүүн С.Батаа. Унаган адуугаа сайжруулахаар олон жил шаргуу ажилласан хөдөлмөрийн үр шимээ хүртэн суугаа түүний яриаг хүргэж байна.
-2010 оны төрийн наадамдаа хүрэн хязаалангаа айрагдуулж байсан. Тэр үеийг эргээд дурсвал?
- Өөрийн унаган адууныхаа чанарыг сайжруулан түүгээрээ амжилт гаргах зорилго тавьж байлаа. Үүнийгээ ч биелүүлж улс бүсийн наадмын хишгийг унаган адууныхаа амжилтаар хоёронтоо хүртчихээд байна. Төв аймгийн Баян суманд болсон Шийтэрийн зээрд азарганы наадамд газар газраас олон сайхан хурдан буян цуглахад хар азарга маань түрүү магнайд хурдалж миний өмийг нээж байсан сайхан дурсамж бий. 1995 оноос хойш тасралтгүй төрийнхөө наадамд унаган хүлгэдийнхээ тоосыг өргүүлэхдээ эхний хэдэн жилд нь арав дотор нэлээд морьд оруулсан байдаг. Тэр үед би ажил төрөлтэй болохоор яг мориндоо дагнаж ороогүй байсан үе л дээ. Мориндоо шамдан орсон бол өдийд овоо амжилтанд хүрчихгүй юу. Өөрийнхөө унаган адууны чансааг сайжруулан унаган адуугаараа төрийн наадмын хишиг хүртэнэ гэж явсаар нэлээд хожуу айраг уусан нь тэр. Хэдий хожуу ч гэсэн өөрийнхөө зорилгодоо хүрсэн болохоор бахархаж явдаг. Мөн тэр жилээ Хэнтийн зүүн бүсэд шүдлэн үрээ түрүүлгэн хөөрч явлаа шүү дээ.
- Мэдээж уяач хүний хувьд өөрийн унаган адуугаа айрагдуулна гэдэг хамгийн том бахархал байдаг болов уу?
- Тэгэлгүй яахав. Манай адууны чансаа сайжирсан байна. Энд тэндхийн наадамд миний тамгатай адуунууд айраг, түрүү алдахгүй, заримдаа дараагаараа орж байгаа дуулдах юм. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын наадамд орсон адууны дөрөв нь манай тамгатай адуу байсан. Хамгийн сүүлд гэхэд ноднин таван даага авсан нь бүгд тав, зургаан медальтай болсон гэсэн. Зарим нь “Танаас авсан морь сайхан хурдалж байна, баярлалаа” гэхийг нь сонсоод үнэхээр сайхан санагддаг. Тэр үед миний адуу хаана ч хурдалж авсан эзнээ баясгах хэмжээнд болчихож гэж бодогддог юм. Мөн Архангайд очсон даага ноднин түрүү магнайд хурдлан эзэндээ Портер машин авч өгсөн байна лээ. Энэ даага тэрнээс өмнө “Нийслэл хурд” уралдаанд аман хүзүүдсэн, Говьсүмбэрт зарсан даага энэ жил гурав аман хүзүүдээд сүүлдээ холхон түрүүлж ирсэн. Мөн Говь-Алтай аймагт хавар болсон тахийн уралдаанд миний унаган саарал соёолон айргийн гуравт хурдалсан байна лээ.
- Ийн өөрийн цөм сүрэг бий болгохоор та хаа хаанаас адуу авч байв. 2010 онд төрийн наадамд айрагддаг хүрэн үрээний угшил гарвалын талаар сонирхуулаач?
- Энэ бол манай унаган адуу, эцэг тал нь Тогоруу хар гээд нөгөө Шийтэрийн зээрд азарганы уралдаанд түрүүлдэг азарга. Тэр хар азарганы төл нэлээд хэдэн тогоруу угшлын үрээ байдас байгаа. Анх 1994 онд Сүхбаатар аймгийн Мөнххааны Цээсүрэнгээс Буган халтар азаргаа авсан. Буган халтар азарга надад ирээд олон сайхан төлүүд гарсан. Төлүүдээр нь аймгийн наадмаас олон ч хишиг хүртсэн дээ. Манай уяачид очиж аваагүй байх үеэс би Сүхбаатараас адуу нэлээд цуглуулсан. Үүний үр дүнд миний адуу сайжирсан гэж боддог. Ер нь сүүлийн үед адуу худалдаж авч улсад оруулах биш, өөрийн унаган адуугаараа наадан, тэднийхээ амжилтаар бахархаж суух нь миний гол зорилго болоод байна. Мөн бусдаас хоёр, гурван жил хоцорсон ч гэсэн Араб, Англи азарга авсан, үр төл нь сайн л давхиж байна. МТ-ийн Тэрбишээс авсан нэг Араб бор азарга байна. Дээрийн хэлдэг Архангай, Говьсүмбэр аймгуудад ордог дааганууд энэний маань төлүүд. Энэ бор азарганы эр төл болгон хурдлах нь тодорхой болоод байна.
- Өмнөговь аймгаас Монгол улсын Алдарт уяач найм төрсний гурав нь Ханхонгор сумынх байдаг. Магадгүй танай сумын адуу хурдан байх тийм үү?
- Тиймээ. Манай нутагт Их хүйтэн, Базарын гол гэж байдаг. Бид энэ голын улсууд манай голоор дээр үед сайн уяач, шинжээч Намжилдорж гэж хүн байсан. Манайх эднийхтэй саахалт болохоор би тэр өвгөнд өглөө гүүг нь хурааж өгдөг байснаас биш уяаны эрдэм, шинжих аргаас нь сурч чадаагүй. Одоо бодохоор харамсдаг юм. Одоо манай сайн уяачдаас Монгол улсын Алдарт уяач Шоовдор, Наранмандал хоёр л байна. Сүүлийн үед манай Өмнөговийн залуучууд адууныхаа үүлдэр угсааг сайжруулан улс бүсийн наадамд амжилттай уралдаж байгаад баяртай байдаг. Мөн говь шанхын хурдан адуугаа сэргээж байгаа нь бахархууштай зүйл.
- Таны удамд уяа тааруулан хурд ирлэж явсан хүмүүс байдаг уу?
- Байлгүй яахав. Манайхны өвгөд уяа сойлго тааруулдаг байсан. Бидэнд морио сайхан эдэл, зөөлөн ханд хэмээн сургадаг байсан. Жаахан хүүхэд байхдаа тэр сайхан хүмүүсээс сурч асууж чадаагүйдээ харамсдаг. 1992 онд Дорноговь аймгийн Хар айраг сумын М.Ухна гэж азарганы уяаг сайн тааруулдаг өвгөнөөс адууныхаа дээд удмыг бодож улаан хээр азарга авч адууныхаа эх суурийг тавьж байлаа. Энэ үеэс л адуутайгаа эргэн холбогдох болсон.
- “Түмэн магнай” галынхаа тухай?
- Манай галыг Хөвсгөл аймгийн Элбэгзаяа маань удирддаг. Бид хэдийгээр газар газраас цугласан боловч галаа өөд нь татаж, галынхаа айраг түрүүний тоог нэмэхийн хажуугаар адууныхаа чанарыг сайжруулъя гэж сэтгэл санаагаараа нэгдсэн хамт олон. Манайхан адуу мал цуглуулж, үржил селекци хийн бие биеийнхээ адуунд гүү байдсаа сольж тавин адууныхаа цусыг холдуулж байдаг юм.
-Баярлалаа. Унага бүхэн нь босоо, уяасан болгон нь хурдан байх болтугай.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна