Аймгийн Алдарт уяач Б.Агваан: “Аварга хээр” нутаг амьтай адуу байсан


-Улс бүсийн наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан Аварга хээр морины эзэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Агваан багш сайхан намаржиж байна уу?
-Сайхан намаржиж байна. Та бүхэн сайн явж байна уу? Уяачид бид бүхний талаар бичиж байдаг “Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо уран бүтээлийн өндөр амжилт хүсэхийн сацуу хурдан тууртынхаа босоо цагаан хийморьт сүсэглэж явдаг монголынхоо нийт ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэн, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Сайн хүлэг эзнээ алдаршуулдгийн буянаар таныг монгол түмэн эчнээ танина. Агваан багш яаж яваад моринд орчихсон юм бэ?
-Намайг багад манайх их олон хурдан адуутай айл байлаа. Тийм болохоор би гэдэг хүн хар багаасаа л хурдны морь унаж өссөн хүн. Харин моринд томдоод ирэхийн үест өөрөө гардан морь уях болж, аав, ах хоёрынхоо нэр дээр уралдуулдаг болсон доо. Тэгж байгаад 1968 оноос хойш өөрийнхөө нэр дээр уралдуулах болсон. Тэр цагаас хойш морины дэл сүүл боогоод тавь шахам жил өнгөрчихөж, цаг хугацаа ч хурдан юм даа. Хожмоо сургууль соёлд сураад дөрвөн жил хэртэй морь уялгүй завсарласан. Гэхдээ амралтаараа хөдөө очиж морины ажилд тусалдаг л байлаа.Насаараа багшилсан болохоор хүмүүс уяач гэхээсээ илүүтэй Агваан багшаа л гэдэг юм.
-Хаана багшилж байсан бэ?
-Багшийн албанд 20 гаруй жил зүтгэлээ. Сүхбаатар аймгийн төв, Бүрэнцогтын уурхай, Түмэнцогт, Уулбаян сумынхаа сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
-Таныг хурдан моринд сэтгэл зүрхээ өгөхөд аавын нөлөө их байжээ дээ?
-Тийм ээ. Миний аав их сайхан хурдан адуутай, лут уяач байсан. 1954 онд Баянтэрмэн сумыг тараагүй байхад зургаан насны адуутай очоод хоёр түрүү, нэг айраг хүртэж л байлаа. Тэр үед би аавынхаа туслах уяачаар явж байсан юм. Ааваас маань өвлөгдөн ирсэн манай адуу чинь Орлойн баячуудын угшилтай. Тээр бичин жилийн зуднаар үлдсэн тэжээвэр унагаараа азарга тавьж их олон хурдан унага төрсөн юм.
-Харин та Орлойн баячуудын адууныхаа цусыг яаж сэлбэдэг байв?
- 1968 онд Уулбаянд нүүж ирээд Хэнтий гаралтай үрээ авлаа. Ер нь тэгээд аль л хурдтай гэсэн газруудаас адуу авсан даа. Аавын алдарт хүрэн азарганы төлөөс нэг гүү, нэг азарга надад бий.
- Аварга хээрийн талаар асуухгүй өнгөрч боломгүй. Аварга хээр Онон Тод манлайд очсон түүхийг сонирхуулаач?
- Манай Уулбаян суманд Гүр, Хээр, Ламтын саарал, Хулан бор, Далиу ногоон гээд хурдан угшлууд цөөнгүй бий. Хээр адууны эх эцэгт нь энэ адууны бүгдийнх нь цус орсон. 1997 онд Ононд долоон настайдаа очсон юм. Үүнээс дөрвөн жилийн өмнө манай хадам аавын төрсөн дүүгийнх нь хүүхэд азарга тавих үрээ өгөөч гэдэг юм байна. Өгөөд явуултал засаад тэр үеийн Баянтэрэм сумын Одон гэдэг хүнд зарчихсан байсан. Хөөрхий тэгсэн гурван ч удаа нутгаадаа гүйгээд ирсэн байгаа юм. Тэгэхээр нь Одон би тогтоож дийлэхгүй адуу байна гээд Базаррагчаа гэх нутгийн хүүдээ өгчээ. Базаррагчаа нь таван гарын мушгинд тавьж тоглоод Осгоодоржид очих нь тэр. Ингээд 1997 онд Осгоодорж нь сумын уулын тахилга наадамд уяж, хээр морь түрүүлэхэд нь Ононгийн буурал азарганы эзэн Ганхүү, Сугар хоёр үзээд авчээ. Тэгээд л Онон уяачид очсон юм. Тэнд очоод нэг удаа гүйгээд Хүмүүлтийн гүүрэн дээрээс баригдаж байсан гэдэг. Хээр морины яг төрсөн дүүгээр нь би азарга тавьсан юм. Үр төлүүд нь ч одоо байна. 2001 оны “Их хурд”-д дүү нь долоон настай азарга очоод уралдаж чадалгүй эндчихсэн дээ, хөөрхий. Их хурдтай адуу байсан юм.
-Аварга хээрийн ах дүү гээд адуунууд дуулдаж байдаг. Тэд үнэхээр танай адуу юу?
-Хээр морины эхийг Баянмөнх аварга авсан ч явж чадаагүй. Хавар унагантай гүү хөтлөөд 60-аад километр яваад эх нь явахаа больчихоор нь манай сумын Пүрэвжавт өгөөд явсан байсан.
-Та хурдан сайхан буянг тань авсан Онон Тод манлайтай уулзаж байв уу?
- 2001 оны “Их хурд” дээр Онон надтай таарчихаад таны хээр морь эрлийз үү? гэж асууж байсан. Түүнээс өөрөөр хэрэг болгон таарч байсангүй шив дээ.
-Сүүлийн жилүүдэд Алдарт хаагуур наадаж байна вэ?
-Голдуу зэргэлдээ сумдаараа л наадаж байна даа. Харин өнгөрсөн жил Өмнөговь аймгийн “Говьшанхын хурд”-д дөрвөн адуутай очлоо. Газар газрын хурдан шандаст хүлгүүдтэй өөрийн адууг уралдуулах сайхан л байлаа. Ирэх замдаа бас Дорноговиор наадаад ирсэн.
-Цаг завтайсан бол тухтэй хууч хөөрөх байлаа. Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
-Танай уран бүтээлч хамт олонд баярлалаа. Морины төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа та бүхний санасан ажил сэтгэлчлэн бүтэх болтугай.
А.Мөнх




1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
66.181.161.170
Онон эрлийз үү гэж асуугаад байхдаа яадаг байна жинхэнэ монгол адуу устгах нүгэл хийсэн хүн дээ
Reply