Д.Ганбаатарын морь АНУ-д түрүүлжээ

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 25 -нд

“Хүлэг морин шүтээнтэй хөх толбот монголчууд тогоондоо биш дэлхийд уралдах хэрэгтэй хэмээн” ярьдаг Тод манлай уяач Д.Ганбаатар хилийн чанадад морь уядаг болсоор арваад жилийн нүүр үзэж буй. Түүний нэртэй хурдан хүлгэдийн уяаг Тод манлай уяач С.Ганхуяг, Алдарт уяач Э.Ганбат нар уяа сойлгыг нь тааруулдагийг уншигчид мэдэх бизээ. Саяхан буюу 11-р сард Чикаго мужид зохиогдсон нэгэн уралдаанд  Э.Ганбатын уясан Д.Ганбаатарын хээр зүсмийн морь хол түрүүлж, үзэгчдийг баясгасан байна. Бид энэхүү уралдааны фото зураг бичлэгийг эрхэм уншигч та бүхэндээ тун удахгүй хүргэх болно.

А.Мөнх  

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна