Орон орны дуудлага худалдаа

2012 оны 11-р сарын 25 -нд

Хурдан хүлгийг таньж, шилж сонгон авч уралдуулахаас гадна, өөрийн адуугаа сайжруулж, хурдан удмын адуу бий болгох, энэ зорилгоор үржүүлэг хийх нь морин уралдааны хамгийн чухал асуудал юм. Тодруулж хэлбэл, уралдах болон үржүүлэг хийх адуугаа зөв таньж, олж авах нь ирээдүйд амжилт олох үндэс болдог. Бусад орнуудад уралдах, үржүүлэг хийх адуугаа ихэвчлэн дуудлага худалдаанаас олж авдаг ба хурдан удмын адууны дуудлага худалдаа ихээхэн хөгжиж боловсронгуй болсон байна. Ингээд хэд хэдэн орны дуудлага худалдааны талаарх товч танилцуулъя.
Жилдээ 10,000 адуу арилждаг Таттерсаль
Таттерсалсийн дуудлага худалдаа нь анх 1766 онд зохиогдож эхэлсэн бөгөөд тэр үед Гүн Кингстоны жүчээнд адуучнаар ажиллаж байсан Ричард Таттарсаль зохион байгуулж байжээ. Таттарсалийн дуудлага худалдаа нь одоо хүртэл Таттерсалсийн гэр бүлийнхний эзэмшилд байдаг бөгөөв зохион байгуулагч “Таттарсаль” ХХК нь дэлхийн олон оронд, тухайлбал АНУ, Австрали, Европ, Азид өөрийн төлөөлөгчийн газраа ажиллуулдаг юм. Манай өмнөд хөршид төлөөлөгчийн газартай бол Оросын болон Зүүн Европын зах зээлийг Ирланд дахь төлөөлөгчийн газар нь хариуцан ажилладаг аж.
Энэ дуудлага худалдааны хамгийн доод үнэ нь 1,000 гвинейгээс эхэлдэг бөгөөд 2008 оны дуудлага худалдаанд нийт 187 даага оролцож 103 даага нь 1,997,000 гвинейгээр зарагдсан байна. Энэ нь дунджаар 8,500 гвиней буюу 15,000 орчим ам.доллараар зарагдсан гэсэн үг юм. Таттерсалсийн 2007 оны 10 дугаар сарын дуудлага худалдааны эхний өдөр Лифлей Дансер дуудлагатай охин даага 2,5 сая гвиней буюу 5,330,000 ам.долларын үнэд хүрч зарагдсан нь дэлхийн хамгийн үнэтэйд тооцогдож байжээ. Гэвч Лифлей Дансер нэг л удаа 1 зэрэглэлийн уралдаанд оролцсон ба саяхнаас үржүүлгэнд орсон байна. Английн дуудлага худалдаа нь гвиней буюу английн хуучны мөнгөн тэмдэгт хэрэглэгддэг цорын ганц газар бөгөөд 1 гвиней нь одоогийн 1 фунт стерлинг 5 пеннитэй тэнцдэг. Таттарсалийн дуудлага худалдаа нь Европдоо хамгийн томд тооцогддог бөгөөд жилдээ 10,000 орчим адуу зарагддаг гэсэн тооцоо байдаг юм.
Дэлхийн морьтнууд чуулах Кийнландын худалдаа
АНУ-ын Кентаки мужийн Лесингтон хотод явагддаг цэвэр үүлдрийн адууны дуудлага худалдаа нь Кийнландын адууны худалдаа нэрээр морь сонирхогчдод танил болсон юм. Энэ дуудлага худалдаа нь Лесингтон хотын баруун хэсэгт орших адууны аж ахуйн байранд болдог байна. Жек О’Кийн хэмээх эрхэм 1935 онд хурдан морины уралдаан болон дуудлага худалдааг зохион байгуулах зорилго бүхий ашгийн бус байгууллага үүсгэн байгуулсан бөгөөд энэ үеэс эхлэн дуудлага худалдааг тогтмол зохион байгуулдаг болсон байна. Кийнландын дуудлага худалдаа нь жилд дөрвөн удаа явагддаг бөгөөд өндөр амжилт үзүүлж алдар цууд хүрсэн олон хурдан хүлгийг эзэд нь эндээс худалдан авчээ. Энэ дуудлага худалдаа нь хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог тул Америкийн төдийгүй бусад олон орны хурдан морины худалдаачдын анхаарлыг зүй ёсоор татдаг байна. Жил бүрийн нэгдүгээр сард болдог дуудлага худалдаанд бүх насны адууг оролцуулдаг бөгөөд үржүүлгийн ажил эрхлэгчид зонхилон оролцдог ажээ. Харин дөрөвдүгээр сард болдог худалдаанд зөвхөн хоёр настай адуунуудыг оролцуулдаг юм. Энэ худалдааны чиглэл нь сургалтанд оролцуулах, ашиглах адуунуудыг эздэд нь хүргэх зорилготой юм. Кийнландийн хамгийн алдартай, нэр хүнд бүхий дуудлага худалдаа нь есдүгээр сард болдог бөгөөд нэг настай адууны худалдаа юм. Энэхүү дуудлага худалдаа нь нэг настай адуу буюу дааганы дэлхийн хамгийн том худалдаанд тооцогддог байна. Есдүгээр сарын дуудлага худалдаа нь 1994 оноос эхлэн зохиогдож байгаа бөгөөд 1960 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сард зохиогддог болжээ. Сүүлийн жилүүдэд энэ худалдаанаас Кентаки дерби, Епсом дерби зэрэг уралдааны түрүү болон оны шилдэг хүлэг цолны эзэд олноор төрөн гарсан байна. Арван нэгдүгээр сарын дуудлаага худалдаанд дааганаас бусад бүх насны адууг үржүүлгийн зориулалтаар худалддаг байна. Энэ худалдааны онцлог нь өндөр үнэ бүхий, эсвэл нэр цуутай азаргыг хувьцаа хэлбэрээр зарах явдал юм. Энэ худалдаа нь цэвэр үүлдрийн адууны дэлхийн хамгийн том худалдаанд тооцогддог.
Японы дуудлага худалдаа
Япон дахь цэвэр цусны Англи адууны худалдаа нь ихэвчлэн худалдагч, худалдан авагч хооронд шууд болдог бөгөөд үнэ нь тэдгээрийн хоорондох хэлцлийн үр дүнд шийдэгддэг аж. Харин зарим тохиолдолд нийтэд дуудлага худалдаа зарладаг ч ихэнх адуу үржүүлэгчид ч дуудлага худалдааг эрхэмлэх болсон байна. Японы Морин Уралдааны холбоо нь дуудлага худалдааг зохион байгуулах, өргөжүүлэх, мэдээллээр хангах ажлуудыг хийдэг юм. Тухайлбал, жилийн өмнөөс эхлэн дараагийн жилд болох дуудлага худалдаануудын тов, зохион байгуулагч, ангилал, газар, журам зэргийг нийтэд мэдээлдэг байна. Япон дахь дуудлага худалдаа нь 1996 оноос эхлэн унага, даага, шүдлэн гэсэн насны ангиллаар явагддаг болсон бөгөөд эдгээрээс дааганы дуудлага худалдаа нь хамгийн их болдог байна. Дуудлага худалдааг ихэвчлэн Японы Морин Уралдааны Холбооноос зохион байгуулж ирсэн боловч, сүүлийн үед Адуу үржүүлэгчдийн холбоо, Цэвэр цусны адуу үржүүлэгчдийн холбоо болон бусад байгууллагууд зохиодог болоод байгаа аж. Мөн Японы дуудлага худалдаа ихээхэн өргөжиж байгаа бөгөөд Солонгосоос худалдан авагч нар ирж оролцох болсон байна.
Монгол жокей клуб, www.mongoljockeyclub.com

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна